Л.Гантөмөр: Одоо намаасаа урваж байгаа хүн цаашдаа хань болохгүй

Л.Гантөмөр: Одоо намаасаа урваж байгаа хүн цаашдаа хань болохгүй

Л.Гантөмөр: Одоо намаасаа урваж байгаа хүн цаашдаа хань болохгүй

Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг өглөө.


-Танай нам УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцох уу?

-Ц.Мөнхтуяа гишүүн боловсролын салбарт бугшсан авлигатай өнгөрсөн дөрвөн жил ганцаараа л хэрэлдэж, тэмцсэн биз дээ. Өнгөрсөн дөрвөн жил жагслаа, хэрэлдлээ, захирлуудтай туллаа, үзэлцлээ. Өнөөдөр хэн нэгэнтэй хэрэлдээгүй биз дээ. Ц.Мөнхтуяагийн тухай хэдэн жилийн өмнөх бичлэгүүдийг гаргаад сэвээд байгаа тухай мэдсэн, тэрийг нь тодорхой хүмүүс тараагаад байгаа тухай ч сонссон. Ардчилсан намын гишүүдийн нэр хүндэд халдах л зорилго байгаа байх.

-Ц.Мөнхтуяа гишүүн өөрөө “Мөнгөний хэрэгцээ гараад Багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны мөнгийг зарцуулсан гэж ярьсан шүү дээ?

-Мөнгөний маргааныг нь Ц.Мөнхтуяа гишүүнээс өөрөөс нь тодруулсан нь дээр.

Тэр байтугай хулгай дээрэм хийсэн хүмүүс ордноор дүүрэн хэсүүчилж байгаа.

Та нар багш хүнээр оролдох хэрэг байгаа юм уу. Би бол түүнийг мөнгө авсан гэж бодохгүй байна.

-Үнэн байвал яах вэ?

-Хүний мөнгө авсан бол хуулийн хариуцлага л хүлээнэ ш дээ.

-Анх нэр дэвшүүлэхдээ ямар шалгуураар энэ хүнийг жагсаалтад оруулсан юм бэ?

-Багш нарын төлөө зүтгэх хүнийг би оруулсан. Жирийн багш хүнийг УИХ-ын гишүүн болгосон. УИХ-д заавал мөнгөтэй, баян хүмүүс ордог биш жирийн багш, жирийн эмч ч болтугай орог гээд жагсаалтад оруулсан асуудал. Багш нарынхаа төлөө тэмцэж чаддаг, үзээтэй хүн ороосой л гэж.

-УИХ-ын Ёс зүйн хороогоор ёс зүйн асуудлыг нь хэлэлцэг гэж байгаа юм уу?

-УИХ өөрөө Ёс зүйн хороотой, ёс зүйн дүрэмтэй. Тэрэн дээр ярих байх.

-Ардчилсан намын Улс төрийн бодлогын зөвлөл хэзээ хуралдах вэ. Ц.Мөнхтуяа гишүүний асуудлыг ярих уу?

-Улс төрийн зөвлөл намынхаа бодлогын өөдөөс явсан хүмүүст хариуцлага тооцож амжаагүй байж, бусад асуудлыг ярих боломжгүй.

Үнэхээр Ц.Мөнхтуяа гишүүн хүнээс мөнгө төгрөг авсан байдаг бол хуулийн байгууллагаар эцэслээд шийдвэрээ гаргах хэрэгтэй.

Хуулийн байгууллагын шийдвэрт би хүндэтгэлтэй хандана.

-Элчин сайд нар болон консулын томилгоо олон нийтийн шүүмжлэл нэлээн дагуулж байна. Тэр дундаа танай намаас сонгогдсон Элчин, консулууд?

-Та нар яахаараа Ардчилсан намаас ганц нэг Элчин сайд, консул томилохоор эсэргүүцдэг юм бэ, би ойлгохгүй байна. Ардын намын сайдуудыг дуудаад нэгбүрчлэн хар л даа, хэн, хэн байгааг.

-Ардчилсан намын гишүүд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж эхэлсэн. Энэ процессыг та яаж харж байна вэ?

-Түлшнээс болоод Монгол хүний амь эрсэдсэнд бүгдээрээ л гашуудаж байгаа. Тэр зүйлийг улс төр болгосон процесс дунд, Хууль зүйн сайдын мэдээллийг та бүхэн харсан болов уу гэж бодож байна. Хүмүүс хөндлөнгөөс нь зохиол бичээд хэрхэн засгийг мухарлах, хэрхэн хил холболтын төмөр замыг нь зогсоох бодлого хийх вэ гэдэг бүх монгол хүний сэтгэлийг хөдөлгөх PR явсан. Хууль зүйн сайд тэр хүмүүсийг шалгаж байгаа тухайгаа ярьсан. Бичиг үйлдсэн, хохирогч нарыг цагдаа нар өмнөөс нь тодорхойлсон юм шиг тодорхойлолт бичсэн гээд зохион байгуулалттай юм хийсэн байсан.  Ийм юманд автаж байгаа хүмүүс байна. Ардчилсан нам бол намынхаа бодлогыг л дагах учиртай.

Нам бол Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө, Улаанбаатарыг утаанаас нь салгахын төлөө л Засгийн газарт хамтарсан. Энэ ажлаа хийхийн төлөө бууж өгөхгүй явах зориг Ардчилсан намд байгаа.

Зориг алдаж байгаа, зүрх алдаж байгаа хүмүүс байна. Энэ хүмүүс бол намынхаа бодлого гарахаар намынхаа бодлогыг дагана гэдэгт эргэлзэхгүй байна.

-Сайжруулсан түлшинд гэр бүлээрээ хордож амиа алдаад байхаар гэр хорооллынхон энэ түлшийг хэрэглэхээсээ айж байна. Ийм байдлаар хэдий хугацаанд явах юм бэ?

-Угааргүй л болгох ёстой. Угааргүй болгох хамгийн том алхам бол орон суууцжуулах. Тэргүүн ээлжинд орон сууцжуулах бодлогоо хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд эрчим хүчний станцаа барина. Дулааны V станцаа барина. Дулааны 7 эх үүсвэрийг Улаанбаатар хотод шинээр байгуулъя, угаартдаггүй түлшний үйлдвэр байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. 2027 он гэхэд угаар гаргадаггүй түлшний үйлдвэрийг байгуулна.  Намайг хүүхэд байхад ч гэсэн нүүрс түлдэг байхад хүмүүс угаартдаг байсан.

-Сайжруулсан түлш стандартын шаардлага хангаж байгаа юу, үгүй гэдэгт Засгийн газар эцсийн байдлаар хариулт өгч яагаад болдоггүй юм бэ?

-Тэрийг хариуцсан Онц байдлын сайд, тэр түлш үйлдвэрлэж байгаа хүмүүс хариулт өгнө шүү дээ. Угааргүй түлшийг үйлдвэрлэх хэрэгтэй. Өнөөдрийн түлш угаартай байгаа нь тодорхой байна. Харин түлшин дотор гадны хорт бодис хийсэн байна гэдэгт би итгэхгүй байгаа. Угаасаа нүүрс угаартуулдаг. Нүүрснээс угаартуулдаг хорыг нь ялгаж авсан үйлдвэр байгуулах шийдвэр гаргаад хоёр жилийн дараа ашиглалтад оруулна гээд зүтгэж байгаа.

-Засгийн газрыг огцруулах санаачлага гаргасан гишүүдэд Ардчилсан нам хариуцлага тооцно гэх нь үзэл санаатайгаа нийцэхгүй зөрчилдөж байна гэж намын зарим гишүүд тань шүүмжилж байна. Хэрвээ танай намын Улс төрийн зөвлөлөөс энэ хүмүүст хариуцлага тооцно гэвэл яг яах юм?

-Би 126 хүнийг нэр дэвшүүлэхдээ бүгдтэй нь гэрээ хийсэн байгаа. Намынхаа бодлогыг дагана гэсэн гэрээтэй. Зөрчвөл намаас хасна, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх мэт маш олон хариуцлага бий.

Засгийн газар байгуулагдаад дөнгөж зургаан сар болж байхад урваж байгаа хүмүүс цаашдаа энэ намд хань болох уу. Энийг бодох ёстой байхгүй юу.

Дараагийн сонгуульд энэ нам ийм хүмүүсийг нэр дэвшүүлэх үү, яах вэ. Ялсан байхад өөрийнхөө Засгийг унагана гээд явах нь байна ш дээ. Ялгаа алга байна шүү дээ. Ямар ч байсан Ардчилсан нам хийсэн гэрээнийхээ хүрээнд энэ улс орныг ядуурлаас гаргах үүрэгтэй.

Улс төрийн зөвлөлийн гишүүд энийг заавал ярина. Ойрын үед Улс төрийн зөвлөлийг хуралдаж Засгийн газартай холбоотой асуудлыг нэг талд нь гаргана. Энэний дараа дахиад намын бодлогыг сөрөөд явж байгаа бол энэ намын үйл хэргийг дэмжихгүй байна л гэсэн үг.

-АНУ-ын шинэ ерөнхийлөгч томилогдсонтой холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт ямар үр дагавар дагуулах вэ гэдэг нь асуудал болж байна. Хийсэн прогноз байна уу. Ямар арга хэмжээ авах вэ?

-Трампийн тарифын бодлого бол бүх улс орны эдийн засагт нөлөөлж байна. Сайнаар нөлөөлж байгаа гэх улс орон алга.

2025 он хамгийн тогтворгүй он болно гэдгийг олон улсын прогноз хэлж байна. Тогтворгүй орчинд бэлтгэлтэй ажиллах шаардлагатай.

Ингэхийн тулд импортын хүчин зүйлийн хамаарлыг хэрхэн бууруулах вэ, ханшаа яаж тогтвортой байлгах вэ, экспортын биет хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр онцгой анхаарахгүй бол ердийн горимоор ажиллах боломжгүй болсон. Яагаад гэвэл АНУ-ын тарифын бодлого өдөр болгон өөрчлөгдөж байна, энэнтэй холбоотой хөрөнгө орууллатын урсгал ч гэсэн өдөр болгон өөрчлөгдөж, зориулалтаа өөрчилж байна. Бид нар өөрсийнхөө гаргасан бодлогын ард гарахын тулд тууштай ажил хэрэгч л байх ёстой. Нэг ч өдөр ч амарч болохгүй.

-Сүүлийн өдрүүдэд валютын нөөц буурч байна. Нүүрсний экспорт ч хүнд байдалд орж байна?

-Экспортоо л нэмэгдүүлнэ. Сүүлийн 15 хоног Хятад улс цагаан сар хийлээ. Он гараад 40 хонож байна, тав хоногт нь шинэ жил, 15 хоног нь цагаан сар боллоо. Цаад талын худалдан авах хүмүүс амарсан. Бидний хувьд тогтвортой нийлүүлэх бодлогоо хийнэ.

Монголбанк бол мөнгөний бодлогоо барих үүрэгтэй. Бид бол экспортоо хангалттай барина, Засгийн газрын үүрэг нь.

Валютаа бид нар олоод ирнэ, тэрийг чулуу болгох нь Монголбанкны ажил хэрэг.

Валют зарж байгаа хүн нь Засгийн газар болоод Л.Гантөмөр биш. Энэ жлиийн хувьд онцгой юм нь өдөр болгон 1000 хүн гадаад руу явлаа. Энэ нь бараг 1 тэрбум ам.долларыг гадагшлуулсан байна. Тийм учраас 400 -500 сая ам.долларын хасахтай харагдаж байна. Ар дээр нь цагаан сарын импорт 200-300 сая ам.долларыг урамшуулж байна. Тийм учраас ирэх 7 хоног гэхэд Төв банк импортыг тодорхой хэмжээнд зохицуулах бодлогоо оруулж ирж, Засгийн газартайгаа зөвшилцөө гэдэг үүрэг чиглэл өгч байгаа. Төв банкны ерөнхийлөгч нь Засгийн газар дуудахаар хүрээд ирдэг хүн биш. Бие даасан хүн. Бид нэг чиглэл өгч байна. Яавал өдөр шөнөгүй нэмэгдэж байгаа автомашины импортыг багасгах вэ. Одоо бүр урьдчилгаагүй автомашины зээл олгодог боллоо. Хөл, толгойгүй нийлүүлэлт хийж байна. Хөл толгойгүй олон машин худалдаж аваад байвал хэдэн ч тэрбумын доллар байсан манайд тэсэхгүй гэдэг юм ярьж байна. Тэгэхээр импортын урсгалаа хэрхэн зохицуулах вэ, экспортоо хэрхэн нэмэгдүүлэх вэ, тогтвортой байдлаа хадгалахын тулд өдөр шөнөгүй ажтллах шаардлага байгаа.

-Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ. Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан ч одоо болтол бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэнгүй?

-Д.Цогтбаатар гишүүнийг УИХ-ын сонгуульд нэрийг нь дэвшүүлчихээд дараа нь татна гэдэг утгагүй ш дээ. Өмнө нь ийм шийдвэр гаргаж байхгүй яасан юм.

Бид нар бол ямар нэгэн байдлаар ял зэмтэй хүнийг дэвшүүлэхгүй байх үүрэгтэй.  Ял зэмгүй байгаа хүн нэр дэвших бүрэн эрхтэй. Тийм учраас залуу хүмүүсээр шууд хамаагүй оролддог нь буруу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-02-12 202.131.227.179

Эх орноо хөгжүүлэхээ бодохоос та нам гол биш шүү дээ.Лодойсамбууд дарамт үзүүлэх хэрэггүй.Та хоёр адилхан монгол улсынхаа төлөө зүтгэх үүрэг хүлээсэн хүмүүс. Та 2-т эх орон ард түмэн нэгт байх ёстой. Хэн нь яаж байгааг бид харж байгаа

Avatar

Нэргүй 2025-02-12 15.235.216.113

Шаймий хулгайчаа чи өөрөө огцороод зайлбал яасан юм бэ? Гантөмөр чи бол хулгайч нохой. АН-ыг булшилж бна. Бузар Данхын өвөрт бан залдаж янхандаж орсон муу хогийн н**ш оо.

Avatar

оноч 2025-02-12 66.181.181.17

та нар чинь хааашаа юм бэ? Өнгөрсөн жил 5 сард л та нар АН намаа л гаргахгүй бол улс сөнөлөө гээд байсан. Ард түмэн гаргаад өгсөн. Ядаргаатай юм бэ? Нам юм уу? Хулгайчдын орон юм биш үү. Наад намын дарга чинь ҮЗЭЭТЭЙ гэж үзээд дэвшүүлсэн гэж бна шүү дээ. Үзээтэй улсын цуглуулга болсон шүү дээ. Анхнаасаа партизан гэдэг чинь үзээтэй хулгайч нар байсан. Үзээтэй улсын НАМ шүү дээ. Юун АРДЧИЛАЛ?

Avatar

Нэргүй 2025-02-12 103.212.119.213

Өөрийн гэсэн үзэл бодолгүй, намын шийдвэрийг дагах юм бол зуу гаруй гишүүнтэй Их хурал гэж байхын хэрэг байхгүй гэсэн үг.. Нам нь шийдээд явбал барав. Гишүүний үзэл бодолоо хэлэх эрх чөлөө хумигдав….

Avatar

21 2025-02-12 66.181.185.101

TA NARIIN UHCHIH GEED UMUURUUD.BAIDAG ARDCHILAL CHINE UNUUDUR MONGOLD BAIGAA BUH BOLOHGUI BUTGUIGIIN EKH N GEDGIIG HEZEI OILGOH VE

Avatar

Гантөмөр урвагч 2025-02-12 202.126.88.188

Чи өөрөө урвагч. Чамд ардчиллын үнэт зүйлс түй ч байхгүй! Коммунист намд үйлчилж намынхаа дэмжигчдийн итгэлийг хугалсан!

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.191.224

Ганттөмөр шиг боловсролтой, буурьтай хүн АН-д багтахгүй. АН хэрүүл-үгүйсгэлээр улстөр хийдэг, идэхийн дон шүгэлсэн, болчимгүй, овлигогүйчүүдийн хоргодох байр биш гэхүү

Avatar

Бат 2025-02-12 103.212.117.33

Эргүү Гантөмөрөө УЛсад олон их наядын алдагдсан орлого бий болгосон Жанхуу Жэнко Хулгахйчаа харин намаас хөөх хэрэгтэй юм биш үү. О-эрдэнэтэй хуйвалдаж АН-ын дарга болсоноо юу гэж бодоод байна даа.

Avatar

Зочин 2025-02-12 139.5.216.124

ГАНТӨМӨР МАНын өвөрт орсон нь тун муу жишиг болсон .8 жил огт ажил хийгээгүй өр л үйлдвэрлэж популизм хийсэн намтай нэгддэг нь маш буруу байсан .Тэр Дорж ханд ч байнга УЛСТӨРийн я****н хийдэг МАНын охин намтай ярих юм байхгүй ээ. Одоо хамтарлаа гээд нэмээд баахан өр л үлдэх байх . Тэгээд ч сайныг нь намдаа буруугаа бусдад чихдэг нам 2028 оны сонгуулиар Гантөмөр чамайг жажилахгүй залгихаа МАН мэдэж байгаа . Коммунист МАНын захиалагаар АНын гишүүдэд хариуцлага тооцно гэж байхгүй шүү

Avatar

сонгогч 2025-02-12 202.9.46.85

Монголчууд 34 жилийн дараа арай хийж тамын тогооны үлгэрээсээ гарч нэгдээд ЭЗГ байгуулсан нь урвагчид, хулгайч дээрэмчдэд таалагдахгүй байгаа бололтой…овилгогүй, жудаггүй хоосон толгойтой лодой мэтийн мэр сэр хүмүүсийн гуаглахыг тоох шаардлагагүй.. тоох тусам улам чанга гуаглах болно….

Avatar

Нэргүй 2025-02-12 103.168.34.123

Итгэж санал өгсөн сонгогчдоосоо урваж МАН-ийн хөнжилд орсон я***н хулгайчид ингэж хэлэх эрх байхгүй!

Avatar

Нэргүй 2025-02-12 202.9.41.104

Коммунист намын дарга юм уу

Avatar

зочин 2025-02-12 66.181.160.40

Юуныхнь ГАНтөмөр байх вэ дэ .. МАХАНтөмар гэж нэрийг нь соль !!..

Avatar

Нэргүй 2025-02-12 59.153.114.55

Ёстой махантолгой

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.180.97

Цайчихсан хулгайч нар ордоноор дүүрэн хэсүүчилж байна юу ч гэсэн үг юм баахан хулгайч нарын дунд энхийн цагаан тагтаа юм уу хаашаа юм. Ер энэ хүн өөрөө өөрөөсөө урвасан өөртөө цаашид өөртөө хань болж чадахаа байсан гэсэн үг үү…..

Avatar

Мэнгэт 2025-02-12 66.181.186.209

цайрсан хулгайч гэж ийм нөхдүүд байдаг даа

Avatar

Нэргүй 2025-02-12 103.57.95.23

Уг нь хар залуугаасаа ардчилсан намыг дэмждэг байсан юм. Сүүлийн хэдэн жил итгэл суларсан ч эргээд сэргээд ирээсэй гэж харж явлаа. Одоо бол эргэлт буцалтгүй байхгүй боллоо.

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.177.127

эргүүтээрэй Гантөмөрөө зөвхөн багш нарын төлөө ажиллах хүн ч гэх шиг. УИХ- Н гишүүний эрх үүрэг, үнлэмжийг битгий шороотой хутга. Гишүүнд хариуцлага тооцох нь эрх чөлөөг үзэл баримтлал болгосон АН- г доромжилж байгаа үйлдэл шүү

Avatar

Нэргүй 2025-02-12 202.126.89.228

chi ooroo baruunii uzeltei namiig zuunii uzeltei namtai evsuulseneeree ehleed namaasaa urvasan.

Avatar

зочин 2025-02-12 66.181.187.251

Харь элэгт өлөн шуналтнууд АНын нэр барьж Монголчуудад молиг үмхүүлэн хошгоруулж засаг төрийн сэнтийг эзэгнэн хамаг өөдтөй өнгөтөй бүхэнд эзэн сууж булхай луйвар илэрч оргон зугтаж дотоодод байгаа хамсаатнаа хатган засаг төрийг тогтворгүй байлгах ээлжит захиалга гэж хардаж бна Гантөмөр хүнээ гүйцэд судалсангүй дэвшүүлсэн бна

Avatar

Нэргүй 2025-02-12 103.212.116.53

80955877

Avatar

Нэргүй 2025-02-12 103.212.116.53

NZ AMRAG BOLNO SEKSY VANXANDI

Avatar

Нэргүй 2025-02-12 202.9.46.86

Хүн бүр дураараа авирлавал бүтэхгүй ээ. Лодойсамбууг мундаг залуу гээд дэмжиж байсан чинь эргэлзээ төрүүлэв.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Юу ч гэмээр юм бэ дээ 2025-02-12 103.212.117.27

Одоо АН-ын 2 Ерөнхийлөгчийн аснуудын дүр зургийг хардаа. Элбэгдорж нь “нөгөө доллараа хөдөлгөе” гэж. Түүнийг нь хуулийнхан мэдсэн бололтой. Ирээд шалгуулахгүй, юунд АНУ-д хяраад хэвтчихээд байгаа юм. Баттулга нь босоо Ганбааг дараагийн Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр уртын сунгаа хийж байна. Ганбаатар ураны хэлэлцээр, барууны хөрөнгө оруулалт, уул уурхайг эсэргүүцээд хөдөөгүүр алга ташуулаад явж байна. Юу ч гэмээр юм бэ дээ.

Avatar

Хариулт 2025-02-12 139.5.216.124

Ш.Раднаа чи бага тэнэгтээрэй. Уран бол монголыг устгах харь гүрний бодлого шүү. .Улстөрд бол мэтгэлцээн маргаан байж л байдаг .Түүнийгээ олноороо хэлэлцээд шийдээд явдаг .УРАН БОЛ NO ШҮҮ РАДНАА МАЛАА…..

Avatar

Иргэн 2025-02-12 202.55.188.45

Иргэдээсээ урваагүй

Avatar

Зочин 2025-02-12 103.212.117.27

Гантөмөрийн зураг малийж байгаа ч цаана нь АН-ын 2 ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗОДООН. Гантөмөр, Алтангэрэл хоёрыг Элбэгдорж, Сайханбилэг нараа аврах болов уу гэсэн чинь эд нь хөдөлж өгсөнгүй. Одоо Гантөмөр хэрэггүй. Түүнийг огцруулах ажил АН дотор эхэлсэн нь нууц биш.Бат-Үүл, Сосорбарам нар яагаад Гантөмөрийг доромжлоод байнав гэвэл дээрх шалтгаантай.Гантөмөр эднийхээ аашийг мэдээд шазруун зүйл албаар хэлээд байна. Гантөмөрт итгэж олон хүн АН-д санал .өгсөн. Үүнийг дараагийн сонгуулийн дүн харуулна.

Avatar

Нэргүй 2025-02-12 103.168.34.213

Bolovsrolin sangiin hulgaichaa huuhedee belen mongo shiljuuulsn humuus zeel teglsn uuru bas hulgailsan chi suruulitai baihaa huviin ene hulgaich shunal hanahagui naad hulgaichaa zaiuluuchee AN nam ej archaagui atsnudu bdinmu er ni

Avatar

Нэргүй 2025-02-12 103.145.234.55

ДОХТОИ ХҮХЭН ШОДОИ Г ЭРГҮЛЭН ТАТ

Avatar

Нэргүй 2025-02-12 103.168.34.35

Үзэл баримтлалаасаа уравсан нам цаашдаа Монголд хань болох уу ?

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.191.76

АН-аа энэ хүнээс аваачээ

Avatar

Зочин 2025-02-12 66.181.190.150

За одоо нөгөө машины ченжүүд машины татвар нэмэх нь тиймээс нэмэгдэхээс нь өмнө машин оруулж ирье гээд улам шуурч өгнө дөө. Татвар нэмэх хэрэггүй. Зүгээр л хуучин машин хилээр оруулахыг нь л хорьчих

Avatar

Иргэн 2025-02-12 103.57.94.67

Гантөмөр ч нуруутай хүн тулдаа л тэсэж бн!!! Мафиууд хэцүү дээ!!!

Avatar

Нэргүй 2025-02-12 103.145.234.109

Энэ хүн бол зүгээр цалингаа аваад амьдарч байгаа аялдан дагагч.Ийм амьтад хэзээч улс оргныхоо төлөө тууштай тэмцэж чадахгүй.

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.178.214

Хогийн архичин МАН за одоо АН дотроо алалцаж өгөөрэй гээд яс хаяхаар л нам дотроо дайсан эргээд эргүүтэж өгч байна

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.189.39

чамд Жонхуугийн угаадсыг долоох одоохондоо болж л байгаа бх. цаашдаа чи гачин болноо

Avatar

Нэргүй 2025-02-12 202.131.225.53

где? Ёс зүй шударга ёс

Avatar

Нэргүй 2025-02-12 139.5.219.132

Пээ, энэ хүн чинь ийм мунхаг хүн байсан юм уу?? Намаас урвасан хүнийг хасна гэнэ үү? Зүйтэй, тэгвэл хамгийн эхэнд энэ нөхөр л хасагдах юм байна?! Төрд албан тушаалтай болмогц үзэл бодол нь 180'' эргээд өөрийнх нь байр суурьтай нийцээгүй гишүүдээ "Намаас урвасан" гэж яллах нь ээ?!! Энэ хүний 2024 оны сонгуульд орсон гол зорилго нь биелчихээд, зөөлөн янаг суудлаа алдахаас үхтлээ айж байгаа амьтан юм байна л даа, чааваас!!! Өрөвдмөөр ч юм шиг, гутмаар ч юм шиг??? АН-ынхан энэ хүнээ эртхэн зайлуулах

Avatar

Нэргүй 2025-02-12 139.5.219.132

1-рт, "намаас урвах" гэдэг албан ёсны нэр томъёо, ухагдахуун байхгүй; 2-рт, Намын албан ёсны үзэл баримтлалтай санал зөрөх – Намын даргатай үзэл бодол зөрөх гэдэг огт хоёр өөр ойлголт шүү!! Путин өөрийг нь шүүмжилсэн хүнийг "Эх орноосоо урвасан" гээд шоронд хийж байгаа шиг юм болох нь ээ??!!

Avatar

иргэн 2025-02-12 66.181.188.77

муугийн этгээд АН ….ийм нэрээр хулгайчдын багт орж авахаа аваад суух зорилго байгаа

Avatar

1 2025-02-12 103.142.76.38

chi l tegj bodoj baigaa baih.Harin ch namiin zorilgiin toloo dugaesan yum bishuu

Avatar

Монгол 2025-02-12 37.67.72.153

Өөрөө жинхэнэ урвагч шүү албан тушаалын төлөө пу ч хийхэд бэлэн хүн шүү сөрөг хүчин болох ёстой байлаа гэтэл дулаан хөнжил рүү ороод явчлаа даа хөөрхий

Avatar

Нэргүй 2025-02-12 103.212.118.173

2 rжилийн дараа угааргүй ьүлш хийх гэнэ үү тэр болтол хордож байх уу, бэлэн зэлэн солонгос япон зэрэг улсад түлдэг угааргүй утаагүй түлш гарчаад байхад стандарт юмыг нь худалдаж аааад заалгаад шууд эсвэл тэднээр хийлгээд эхлэх ёстой баймаар юм

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.166.196

MAN iin YA

Avatar

Нэргүй 2025-02-12 103.111.68.3

Өөрөө ёстой сонгогчдоосоо эх орноосоо урваж МАНы хөнжилд орсон гар

Avatar

Нэргүй 2025-02-12 59.153.113.207

Улс оронд хэрэгтэй бол нэг хөнжил нэг гэрт орсон нь зөв

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.190.141

энэ шаймы *л царай өөрөө хулгайгаар мөнгөжсөн биздээ

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.185.112

Энэ бүр нэг цайрчихаж дээ? Улс төрийн нам чинь угтаа нийт ард түмний эрх ашгийн төлөө байх гол зорилготой биз дээ?

Avatar

аа 2025-02-12 210.148.94.144

Ёстой хүргэн шигээ цайчихсан дурак юм аа

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.191.224

Монголчууд хамтраад зүтгэж байгааг дэмжигчийг дэмжих ёстой

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.180.98

урьдчилгаа төлбөргүй машин авч амьдралаа дээшлүүлэхийг дэмжих ёстой байтал аан та нар машинтай болох гээд байна уу дэмий шүү гэж байгаа юм уу

Avatar

Нэргүй 2025-02-12 103.212.117.27

Японоос одоогийнх шиг олон машин оруулж ирээд байвал хотын түгжрэл, утааг арилгах нь байтугай багасгах тухай яриад хэрэггүй.Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулаад бид юу ч хожсонгүй. ХАРИН ЯПОН ХУУЧИН МАШИНЫ ОРШУУЛГЫН ГАЗАР БОЛЛОО.МАНАЙ НОЁД ҮҮНИЙГ ЮУ ГЭЖ БОЛГООЖ БАЙДАГ ЮМ БОЛДОО.

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.160.40

МАНгарын даргийг өмөөрөөд зогсож байдаг АНын даргатай болоо юу ?.

Avatar

Нэргүй 2025-02-12 59.153.113.207

Заавал зөрчилдөх алба байхгүй Хэрэгтэй бол чөтгөртэй ч хоршино

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.191.224

Хагарал, талцлыг зориудаар өдөөн тухирч ашиг олдог цөөн луйварчид одоо ч АН-ыг гутаасаар.

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.178.214

Худалч хог Трампын тарипаас болоод 3-4 хоног сошиалд юу болж байгааг мэдээгүй гэнэ архиа нэг эхлэхээрээ 3-7 биеэ татаж чадахаа байсан архичин шаймий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж