"NEWS" агентлаг өнөөдрийн /2025.02.12/ цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Улаанбаатар хот орчим: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27…-29 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө хүйтнийэрч суларч -5…-7 градус хүйтэн байна.
Багануур орчим:Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө хүйтнийэрч суларч -5…-7 градус хүйтэн байна.
Тэрэлж орчим: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө хүйтний эрч суларч -7…-9 градус хүйтэн байна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Ерөө голын хөндийгөөр -33…-38 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул голын хөндийгөөр -27…-32 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -22…-27 градус байна.
Өдөртөө хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9…-14 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, Орхон, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ