ОХУ Өмнөд Солонгосоос илгээсэн бэлгийг буцаана

ОХУ Өмнөд Солонгосоос илгээсэн бэлгийг буцаана

ОХУ Өмнөд Солонгосоос илгээсэн бэлгийг буцаана

Владивосток дахь Өмнөд Солонгосын Ерөнхий консулын газрын даргаар ажиллаж байсан дипломатч Даваа гаригт ОХУ-ын Сахалин дахь нэгэн номын санд бэлэг илгээжээ. Энэ нь дэлхийн бөмбөрцөг байсан боловч Орост эзлэгдсэн бүс нутгуудыг Украины нутаг дэвсгэрт оруулан тэмдэглэсэн байжээ. Тэгвэл тус номын сангийн ахлах номын санч энэ тааламжгүй бэлгийг буцаана гэж мэдэгдлээ. Тасс агентлагт мэдээлснээр, тус номын санч хэлэхдээ "Дипломатч хүн ийм гажигтай бэлэг илгээсэн нь ухаангүй үйлдэл. Ийм зүйл илгээснээрээ салан тусгаарлах үзлийг дэмжигч гэж харагдана гэдгээ үл тоомсорлож байна" гэжээ.

Тэгвэл Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам үүнд тайлбар өгчээ. Ингэхдээ тус газрын зургийг олон улсын стандартад нийцүүлэн хийсэн гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн "Энэ бөмбөрцөгийг олон улсын байгууллага, газрын зураг хэвлэгч томоохон компаниудын зураг зүйн туршлага, стандартад үндэслэн үйлдвэрлэсэн. Мөн Өмнөд Солонгосын засгийн газар Зүүн тэнгис гэсэн нэрийг ашиглахыг дэмжиж энэ бөмбөрцөгийг ашиглаж байгаа. Цаашид Зүүн тэнгис нэрийг сурталчлахдаа илүү болгоомжтой хандах болно" гэжээ.

Зүүн тэнгис гэсэн нэршилийг дэмжинэ гэдэг нь Өмнөд Солонгосын засгийн газар газрын зураг болон олон улсын хэлэлцүүлэгт Япон тэнгис гэх нэршилийг ашиглахгүй гэсэн үг юм.

Херсон, Запорожье, Луганск, Донецк гэсэн дөрвөн бүс нутгийг Москва хяналтдаа авсан ч тэдгээрийг албан ёсоор Оросын нутаг гэж олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа АНУ, Европ хүлээн зөвшөөрдөггүй. Өмнөд Солонгос ч мөн ийм байр суурийг илэрхийлсэн нь энэ бололтой.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эх оронч баатар. 2025-02-12 103.168.34.228

Оросын үндсэн газар нутаг бол зөвхөн Москваг тойрсон жижигхэн газар юм. Бусад нь дээрэмдсэн газар нутаг!!!!

Avatar

J 2025-02-12 103.57.95.99

Kimchinuud ch aihtar humuus l dee dald sanaag meden budilaad zevuun ilerhiilj baigan shu

Avatar

21 2025-02-12 66.181.185.101

TA NARIIN UHCHIH GEED UMUURUUD.BAIDAG ARDCHILAL CHINE UNUUDUR MONGOLD BAIGAA BUH BOLOHGUI BUTGUIGIIN EKH N GEDGIIG HEZEI OILGOH VE

Avatar

|||||| ? 2025-02-12 50.147.160.114

net yj

Avatar

indx 2025-02-12 50.147.160.114

ard

Avatar

Нэргүй 2025-02-12 178.174.229.45

FASHIST OROSUUD KK BUUR SOLIORSON

Avatar

Мэдээлэл.ком 2025-02-12 202.9.46.55

Украйн улс владивостокийг эзэлснээр путлерийн милитаризм төгсгөл болов

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.184.174

EZELSEN NUTGAAA BUTSAAAJ OG HURDLAARAI PUTIN GUAI.

Avatar

Нэргүй 2025-02-12 103.168.34.208

ague Ukraine

Avatar

оноч 2025-02-12 66.181.181.17

Өөрийгөө хичээе. 2 оросын зодоон маньд ямар хамаа бнаа?

Avatar

Эргүү орос 2025-02-12 203.17.23.87

ЭРгүү оросууд хүний нутгаа булаахаа боль

Avatar

оноч 2025-02-12 66.181.181.17

Өөрийгөө хичээе. 2 оросын зодоон маньд ямар хамаа бнаа?

Avatar

Нэргүй 2025-02-12 202.9.46.35

Хамаатай байлгүй яахав. Украйныг эзэлчээд дараа нь Монгол руу дайрвал чи яахав? Өмдөө тайлаад тонгойх уу?

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.188.123

эргүү тэнэг хогоо, ОРОС ОРОНМдайраад л байдаг бол аль хэдийн дайраад л авчих байсан Монголыг , гэтэл эсрэгээрээ Монголыг ХАМГААЛДАГ.

Avatar

Зочин 2025-02-12 139.5.216.124

202.9.46.35 д 1945 онд ялтын гэрээгээр Сталин Монголыг тусгаар улс болгочихвол бид Японы эсрэг дайнд орно гэсэн шаардлагыг АНУ , ДИУ хоёр хүлээн авснаар монгол тусгаар улсаа баталгаажуулсан юм . Бид украйнчууд шиг орос иргэдийг буудаж бөмбагдөөгүй юм. манай улс руу хэзээ ч дайрахгүй ОЙЛГОВ УУ олгой толгойтоо…..кккк

8 3
Avatar

Haha 2025-02-12 103.168.34.227

HEDEN ON BEE

1 0
Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.184.108

bid nar hezee ch tongoihgui…aa harin chamiag bol tongoilgonoo

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.182.34

Ээдээ Орост хамаагүй итгэдэг тэр цаг ч өнгөрөөд бна шүү дээ !!!

Avatar

Haha 2025-02-12 103.168.34.227

UAG GOE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж