Сүлжээ дэлгүүрийн ажилтанд хутга тулган дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, "Сүлжээ дэлгүүрт үл таних этгээд хутга тулган, бараа дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл хоёрдугаар сарын 8-нд Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 20 настай Б-г тус дэлгүүрт ганцаараа ажиллаж байхад нь үл таних 20-25 орчим насны эрэгтэй хүн хутга тулгаж, IPhone 13 Pro Max загварын гар утас, архи согтууруулах ундааны зүйлс дээрэмдэж авсан нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж, тогтоон хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна. Сүүлийн саруудад олон нийтийн газар, сүлжээ дэлгүүрт зүй бус авирлан бусдын биед халдах, дээрэм хийх тохиолдол бүртгэгдэж байгаа тул ААН байгууллагууд шөнө оройн цагаар ажиллах тохиолдолд учирч болох эрсдэлийг урьдчилан тооцохыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
зочин 37 минутын өмнө 66.181.190.29
Ийм ноцтой хүнд хэрэг үйлдэгсдэд , хатуу хариуцлага оноож, нийгэмд сургамж болгох хэрэгтэй, Ийм зүйлээс эмээгээд, айгаад даамжруулаад хүний эрх гэж солиороод байвал монгол улс сөнөх тал рүү явна, Ардчиллаар далимдуулсан гэмт хэрэг өснө, Яг америк шиг гудамж талбайгаар нь дүүрэн орон гэргүй, ажилгүй,өлсгөлөн гуйлагчин,мэдрэлийн өвчтөн, архи,хар тамхинд донтсон,хулгайч тонуулчдаар дүүрнэ, Дийлдэхээ байна Үүнээс болж улс орон самууны байдалд орж иргэд л хохирно
Нэргүй 34 минутын өмнө 66.181.182.34
АНУ-д тийм байдаг гээ л сайхан чаажээ, чи ! Үзээгүй байж соц. үеийн пропагандагаар л авч өгч бна даа !