Италийн Палермо хотод Сицилийн мафийн эсрэг өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж 130 гаруй хүнийг баривчилжээ. Энэ нь сүүлийн арав гаруй жилийн турш гэмт хэрэгтэй тэмцэх гэж хичээж буй цагдаагийн байгууллагын хувьд чухал ач холбогдолтой юм.
Тодруулбал, Коса Ностра мафийн бүлэглэл 1980-1990-ээд оны хооронд Палермо хот орчмыг нутаг дэвсгэрээ болгож, Италийг донсолгож байжээ.
Хожим Европын хамгийн том Калабрийн Ндрангета бүлэглэлийн мэдэлд орсон байдаг. Мягмар гаригт баривчлагдсан сэжигтнүүд нь хар тамхи, хүний наймаа зэрэг хууль бус гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдаж байна. Түүнчлэн, хүн амины гэмт хэрэг, дээрэм, хууль бус цахим мөрийтэй тоглоом, хууль бус галт зэвсэг эзэмших зэрэг янз бүрийн гэмт хэрэгт буруутгагдаж байна гэж Карабиньерийн цагдаагийн газраас мэдэгдэв. Мөрдөн байцаалтын явцад Палермогийн мафийн бүлэглэл муж даяар хар тамхины наймаа зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон.
Мөн уг мафийн бүлэглэлийг удирддаг гэр бүр Палермо хотоос гадна Корлеоне хотод эрх мэдлээ сэргээж чадсан байжээ.
Одоо цагт мафийн толгойлогч нар орчин үеийн технологи ашиглан хууль бус үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, шоронд аль хэдийн орсон толгойлогч нар шифрлэгдсэн гар утсыг нууцаар ашиглаж, гадна байрлах бүлэглэлдээ зааварчилгаа өгдөг байна. Хэдийгээр хууль хүчний байгууллага мафийн эсрэг хүчтэй тэмцэж байгаа ч Коса Ностра бүлэглэл одоог хүртэл залуусын дунд анхаарлыг нь татсан хэвээр байгаа аж. Мөн элссэн тохиолдолд ахмад мафийн гишүүд шинээр элсэгчдэд хичээл ордог гэдгийг Карабиньери албанаас мэдээлж байна. Жишээлбэл, шинээр элсэгчдэд тусгай зааварчилгаа өгч, мөнгө хээл хахуульд өртөж буй хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаа үлгэрлэн үзүүлж, мафийн удирдагчидтай хэрхэн харилцах талаар зөвлөгөө өгдөг.
Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони “X” хуудаснаа Мягмар гаригт болсон баривчилгааны талаар мэдэгдэж, “Коса Нострад хүнд цохилт өгч чадлаа. Мафийн эсрэг тэмцэл хэзээ ч зогсохгүй, зогсоохгүй” гэжээ.
Холбоотой мэдээ