Н.Өсөхбаяр: Өвөөгийнхөө залгамж халааг үргэлжлүүлж байна

Н.Өсөхбаяр: Өвөөгийнхөө залгамж халааг үргэлжлүүлж байна

Н.Өсөхбаяр: Өвөөгийнхөө залгамж халааг үргэлжлүүлж байна

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяртай сар шинийн бөхийн барилдааны бэлтгэлийн талаар ярилцлаа.


-Цагаан сарын барилдаан үндэсний бөхийн барилдаануудаас нэр хүндээрээ наадмын дараа ордог. Энэ барилдаанд хэр бэлдэж байна вэ?

-Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны бэлтгэлээ өөрийнхөө хэмжээнд сайн базааж байна. Мэдээж үндэсний баярынхаа барилдаанд сайн барилдсан бөх тухайн жилийнхээ өнгийг харж, бэлгэшээдэг. Тиймээс энэ том барилдаанд сайн барилдахаар хичээж байна. Тамирчин хүний нэгт тавих бэлтгэл сэтгэл зүй байдаг. Өөрийнхөө хэмжээнд хурцалж, барилддаг.

-Н.Өсөхбаярын хувьд улсын цол авах бөхчүүдийн тэргүүнд яваа аймгийн арслан гэдгийг бөх сонирхогчид хэлж байна?

-Мэдээж Монголын ард түмэн намайг бэлгэшээж, сайхан үгээр ерөөж байна. Тийм болохоор тэр болгоныг нь сайхнаар хүлээн авч, бэлгэшээж байгаа. Тэр ерөөл бат оршиг ээ. Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр /2025.02.11/ 2024-2025 оны үндэсний бөхчүүдийн чансааг шинэчилсэн гаргаж байна лээ. Энэ чансаагаар эхний дөрөвт эрэмбэлэгдсэн байна лээ. Барилдааны үеэр ядарч сульддаг ч үзэгчдийнхээ тэр сайхан алга ташилт, урмын үгээс маш их эрч хүчийг авдаг. Монгол түмнийхээ хайран дунд явдаг учраас их сайхан байдаг.

-Хамгийн дурсамжтай цагаан сарын барилдаан гэвэл?

-Би 2023 онд цагаан сарын барилдааны аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд түрүүлж байсан. Тэр барилдаанд Ө.Сүхбат дүүтэйгээ тунан үлдэж байлаа. Тэр барилдаан их сайхан болсон байдаг. Удахгүй манай нутгийн сар шинийн барилдаан хоёрдугаар сарын 23-нд болно. Тэр барилдаанд нутагтаа очиж сайхан барилдах төлөвлөгөөтэй байгаа.

-Н.Өсөхбаяр арслангийн хувьд 2023 онд анх "Атар" хэвийн боовны барилдаанд түрүүлж байсан бол энэ жил хоёр дахиа түрүүлсэн. Энэ барилдаанд хоёр түрүүлсэн дөрөв дэх бөх болсон шүү дээ?

-Тэгсэн. Хоёр жилийн дараа дахин энэ барилдаанд түрүүллээ. Энэ сайхан барилдаанд амжилттай барилдсандаа их бэлгэшээж байгаа. Олон сайхан бөхчүүд улсын цолонд хүрсэн байдаг.

-Анх хэрхэн үндэсний бөхөөр хичээллэж байсан бэ. Бөхийн удам бий юу?

-Манай өвөө маань аймгийн хурц арслан Тавхайн Гомбо гэж хүн байдаг. Өвөөгийнхөө залгамж халаа болж энэ спортоор хичээллэж байгаа. Өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн үндэсний спортоор хичээллэж байгаадаа баяртай байгаа. Анх Ганбаатар багшийнхаа шавь нь болж, бөхийн гараагаа эхэлсэн. Тухайн үед 12 настай байсан. Анхны барилдаан гэвэл, Сүхбаатар аймагт Дашдаваа сангийн нэрэмжит хүүхдийн өсвөрийн барилдаанд болж, мөнгөн медаль авч байлаа. Тэр цагаас хойш үндэсний бөхийн спортод илүү их хайртай болсон доо.

-Аймгийн арслан цолоо хэрхэн авч байв?

-Анх 2014 онд сумын начин болж, 2015 онд сумын заан, 2017 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан болж, 2022 онд хурц арслан цол чимэгтэй болсон. Цаашдаа энэ цолоо ахиулж, дээшилж барилдахыг хичээж, зорьж буй. Бүх цолондоо хайртай ч сумын начин цолондоо илүү хайртай. Авсан цол болгоноо хүндэлж, энэ сайхан спортоор хичээллэж байгаадаа баярлаж явдаг.

-Гэр бүлээ бидэнд танилцуулж болох уу?

-Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань бүхий л цаг үед дэмжиж, урам хайрладаг. Хүүхдүүд маань бөхийн барилдаан болгоныг маань сонирхон үздэг.

-Допингийн асуудал монгол бөхийг бараантуулах боллоо. Таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Допинг гэж аюултай зүйл байна. Үндэсний энэ сайхан спортоо харлуулчихгүй, дээдлэн хойч үедээ өвлүүлөх нь зүйтэй гэж боддог. Тийм учраас залуу бөхчүүд маань допингоос хол байсан нь дээр гэж уриалъя.

Гэрэл зургийг С.Алтангэрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bas l bokh uu . 20 минутын өмнө 66.181.177.173

Ene mongold 3 saya hund 100 myangan duuchin , 100 myangan lam nar , baakhan olon l bokhchuud yasan ch ikh uym be dee .

Avatar

Нэргүй 23 минутын өмнө 202.9.40.86

Цагаан сарын барилдаанд сайн барилдвал улсын наадамд цол авах зам нь нээгддэг. Энэ бөхийн барилдааныг анхааралтай үзэж сонирхдог. Ер нь улсын заан цолтой бөхийн хэмжээнд барилддаг гэж иргэн би хувьдаа боддог. Уран сайхан бас даячин барилдаан гаргаж байгаа бөх болгоныг хөгжөөн дэмжигчид бид дэмждэг урам өгч алгаа ташдаг. Өсөхбаярт боломж байна бэртэлт авахгүй барилдаад байвал нилээн хол явж мэдэх бөх дөө. Амжилт хүсье

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.179.114

мөнөгө мэдэнэ, мөнөгө байхагүй боло мугаа бөхө хэвэгэрэ байхана.

Avatar

Нутгийн зах 1 цагийн өмнө 72.66.50.147

наадам болтол биеэ гамнаа. сэтгэлдээ ачаалал бүү ав. сумогийн модон тахианы сургааль байдаг гэсэн. тэр нь байшингийн орой дээрхи модон тахиа нар шарсан ч, салхи салхилсан ч, цас, бороо орсон ч яг л нэг янзаараа байдаг. түүн шиг байх хэрэгтэй…

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.182.34

Өвөө чинь гнэхээр сайн бөх бсан юм гэнэлээ, Ар Халхын шилдэг бөхчүүдийг бүгдий нь хаядаг мөртлөө улсын наа дамд нэг ч ирж барилдаагүй гэдэг ш дээ. Тэрний учир шалтгааныг эрэгцүүлэн боддог уу ?!
Тэхээр чамд мөн ч том даалгавар ноогдсон байгаа биз !!!

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.168.34.53

Социалд бага яриа өг.
Барилдаан болгондоо өөрийгээ дайчилж, хичээж барилдахад л болно. Янз бүрийн цол энэ тэр гэж битгий бод. Тархи чинь гашилна.
Олны хэл амнаас хол байхад буруудахгүй.
Нэг сайхан өдөр ирнээ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.185.89

олны нүд, хэл аманд өртөлгүй бэлтгэлээ л сайн хий, элдэв цахим фб, сэтгүүлчдээс хол бай, эхлээд улсын цолонд хүрэхээ бод, дараа нь яахаа өөрөө шийд. амжилт хүсэе.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 106.254.9.140

Сар шинээр сайн барилдаад их наадамд улсын цол давуулж авахыг ерөөе

Avatar

Зочин 3 цагийн өмнө 202.126.90.249

Монгол түмнийхээ хайран дунд явдаг гэнэ үү, онгироо гар вэ, ийм бөх мэдэхгүй л юм байна

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.55.191.194

Битгий илүү, дутуу юм яариад бай, зүгээр л барилд.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.126.90.128

Хайр даагаарай,,,,хатуухан хэлчихье,,,,цол дагаж бяр нэмэгдээд ,,,,,,тархи хатингаршаад байдаг юмшүү,,,,,хатсан тархи ном сурахгүй ч номхоныг нь сурч болдог,,,,тийм чадвар чадвахи хэзээд байдаг юм гэнэлээ,,,,

Avatar

- fdstmpg meddeguin bnaag_ 4 цагийн өмнө 132.194.13.93

-Tarxiryy +xaldvar yariagaar ; ?

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.160.63

Ерөөлөөр болог , ирээдүй бий … Сэтгэлзүйн боловсрол гэж бяр – барилдаан хоёрыг тээж явдаг юм байдаг юм даа …

Avatar

зочин 5 цагийн өмнө 64.119.30.210

Маш их дэмждэг шүү энэ жил улсын цолны босго алхаад өшөө дээшээ барилдах өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж