Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгосон талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд 10 журмыг хүчингүй болгохоор Хууль зүй дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүлсэн байна.
Уг албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд болон Зөвшөөрлийн зөвлөлийн дүгнэлтийн дагуу байгаль орчны салбарын тусгай болон энгийн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэхтэй холбогдсон журмыг хүчингүй болгож байгаа юм байна.
Тухайлбал, 2023 оны есдүгээр сарын 01-ний өдөр А/428 дугаар тушаалаар батлагдсан "Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам", 2024 оны зургадугаар сард А/451-р тушаалаар батлагдсан "Ойгоос мод бэлтгэх" журмыг хүчингүй болгож буй аж.

Нэргүй 2025-02-12 122.201.31.2
1
Өвгөн Балдан 2025-02-12 59.153.113.103
Ойгоос мод бэлтгэх журмыг хүчингүй болгосон нь зөв. Одоо ямар ч ойгоос мод бэлтгэхгүй. Харин мэргэжлийн байгууллагууд таксацаа хийж ойгоо цэвэрлэж байх юм байна.
Эмээ 2025-02-12 103.57.95.155
Энэ сайданцар чинь ургасан жаахан ой модоо зөвшөөрөлгүй тайрч сүйтгэх гэж байгаа бололтой, мод хулгай хийхэд амар болох нь ээ, юун тэр бум мод тарих, ургасан жаахан ойгоо дуртай нь ороод хяргах болж дээ.
Нэргүй 2025-02-12 202.126.89.111
хүрэлсүхийн тэрбум мод бол үнэндээ хошин шог зартай поп пиз**модоо хамгаалар 1 ч үг үсэг бхгүй ийм ажил бдг юмуу????ойдоо ургаж бга модыг ухаө авчраад хотын төвд оршуулж бга юм чинь юу гэж ойлгох вэ?????
Нэргүй 2025-02-12 202.70.43.34
Мод бэлтгэж Самар жимс түүсэн хүн хэзээ ч БАЯЖДАГГҮЙ гэж үнэн шүү.
зочин 2025-02-12 103.57.93.143
Модтой хангайн сумуудад дор хаяж 3 цуваа зургаа ЗИЛ131 машинууд байна Та нарт бүртгэл байхгүй байгаль хамгаалагч сумын нөхдүүд мафи болчихсон хэл амгүй өдөр тасрахгүй зөөж худалдаж байна Багаахан зөвшөөрөл аваад ихийг авдаг юм байна Яамныхан юу ч хэлдэггүй өөрсдөө хувилддаг байх бүрэн боломжтой Ерөнхийлөгч мод тарина гэх нөгөө талаар үүнээс илүү огтолж устгаж байна хариуцлага хүлээх хүн байхгүй мөнгө цагаан нүд улаан зэрлэг капитализм
лутаа 2025-02-12 66.181.164.23
Цайз Хангай зах руу өдөр бүр орж ирдэг залуу лүглэгэр сайхан моднуудыг ямар ид шидээр оруулж ирээд байнаа. Цагдаа замын цагдаа ой хамгаалагч засаг ноёд байгаль орчны яамд нийлсэн бүлэглэл мафи ч үнэхээр том юм байнаа, жирийн иргэд машиндаа 1 ширхэг бургас ч авч явж болохгүй, мафи шалаанз шалаанзаар нь сайхан моддыг огтлоол оруулж ирж зардаг