“NEWS” агентлаг өнөөдрийн /2025.02.12/ онцлох үйл явдлын хураангуйг хүргэж байна.
08:30 цагт:
- Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.
10:00-13:00 цагт:
- “Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд” хэлэлцүүлэг ШУА-ийн төв байранд болно.
11:00 цагт:
- "Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ, МҮХАҮТ, АМЧАМ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөлөл бизнесийн орчны асуудлаар “Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
14:00 цагт:
- ХААИС-ийн сургалт судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх төслийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй асуудлыг шийдэхэд шинжлэх ухааны байгууллага, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх хурал ХААИС-д болно. Утас: 95168797
19:00 цагт:
- "THE LOVER" жүжиг тоглогдох бөгөөд энэ сарын 16-ны өдөр хүртэл УДЭТ-ын тайзнаа толилуулна.
-Norphei Art Gallery-гаас Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн зураач Ч.Болорын байгалийн зургийн шинэ, шилдэг бүтээлийн, бие даасан "Монгол" уран зургийн үзэсгэлэн BlueMon төвд энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.
-Аялал жуулчлалын 7 хоног үргэлжилж байна.
-“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал “Соёолж молл”, “Их наяд” худалдааны төвд үргэлжилж байна.
-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн "Чингис хаан" Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Иргэн 2025-02-12 202.126.91.131
Мал маллахыг хотын хүүхдээс асуудаггүй биз дээ.Үелэх системийг сонсоогүй шахам хүмүүс ураны талаар юу мэдэх юм.Тэдэнтэй зууралдсаар цаг алдаж байна,мэддэг чаддаг улс орон,хүмүүстэй хамтраад хийлдээ.
зочин 2025-02-12 103.57.93.143
Хөрс, гүний усанд тийм их хэмжээний хүхрийн уусмал шахаад байхаар хаашаа очих бэ тайлбарлах хүн байхгүй Мөнгө яриад гүйгээд байдаг ёстой нөгөө их хурлын гишүүн эмэгтэйн хэлдэгээр шоронд орж шороонд булуулмар юм аа
Баяжуулагч инженер 2025-02-12 66.181.185.86
Баяжуулагчид оролцуулаарай даа шинжлэх ухааны академийн ном уншдаг хүмүүс сайн мэдэхгүй шүү
Нэргүй 2025-02-12 59.153.114.117
Ниргэсэн хойно нь гэгчээр гэрээгээ хийсэн хойно.
Нэргүй 2025-02-12 66.181.182.34
Оросын хөдөө тосгоныхон хуралдаад олонхийн саналаар Дэлхийг хавтгай гээд баталчихсан шиг юм болохвий дээ !
Бангладеш 2025-02-12 66.181.186.209
Уран баяжуулах баяжуулахгүй бид шийдэхгүй. дэлхийд энийг шийддэг 5 улс бий
Нэргүй 2025-02-12 43.242.242.59
Ураныг ганцхан Дорноговь аймгийн Улаанбадрах суманд л олборло. Гэтэл олон аймагт лиценз өгсөн нь гамшиг дагуулж хүн мал амьдрахад хэцүү болно.