ЭМГЭНЭЛ
ӨЛЗИЙБАЯРЫН ОТГОНБААТАР
/1976-2025/
Бидний хайрт хань, халамжит аав, ах, дүү, эрхэм дотнын нөхөр Өлзийбаяр овогтой Отгонбаатар 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр өвчний учир таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз, уй гашуу тохиолоо.
Тэрээр 1976 онд Улаанбаатар хотноо айлын 5 дахь хүү болон мэндэлж, 1994 онд ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийг төгсөж, улмаар МУИС, Утга зохиолын дээд сургуульд суралцан сэтгүүлч мэргэжил эзэмшжээ.
Ө.Отгонбаатар Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцахын зэрэгцээ Монголын үндэсний радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажлын гараагаа эхлүүлсэн юм. Ийгл телевизийн анхдагчдын нэг болон 1998-1999 онд сурвалжлагч, МҮОНРТ-ийн ММ агентлагт 1999-2004 онд сурвалжлагч, тоймч, 2006 онд захирал, ТВ-9 телевизэд 2004-2006 онд мэдээний албаны дарга, С1 телевизэд 2006-2012 онд мэдээний албаны дарга, ТВ 10 телевизэд 2012-2015 онд Гүйцэтгэх захирал, ТВ5 телевизэд 2016 оноос Ерөнхий редактороор ажиллаж байлаа.
Тэрээр сэтгүүлчийн ажлаас гадна авьяас сонирхлоо нээн харуулж, Монголын үндэсний телевизийн урын сан дахь таван анги бүхий “Мятрашгүй Жулиа” киноны Жулиагийн хүү, “Буржгар үст Сюзан” киноны гол дүр зэрэг 10 гаруй орчуулгын кино бүтээлд дуу оруулжээ.
Ө.Отгонбаатар МҮОНТ-ийн “Сүлд”, “Ярилцья” нэвтрүүлэг, ТВ5 телевизийн “Сар шинийн эгшиглэн” нэвтрүүлэг, “Долоо хоногийн тойм” зэрэг үзэгчдэд танигдсан олон арван нэвтрүүлгийг мэргэжлийн түвшинд бэлтгэн хүргэж, олны талархал, хүндлэлийг хүлээсэн сэтгүүл зүйн нэгэн үеийн том төлөөлөл байлаа.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчөөр 2022 онд сонгогдон хэвлэлийн эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүйн төлөө тууштай тэмцэж, сэтгүүлч нэг бүрдээ туслах, мэргэжлийн эрх ашгийг нь хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллахын зэрэгцээ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлуулах үйл хэрэгт тууштай зүтгэж байлаа.
Түүний мэргэжлийн ур чадварыг үнэлэн “Ган үзэгтэн”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Радио телевизийн тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, хөдөлмөр бүтээлийг нь төрөөс үнэлэн Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.
Сэтгүүлч Ө.Отгонбаатарын мэргэжлийн өндөр ур чадвар, мэдрэмж, арвин туршлага нь Монголын сэтгүүл зүйд өв болон үлдэж, инээмсэглэсэн төрх, хүнлэг зан чанар, олонтой явахын үлгэр дуурайлал, хүний төлөөх чин сэтгэл нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдлээ.
Таныхаа зорьж зүтгэсэн, санаж сэтгэсэн, санаачлан бүтээсэн шударга ариун үйл хэрэг бүрийг хань ижил, үр хүүхэд, ах дүү, анд найз, үзэгт нэгт нөхөд ашид үргэлжлүүлэх болно.
Эх сайхан Монгол орныхоо алтан хэвлийд амгалан нойрс доо.
ХАНЬ, ҮР ХҮҮХЭД, АХ ДҮҮ, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
Монгол хүн 2025-02-12 103.168.34.121
Үнэхээр харамсалтай байна. Хайран сайхан залуу. Ум сайн амгалан болтугай.
Нэргүй 2025-02-12 103.212.119.220
Хайран сайхан залуу. Эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад ми хум
зочин 2025-02-12 103.57.92.173
Ум ма ни бад мэ хум
Нэргүй 2025-02-12 66.181.182.24
гүн эмгэнэл илэрхийлье
Нэргүй 2025-02-12 202.126.89.233
хүний сайн нь түрүүлж өнгөрөх юм даа хүний нас богино шүү хэдхэн цөөн монголчууд минь бие биенээ хайрлаарай ум мани пад ни хум маань сайн уншаарай манайхаан
Нэргүй 2025-02-12 202.126.88.142
Um ma ni bad me hum
dfr 2025-02-12 202.9.46.147
utaa utaanaas ih hun uhej bgaa
Нэргүй 2025-02-12 103.26.95.170
Хөөрхий дөө 49-нийхөө жилийн төгсгөлд явчихаж дээ. Ум мани бадми хум. Монголчууд минь эрүүл мэндээ бодохгүй бол хэцүү шүү. Утаанаас болж хүмүүс маш их өвчилж байна. Утааны эсрэг юу ч хийхгүй, харин ч мөнгө идээд уугаад хулгайлаад байгаа лалрын хулгайчдыг төрөөс зайлуулмаар.
ЗОЧИН 2025-02-12 103.10.22.222
ИЙМ ЗАЛУУГААРАА ЯВЧИХ ГЭЖ ЭНЭ ВАКЦИНТАЙ ХОЛБООТОЙ БАЙХ УМ МА НИ БАД МЭ ХУМ