"Нийгмийн даатгалын шинэчлэлийг хийх шаардлагатай"

"Нийгмийн даатгалын шинэчлэлийг хийх шаардлагатай"

"Нийгмийн даатгалын шинэчлэлийг хийх шаардлагатай"
"Монголын Эдийн Засгийн Форум"  Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөлөл бизнесийн орчны асуудлаар мэдээлэл хийлээ.

Шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс тусгай зөвшөөрөл авах гэж олон сараар хүлээдэг, мөн нийгмийн даатгалын шимтгэл аж ахуй нэгжид дарамт болдог гэх мэт бизнес хийхэд хүндрэлтэй олон асуудал байгааг аж ахуй нэгжийн төлөөллүүд хэлж байгаа юм.

Тиймээс бизнес эрхлэгчдийн зүгээс нийгмийн даатгалын шинэчлэлийг хийх шаардлагатай гэж үзэж байна. Мөн бизнесийн орчныг ээлтэй болгох, бизнес эрхлэх орчны нэг гол үзүүлэлт болох зөвшөөрөл авах тогтолцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн. Эдгээр саналыг татварын багц хуулийн өөрчлөлтөд тусгуулах саналтай байгаагаа хэллээ. Ингэснээр бизнес эрхлэгчдийн татварын харилцааг шинэ шатанд хүргэх, бизнес эрхлэхэд ээлтэй орчин бүрдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, тэгш шударга татварын орчныг бий болгоход чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бий болгоно гэж үзэж байгаа аж.

Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг:

"Бид сүүлийн 30 жилд ардчилсан тогтолцоотойгоо зохицож өсөлт хөгжил гаргах гэж яваад байна. Гэхдээ бизнесийн төлөөлөл болсон байгууллагууд болохгүй байгаа асуудлаа илэрхийлж, болох хүртэл ярьсаар байх болно. Бизнес эрхлэх гэхээр хуулиасаа давсан зөвшөөрлүүдтэй. Ингээд эхнээсээ яамдууд зарим журмуудаа цуцалж байх шиг байна. 8 нэрийн дэлгүүр ажиллуулах гэж байцаагчаасаа зөвшөөрлөө 8 сар хүлээдэг байж болохгүй" гэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од:

– “МҮХАҮТ Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлж буй бизнес ээлтэй хөтөлбөрийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа.  Цар тахлын дараа бизнес эрхлэхэд тулгарч буй саад тотгор чөдрийг халахаар хэрэгжүүлж буй хөтөлбөр гэж ойлгож болно.  Нэгдүгээрт татварын орчинд цогцоор нь шинэчлэл хийх ёстой. ЖДҮ болон залуучууд, өрхийн бизнесийг татвараас чөлөөлж хөл дээр нь босгох шаардлагатай. Ажилчид болон албан байгууллагууд аль аль нь 25 хувийн шимтгэл төлдөг. Хэдийгээр зөвшөөрөл багассан мэт боловч хуулиасаа давсан баримт бичгүүд бий. Эдгээрийг халж нийтийг төлөөлсөн байгууллагууд руу шилжүүлж, бүх зөвшөөрлийн 50 хувийг халах шаардлагатай. 251 зөвшөөрлөөс 121 нь хуулиас давсан зөвшөөрлүүд бий. 1300 гаруй зөвшөөрөл биш ч зөвшөөрөл шиг баримт бичгүүд байдаг" гэлээ.

Бизнес эрхлэхэд төрөөс авах ёстой бичиг баримт:

  • 331 гэрээ, 264 бүртгэл,
  • 232 дүгнэлт, 161 тодорхойлолт,
  • 132 гэрчилгээ, 46 эрх олголт,
  • 30 батламж, 30 магадлан итгэмжлэл, 1
  • 4 лиценз, 9 сертификат байгаа ба эдгээр нь зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаанд шаардагддаг байна.

Эдгээр нөхцөлийг шийдвэрлэх арга зам бол Зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдсөн хууль бус дүрэм, журам болон ач холбогдолгүй баримт бичгийг хүчингүй болгох, зөвшөөрлийн шат дамжлагыг багасгах, хүсэлтийг хуульд заасан хугацаанд хурдан шуурхай шийдвэрлэдэг болоход оршино. Иймд зөвшөөрлийн тухай хууль болон татварын гол хуулиудад онцгой анхаарал хандуулж, эдийн засгийн макро өсөлтийн үед бий болох амжилтаа микро эдийн засагт буюу хувь хүн, аан, нийт бизнес эрхлэгчдэдээ хүртээхийн төлөө цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэхэд үнэтэй санал санаачилгыг гаргахыг нийт бизнес эрхлэгчдэдээ уриалав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- @ chyjixgl 2025-02-12 50.147.160.114

Lmr di

Avatar

Нэргүй 2025-02-12 202.126.89.126

маш зүйтэй асуудал байна Эрдэнэт ийн нд ажилтан
37жил улсад ажилласан байхад.грүптэй гэж 20жилээр таслаад.үлдэгдэл 17жилийг нь итгэлцүүр муу гэж нэмж тэтгэвэрт бодолт хийхгүй байна. ийм асуудалийг шийдэж өх газар хаана байна.тэгэтэрт илүү ажилласан нэмэх боломжгүй хуультай юм бол илүү ажилласан жилийнхээ хураалгасан нд татвараа буцааж олгож өгнө үү

Avatar

Нэргүй 2025-02-12 59.153.112.140

2 tald suuj bga busguichyyd n ih aisan haragdaj bna ene nuhruus,. hezee nyyrlyyn shaagaad avah bol gehees aij bga haragdana

Avatar

Нэргүй 2025-02-12 139.5.219.132

Шаардлагатай гэдэг нь аль 20-иод жилийн өмнөөс л илэрхий болсон шүү дээ?!

Avatar

ЗОЧИН 2025-02-12 103.10.22.222

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИД ЗАЙЛШГҮЙ БАЙХ 1 ЮМ БАЙНА. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ МЭРГЭЖЛИЙН ДААТГАЛ ЭНИЙГ НАСААРАА ТӨЛЛӨӨ ЭНЭ АШИГЛААГҮЙ ТОХИОЛДОЛД БУЦААЖ АВМААР БАЙНА НАДТАЙ АДИЛХАН ОФФИСЫН АЖИЛЧИД 1 Ч АШИГЛАХГҮЙ НАСААРАА ТӨЛЖ БАЙНА ДАА

Avatar

Нэргүй 2025-02-12 202.9.40.130

Мнгол хужаад нүүрсэ зарх шаардлага ч байхгүй мнгол хүнд наалдсн юм бхгүй нам төрд үүрлсн х***а манж зулбасгууд нь мнголын баялагын мөнгиыг хулгайлж хуваж цуслчин 35 жил цуслсн хужааг-р төлүүлх ёстой.

Avatar

Нэргүй 2025-02-12 202.131.225.242

х***а х***а л гэхээс өөр шалтаг шалтгаан байхгүй юу? Өөрсдийгөө байгаа байдлаа эргээд хар даа? Чиний одоогийн энэ арчаагүй байдал чинь чи өөрөө! Цалин бага, амьрал хэцүү байна гэсэн шалтганаар архи ууж байгаа хүмүүс – энэ бол тэдний хувь тавилан бол биш энэ бол тэд нарын ШИЙДЭЛ. Бусадруу шүүмжлээд дайрсаар байгаад амьрал чинь яг энэ хэвэндээ байсаар байгаад насыг барна. Энэ улсаас 1000 дахин хүнд хэцүү улс орон байна – маргааш амьд явах нь тодорхоогүй газар нутаггүй. Сэрээд бодоод үз

Avatar

Нэргүй 2025-02-12 202.9.40.163

Зөвшөөрөл салбаруудад эрүүл өрсөлдөөн, үнийн хямдрал, үйлчилгээгээ сайжруулах гэдэг ойлголт байдаггүй.

Avatar

Нэргүй 2025-02-12 202.9.40.163

Зөвшөөрөл бол тухайн салбарын монополь компаниудыг хамгаалсан хана, хэрэм юм. Тэд Төрөөр бизнесээ хамгаалуулж, хэрэглэгчдэд өндөр үнэтэй бүтээгдэхүүн, чанар муу үйлчилгээ "шахдаг".

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж