Засгийн газрын өнөөдрийн /2025.02.12/ хуралдаанаар аварга малчин, саальчин, фермер, тариаланчдыг тодруулжээ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн ажиллах хүчин болсон малчин, тариаланчдын бүтээмжийг үнэлж жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын аваргуудыг шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жил мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлсэн, хөдөөгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг бодитой оруулж, манлайлан ажиллаж байгаа байдлыг голлох үзүүлэлт болгосон байна.
Ийнхүү мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүний 200-аад иргэнийг шалгаруулсан байна.
Тухайлбал, улсын аварга малчнаар 140, улсын хошой аварга малчнаар 14, улсын аварга саальчнаар долоон иргэнийг, улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг, улсын аварга тариаланч хамт олноор 17 аж ахуйн нэгжийг, улсын аварга тариаланчаар 23 иргэнийг тус тус шалгаруулсан байна.
Малчид, фермерүүдийн дунд Монгол орны нөхцөлд нэг саалийн үнээнээс жилдээ 9 мянган литр сүү саадаг олон улсын жишигт нийцсэн сүүний үхрийн аж ахуй эрхлэгч, хотоос хөдөө гарч эрчимжсэн аж ахуй эрхлэн хөдөөгийн хөгжлийн загвар бий болгож байгаа залуу фермер гэр бүлүүдийг хамруулсан байна. Мөн бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулж чанартай, таваарлаг үхэр сүргийг дагнан үржүүлж байгаа малчид, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, техникийн шинэчлэл хийсэн тариаланч хамт олон, шинэ нэр төрлийн таримал тариалж нутагшуулсан тариаланчид багтжээ.
зочин 2 минутын өмнө 66.181.166.196
Тэр 140 аварга малчин ингэхэд улсад ямар хэмжээний татвар төлсөн юм бол, аягүй бол нэг ч төгрөгний татвар төлдөггүй, бэлчээр, ус, байгалийн нөөц үнэгүй ашигладаг улс байгаа даа, тэр маллаад өсгөж үржүүлээд байгаа мал хуй нь аягүй бол улсад ямар хүртээлгүй аварга малчины хувийн өмч байгаа даа, балай юм хийдэг хүүрнүүд шүү энэ улстөрчид
Нэргүй 1 цагийн өмнө 122.201.31.149
н**ш юмаа. 34 жил бид ямар шилжилт хийсэн болж байна аа? Бүх мал ядахдаа хувьд очсон биш билүү?