Малайз: Талийгаач Ш.Алтантуяад учирсан хохирлыг барагдуулах ёстой

Малайз: Талийгаач Ш.Алтантуяад учирсан хохирлыг барагдуулах ёстой

Малайз: Талийгаач Ш.Алтантуяад учирсан хохирлыг барагдуулах ёстой

Малайзын засгийн газар амиа алдсан монгол эмэгтэйн гэр бүлд учирсан хохиролыг яаралтай барагдуулах ёстой гэж тус улсын шүүх шийдвэрлэжээ. Тодруулбал, Малайзын засгийн газарт 30 хоногийн дотор Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Мумати Муругиа өнөөдөр /2025.02.12/ тушаасан байна. Гэсэн хэдий ч тус улсын засгийн газар давж заалдах хүсэлт гаргасны дагуу уг шүүх хурал тавдугаар сарын 19-нд болно.

Хэрэв дахин гэм буруутай гэдэг нь тогтоогдвол тухайн хохирол барагдуулах мөнгө Ш. Алтантуяагийн гэр бүлд бүрэн очно.

Ерөнхий сайд асан Нажиб Разакийн зөвлөх асан Абдул Разак Багиндаг мөн адил Ш.Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Муругиа үүрэг болгов. Гэрчүүдийн мэдүүлснээр, Малайз 2002 онд Францын төрийн өмчит компаниас шумбагч онгоц худалдаж авсантай холбогдуулан Ш.Алтантуяа түүний орчуулагчаар ажиллаж байжээ.

Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзэж буй.

Одоогийн байдлаар, Сирул Австрали руу зугтсан бөгөөд Малайз улс түүнд ногдуулсан цаазаар авах ялыг хүчинтэй хэвээр байлгаж байна. Улмаар Австралийн засгийн газар Сирулыг шилжүүлж өгөхөөс татгалзаж байна. Харин Азила бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн бол Нажиб эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт буруутгагдан мөн адил хоригдож байна. Тэрбээр өнгөрсөн онд ялын хэмжээгээ зургаан жил болгож бууруулсан бөгөөд үлдсэн хугацаагаа гэртээ өнгөрүүлэх хүсэлт гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.57.92.133

Хайрт охиныхоо төлөө уйггүй тэмцэж хамаг цаг хугацаа залуу халуун нас үр ач зээгийнхээ төлөө хүчтэй явсан эцэг Шаарийбуу та энэ дэлхиын хамгийн нинжин цуцашгүй зоригт баатар аав мөнөөсөө мөн юм бна хэрэв охин Алтантуяа амиа алдаагүй бсн бол элэг бүтэн хайрт аав ээж нь сэтгэлийн шаналалгүй үрс нь нүүр дүүрэн инээд нүд баясам явах билээ

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.212.116.53

VANXANDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж