Харбин-2025: Монголын тамирчид ямар амжилттай оролцож байна вэ?

Харбин-2025: Монголын тамирчид ямар амжилттай оролцож байна вэ?

Харбин-2025: Монголын тамирчид ямар амжилттай оролцож байна вэ?

Ес дэх удаагийн Азийн өвлийн наадам Хятад улсын Харбин хотноо үргэлжилж байна. 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ. Энэ удаагийн наадамд Монгол Улс түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу долоон спортын 28 дасгалжуулагч, 35 тамирчинтай оролцож буй. Та бүхэнд Монголын баг тамирчдын мэдээллийг хүргэе.


ШОРТ ТРЕЙК

Шорт трейкийн холимог хосын төрөлд Монголын баг хэсэгтээ сүүл мушгисан бол шорт трейкийн эмэгтэйчүүдийн ангилалд нийт 25 тамирчин уралдахад Монгол Улсын тугч Б.Гэрэлтуяа 1000 метрт 1:41.324, 1500 метрт 2:38.676 минутын амжилтаар шөвгийн 16 дугаар байрт шалгарлаа. Тэрбээр шорт трекийн төрлөөр Азийн наадмын түүхэнд хагас шигшээд шалгарсан анхны Монгол тамирчин болов. Харин хагас шигшээд 2:58.964 минутын амжилтаар замаа дуусгаж, зургаан тамирчны зургадугаарт хурдлав.

Мөн тус төрөлд уралдсан Э.Мөнх-Эрдэнэ (500 метр), Г.Мөнх-Эрдэнэ (1500 метр) нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Шорт трейкийн эмэгтэйчүүдийн 1000 метрийн зайд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор өрсөлдсөн Б.Гэрэлтуяа хагас шигшээ уралдаанд 1:40.249 минутын амжилтаар замаа дуусгаж, энэ гараанд дөрөвдүгээр байрт хурдаллаа.

УУЛЫН ЦАНА

Уулын цанын эмэгтэйчүүдийн слалом төрлийн тэмцээнд Япон улсын тамирчин түрүүлсэн бол удаах байрт БНСУ, Японы тамирчид оров. Харин монгол тамирчдын тухайд А.Сондорбаяр 27, М.Инжин 29, А.Итгэл 31, Х.Халиун 33 дугаар байрт хурдалжээ.

ГҮЙЛТИЙН ЦАНА

Гүйлтийн цанын 1.5 км-ын зайн уралдаанд Монголын найман тамирчин өрсөлдсөнөөс зургаа нь хагас шигшээд шалгарсан юм. Хагас шигшээд шалгарсан Монголын хоёр эмэгтэй цаначныг онцолбол, Э.Ариунтунгалаг нь Азийн өвлийн спортын наадамд анх удаа уралдаж байна. Харин Т.Ариунболд нь биатлоны спортоор анхлан хичээллэж байсан аж.

Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 5 км-ын зайн уралдаанд Э.Ариунтунгалаг 13, Т.Ариунболд 18, Б.Номин-Эрдэнэ 20, А.Энхтуул 21 дүгээр байрт орлоо.

ГҮЙЛТИЙН ТЭШҮҮР

Гүйлтийн тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500 метрийн зайд дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Т.Төгөлдөр өрсөлдөхөд 43.16 секундын амжилтаар 21 дүгээр байрт хурдаллаа.

БИАТЛОН

Биатлоны эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринт уралдаанд 26 тамирчин өрсөлдөхөд Монгол Улсаас дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин оролцож, 16-20 (17 дугаар байрт Япон) байрыг эзэллээ.

Эрэгтэйчүүдийн 10 км-ын спринт уралдаанд 33 тамирчин оролцоход дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөв. Казахстан улсын биатлончид эхний хоёр байрт орсон бол БНХАУ-ын тамирчин гуравдугаар байрт орлоо. Монголын баг тамирчидаас Э.Энхсайхан 12, Б.Анхболд 15, Ж.Гантулга 18, О.Гантулга 23 дугаар байрт хурдалсан юм.

КЁРЛИНГ

Монгол Улс анх удаагаа кёрлингийн төрлөөр Азийн наадамд оролцсон. Холимог хосын төрөлд өрсөлдсөн Б.Баяр, Г.Энхзаяа нар 12 дугаар байр эзлэв. Тэд Кувейт, Япон, Тайвань, Тайланд, Хонг Конг зэрэг улсуудын багтай өрсөлджээ.

МОНГОЛ УЛС АЗИЙН ӨВЛИЙН НААДМЫН ТҮҮХЭНД

Монголын баг тамирчид “Саппоро-1990” Азийн өвлийн спортын наадмаас эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын буухиа төрлөөр анхны хүрэл медалийг хүртэж байсан бол дараа нь “Чанчүн-2007” наадамд уулын цанын чөлөөт гулгалтаар хүрэл медаль, “Астана, Алматы-2011” наадмаас бөмбөгтэй хоккейн баг мөнгө, цанын зүг чиг олох уралдаан (ski orienteering)-ы төрлөөр дөрвөн хүрэл медаль хүртсэн. Монголын баг тамирчид Азийн өвлийн спортын наадмаас нэг мөнгө, зургаан хүрэл буюу нийт долоон медаль хүртжээ.

ЭХ СУРВАЛЖ: Гэрэл зургийг Ч.Ганбат

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 49 минутын өмнө 66.181.178.223

Хэддүгээр байрууд гэнэ үү , 30,31,33 гэж байр байдаг юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж