Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагууд татварын дарамт, өрөнд орж үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна гэж салбарын төлөөллүүд ярьдаг. Энэ тал дээр ААН-ийн төлөөлөл болон эдийн засагчийн байр суурийг хүргэж байна.
"Урбаник" компанийн захирал Б.Лхагважав:
-Монголд нийгмийн даатгалын шимтгэл зүй ёсоороо хөгжиж чадалгүй 30 жил болж байна. Хуучин хуулийн 19.2 зүйлд ажилтан тав хоногийн листний мөнгө авах тухай зааж өгсөн байдаг. Энэ бол гажиг систем. Анх 1997 онд нийгэм хэцүү байхад тухайн үеийн байгууллага нь листний мөнгө олгодог болсноос хойш тэр чигээрээ хуульд тусгаж байна. Учир нь ажил олгогч, ажилтан хоёр нийлээд нийгмийн даатгалын шимтгэлийн 25 хувийг төлж байгаа.
Гэтэл ажилтан эмнэлэгт хэвтэх болохоор эхний тав хоногийн мөнгийг нь ажил олгогч төлдөг. Өмнө нь энэ заалт хасагдсан ч дараа нь УИХ-аар хэлэлцэж, хуучнаараа батлагдсан байна лээ.
Нийгмийн даатгалын өөрийнх нь үндсэн философийг үгүйсгэж байна. Ажил олгогч ажилтныхаа өмнөөс мөнгө төлчихөөд байхад дахин тав хоногийн листний мөнгийг төлж байгаа. Жилд дунджаар 22 тэрбум төгрөгийг ажил олгогчоос авдаг. Хоёрт, нийгмийн даатгалын шимтгэл зургаа дахь өдрөөс эхлэн үйлчлэдэг учраас хувийн буюу 159 эмнэлэг долоо хоногт хүнээ эмчлээд гаргачихдаг болсон. Эмнэлгүүд нийгмийн даатгалын сангаасаа мөнгө хэрэглэхгүйгээр өвчтнөө гаргаж, ажил олгогч илүү мөнгө төлж байгаа. Цаашдаа ийм гажиг систем үүсгэж, хүнээ бүрэн эмчлүүлэх боломжийг хааж байна. Энэ бол нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт юм. Энэ мөнгийг аж ахуйн нэгж буй даатгалаас өгөх ёстой.
Ажилгүйдлийн даатгал гэж байгаа. Цар тахлын хоёр жил улсаараа зогссон. Тэгэхэд ажилгүйдлийн даатгалаас ажил эрхэлж буй 1.2 сая хүнд олгох ёстой байсан. Гэтэл төрийн албан хаагчдын цалинг хоёр жил бүтэн өгсөн. Гэтэл хөөрхий ажил олгогч ажлын байраа хаагаагүй, улсаараа бизнесээ зогсоохоос өөр аргагүй болоход даатгал огт үйлчлээгүй. Уг нь бүх иргэнд даатгалаас мөнгө өгөх ёстой байсан. Манай даатгалын систем мөн чанараараа ажилладаг юм уу. Даатгал гэхээр нийгмийн даатгалын байгууллага, хэдэн эмнэлэг, эмийн сангууд байж, түр зуур тэжээдэг нөөц хөрөнгө болчихсон юм уу. Иймэрхүү хоёр жишээ хэлэхэд манай даатгалын системийг бүхлээр нь өөрчлөх хэрэгтэй байна. Даатгалын мөнгө энэ жил 5.9 их наяд төгрөг. Энэ бол маш их мөнгө. Үүнийг тусад нь хөдөлгөж, эргүүлж байх хэрэгтэй.
Монголын арьс ширний холбооны тэргүүн асан Т.Баярсайхан:
-Миний хувьд өнгөрсөн аравдугаар сард холбооны ажлаа өгч, хувийн салбарт ажиллаж байна. Ер нь нийгмийн даатгал гэдэг бол ажил олгогчийг хүнийг ажилтай байлгаж байгасных нь төлөөх торгож байгаа торгууль гэж хэлнэ. Нийгмийн даатгалыг ажилтан өөрөө төлөх нь зөв. Ажил олгогч хоёр сая төгрөгийн цалин өгсөн гэдэг баталгааг нь л гаргаж өгчих хэрэгтэй. Хувь хүн өөрөө тэндээсээ хэдэн төгрөгийг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгалд төлөхөө шийддэг болчихвол амар. Тэгэхгүй хоёр сая төгрөгийн цалингаас нийгмийн даатгал төлж, цалингаа нэмэхээр улам нэмэгдээд явчихна. Энэ торгууль мэт болж байна.
Татварыг "дабль"-дана гэж аймшигтай. Нийслэл гэхэд нэг хувийн татвараа хоёр хувь болгож нэмсэн. Энэ бол маш буруу. Аж үйлдвэржилтийг дэмжихгүйгээр худалдааг дэмжиж байна. Цөөн хэдэн үйлдвэрлэл үлдэж байгаа ч баларч байна. Эдгээр аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, эрчим хүчний зардал, шатахууны зардал өндөр байна. Хоёр жилийн өмнө хадлан тарианы үеэр шатахуун тасарчихсан. Энэ жил л жаахан зохицуулалттай байгаа болохоос бизнест хүндрэлүүд үүсгээд байна. Одоо ч гэсэн ам.долларын ханш өсч, нүүрсний үнэ унаад байна. Том зургаар нь харахад нөхцөл байдал хүндхэн байна.
бөбө 2025-02-12 59.153.113.79
Үргэлжлэл… За жижиг ААН-ийн татварыг 1 хувь болгосон. Гэхдээ компаниуд татвар төлж чадахгүй байгаадаа биш зүгээр жижиг компани том корпорацийн гаргадаг хэмжээний нарийн төвөгтэй тайланг хийх болчихдог. Үүнийг хялбаршуулсан тайлангаар шийдэж орлогын 3-5 хувийн шууд татвар авах хэрэгтэй. Дээр нь НӨАТ-ийн хэмжээг бууруулах хэрэгтэй байна. Юу ч үйлдвэрлэдэггүй гаднаас зөөдөг оронд НӨАТ чинь шууд 10 хувийн нэмэлт татвар болчихоод бна. Нэгэнт орлогын 5 хувьийн татвар аваад эхэлбэл татвар сайжрах ба
бөбө 2025-02-12 59.153.113.79
Манай монголчууд эргүү юм уу гэж бодогддог. Хувийн хэвшил төрийнхөн санал бодлоо хэлж бнаа. Гэхдээ ерөнөөсөө цогц учир шалтгаан хэлэхгүй тэнэгтэцгээх юм. Нийгмийн даатгалыг үндсэн ажилтнаар ажиллахаад одоо байгаа хувь хэмжээгээр юм уу арай багаар ажил олгогчоос төлөх нь зөв байх. Харин хөлсөөр ажиллах богино хугацааны гэрээ юм уу эсвэл бүр машин ганц хоног түрээслэхэд НД болон хувь хүний татвар суутгана гэдэг балиар хуулийг болих нэн шаардлагатай байна. За жижиг ААН-ийн татварыг 1 хувь болгосон.
Нэргүй 2025-02-12 202.126.91.210
Хувийн компаниуд өртөг үнэндээ даатгал шингээгээд ашиг олоод сууж бж хүний хөдөлмөр сорчоод эрүүл мэнд бусад даатгал төлөх ёстой
Нэргүй 2025-02-12 202.126.91.210
Энэ хувийн компаниуд ашгаа нэмэх гэд үхлээлдээ та нар ажилчиддаа даатгал төлөх ёстой хүний хөдөлмөр сороод ашиг олоод хахаж цадахуу
зочин 2025-02-12 66.181.188.139
ажил олгогч төлөх тусам ажиллах хүч хомс. өөрсдөө 100% төлөх хэрэгтэй
Нэргүй 2025-02-12 49.0.141.65
Зөв. Ажилтан өөрөө төлсөн нь дээр. Тэгэхгүй бол байгууллага нь цаашаа суутгасан шимтгэлээ төлөөгүйгээс болж эмнэлгийн үйлчилгээ авж чаддаггүй
Нэргүй 2025-02-12 203.91.115.45
шимтгэлийг ажилтан өөрөө төлөхөөр чинь сайн дурын даатгал болдог юм бишүү юу ч яриад байдаг юм сайн дур заавал даатгал хоёроо ялгаж салгаж чадахгүй энд дэмжээд байгаа хүмүүс байгууллагын заавал даатгал биш сайн дураараа төлөөд яваад үз юунд ч хамрагдаж чадахгүй болно (ипотек, лизинг, цалингийн зээл) гэх мэтчилэн авч чадахгүйд хүрнэ гэдгээ ойлгодоггүй юмуу сайн дурын даатгалаар зээлэнд хамрагдаж болдоггүй юм шдээ.
Мөнхбат 2025-02-12 45.117.32.102
ҮНЭХЭЭР АЖИЛ ОЛГОГЧИДОД ДАРАМТТАЙ ТОРГУУЛЬ МЭТ САНАГДДАГ НЬ ҮНЭ. ХАРИН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОХИРУУЛАХ, ЗАРИМ НӨХЦӨЛД ИРГЭН НД-ЫГ САН ДУРААРАА ТӨЛДӨГ БАЙХААР ЗОХИУУЛАХ НЬ ЗҮЙ ЮМ: эргээд шимтгэл төлсөн хүндээ хүрч үйлчлэхгүй, насны эцэст төлөөгүй хүнтэй иэил ТЭТГЭВЭР аваад байгаа нь хармсалтай байгаа юм даа. тийм учраас Энэ Лхагважав захирал шиг хүмүүс НДШ-ын шинэ хуулийг ард түмэнтэй хэлэлцэж байгаад өөрчлөх хэрэгтэй.
Нэргүй 2025-02-12 203.169.50.240
tiim ooroo sain duraaraa bh heregtei
Нэргүй 2025-02-12 122.201.31.90
ene urbanikiin zahiral gesn yostoi medrrl yum ble,ulaanbaatar delgurees garch bhd haslgsndder iroh gej bj goliij haraad bhr uhsnee haraad bga yum gesn vhinu uurlaad bsn,tanihgui hunluu goliij udaan harj bolohguig ene met olni tanil,od ner zuusen hogshin zaluu er emguu soyold surch boldoggui bol bitgii delguur hesej bai
Нэргүй 2025-02-12 202.55.191.130
даатгалын систем бүхэлдээ эрүүлжилтлээ 100 жил болно, тэр болтол хэдэн параметр нааш цааш нь, дээш доош нь болгож тоглоно, хэрэлдэнэ.. Шинэ нийгэмд шилжсэний өр төлөөс гээд зоригтой дуугарчих аавын хүү гарч ирээггүй л бна… хэдэн үе уйлна даа
Нэргүй 2025-02-12 139.5.219.13
ANUSDN MASSAJLI80955877SADAR VANXANDI
Нэргүй 2025-02-12 66.181.167.106
Ажлаас сайн дураараа өөрийн хүсэлтээр гарч буй хүмүүст ажилгүйдлийн 3 сар тэтгэмж олгодогийг болих хэрэгтэй олон газар орж гараад бн Өвөл ажил хийсэн болоод зунгарч явна дахиад өвөл ажилласан болоод гарах юм тэр бүр тэтгэмж олгохоо болих хэрэгтэй
Нэргүй 2025-02-12 202.126.91.10
Хувийн компаний эзэн болохоор ингэж тэнэгтэх юм. НДШ нь цалингаасаа өгч байгаа ирээдүйн хуримтлал юм. Компаниас төлж байгаа хувийг багасгах нь зөв.
Нэргүй 2025-02-12 202.131.225.242
Монголд монгол хүн амьдрах аргагүй боллоо. Монголд дундаж давхрага гэж бараг байхгүй боллоо. Хоёр нарны хооронд хөдөлмөрлөж байгаа жирийн дундаж давхрагыг бүрдүүлж байдаг иргэдээ татвараар дарамталж, ажил хийх дургүй архины хамааралтай улныхныг халамжаар угжихаа зогсоо.
Зочин 2025-02-12 202.9.40.121
Дураараа юм бээ
Нэргүй 2025-02-12 139.5.218.21
Лхагважавтай санал нэг. Нам нтр нь өөр асуудал
ХҮН эсвэл АН-д орох хэрэгтэй дээ Лхагважав захирлаа. 2025-02-12 64.119.29.63
Б.Лхагважав захирал шиг аж ахуй эрхлээд үзсэн, хувийн өмчийг дээдэлдэг, эдийн засгийн өндөр мэдлэгтэй хүн улс төрд хэрэгтэй болно доо. Гол нь өөрөө либериал үзэл баримтлалтай мөртлөө зүүний чигийн нам сонгосон нь сонин гэхдээ оройтоогүй улс төрийн үзэл баримтлалын хүрээнд ХҮН эсвэл АН-д орох хэрэгтэй дээ Лхагважав захирлаа.
Нэргүй 2025-02-12 64.119.29.63
Б.Лхагважав захирал шиг аж ахуй эрхлээд үзсэн, хувийн өмчийг дээдэлдэг, эдийн засгийн өндөр мэдлэгтэй хүн улс төрд хэрэгтэй болно доо. Гол нь өөрөө либериал үзэл баримтлалтай мөртлөө зүүний чигийн нам сонгосон нь сонин гэхдээ оройтоогүй улс төрийн үзэл баримтлалын хүрээнд ХҮН эсвэл АН-д орох хэрэгтэй дээ Лхагважав захирлаа.
Нэргүй 2025-02-12 43.242.242.59
Дубайн гэрээг Сайханбилэгтэй хамт хийсэн нөхөр бол энэ Лхагважав юм. Энэ хүнд яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Сайханбилэгт хариуцлаг тооцоод бусад хамтран оролцсон хүмүүсийг зүгээр өнгөрөөж болохгүй. Хохирлыг эд нараас гарга. Энэ хүн өөрөө НӨАТ-ыг бий болгосон.
Нэргүй 2025-02-12 43.242.242.24
Уг нь төлж байгаа хүндээ тэтгэвэрт гарахад нь хамгийн хэрэгтэй шүү Нийгмийн даатгал, Даанч хулгайчууд замаас нь хулгайлчихдаг
Нэргүй 2025-02-12 202.9.40.130
Нам төр хулгайлж 35 жил хулгай шааж хорлсон х***а манж хог шаарууд шорн гяндн ялл үүрх тулж ирх-р эв нндэл гэж шаан шд. Андурцн зулбасгууд өлөн хулгайч хорлогч хог шаар бузрдтай эвлэрдгүй л бхгүй юу хулгай ш***-са өмнө л***р блно гэж мэдх нь ясиын аятайхн ялла ч үүр ч чадахгүй бж андурцн хог шаарнууд,