Хувийн эмзэг мэдээллийг Шуурхай штабын чатнаас алдсан болж таарав уу?

Хувийн эмзэг мэдээллийг Шуурхай штабын чатнаас алдсан болж таарав уу?

Хувийн эмзэг мэдээллийг Шуурхай штабын чатнаас алдсан болж таарав уу?

Сайжруулсан түлшинд хордон амиа алдсан зургаан иргэн болон О.Одбаяр хүүтэй холбоотой хувийн эмзэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан нь Хувь хүний мэдээллийг нууцлах үүргээ төр биелүүлж чадаагүй гэх асуудал хөндөхөд хүргэсэн юм.

Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн ярьснаар бол дээрх хувь хүний нууцтай холбогдох эмзэг мэдээлэл нь Шуурхай штабын чатнаас алдагдсан болж таараад байна.

Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шуурхай штаб ажиллаж байна. Энэ хүрээнд Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрчим хүчний яам мөн нийслэлийн холбогдох газрын ажилтнан, мэргэжилтнүүд ажлын хэсэг болоод ажиллаж байна.

Эдгээр хүмүүс дундаа мэдээлэл солилцдог вайбэр групптэй. Хариуцаж байгаа ажилтай нь холбоотой нөхцөл байдлын талаар мэдээллийг шуурхай солилцдог энэ вайбер группт байгууллагуудын тавьсан мэдээллийг олж авч, олон нийтэд тараасан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Тухайлбал үзлэг, шалгалт хийсэн, утаа мэдрэгч суурилуулсан зэрэг нь цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэл. Энэ мэтчилэн тал талаас өгсөн мэдээллийг цуглуулан, нийлүүлж бэлдсэн байна. Урьдчилсан байдлаар иргэн Б-г, бусад дөрвөн хүний хамт шалгаж байна. Шалгаж буй хүн нь төрийн албаны харьяалалгүй" гэсэн юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шаардлагыг иргэд тавьж, энэ оны анхны жагсаал Сүхбаатарын талбайд болохтой зэрэгцэн Ерөнхий сайдын дэргэд Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шуурхай штабыг байгуулсан.  Шуурхай штаб нь долоо хоног бүрийн Бямба гаригт хуралддаг болсон билээ.

Гэвч хувь хүний нууцтай холбоотой эмзэг мэдээлэл Шуурхай штабын вайбэр группээс алдагдсан болж таараад байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дарьсүрэн 2025-02-11 66.181.184.150

Тэр шуурхай штхб гээч нь хүний өнгөрсөн хувийн мэдээллээр хоорондоо чатладаг нь ямар учиртай юм бэ?Агаарыг бохирдлоос арилгахад ямар хэрэгтэй юм бэ?Үүниыг л би гайхаад бх юм

Avatar

Нэргүй 2025-02-11 103.212.163.7

монголын төрийн ажил viber free app-аар явагддаг болж таарав уу

Avatar

уншигч 2025-02-11 119.40.100.68

олны бухимдалыг саармагжуулах зорилтот ажиллагаа юм биш үү

Avatar

Нэргүй 2025-02-11 139.5.217.210

яагаад бүгд зэрэг үхэхгүй байнаа

Avatar

Нэргүй 2025-02-11 43.242.242.59

Угаартаж байгаа нь хувь хүмүүсийн өөрсөдийнх нь хариуцлагын асуудал. Өөр хэн нэгэнд буруу байхгүй харин Засгийн газрыг огцруулах шалтаг далим болж болох юмаа

Avatar

зочин 2025-02-11 66.181.160.40

Төрөөс хүчээр тулгасан түлшинд угаартаж үхсэн бол яахуу ?.. :Дашваанжилын газ дэлбэрсэн учраас Дашваанжилын захирал буруутаад байгаа биздэ ?..

Avatar

1 2025-02-11 202.131.245.34

Хүмүүсийн анхаарлыг гол асуудлаас холдуулах гээд оролдоод байх юм. Гол асуудал бол төрийн өмчийн үйлдвэрийн бүтээгдэхүүнд бүхэл бүтэн нэг өрх амь насаа алдчаад хариуцлага хүлээлгэх асуудал яригдаж байна.

Avatar

Нэргүй 2025-02-11 66.181.178.64

одоо төрийн албанд ажиллаггүй хүн энэ асуудлыг сошиалд тавьсан болчихсон уу элгийн юм даа

Avatar

Зочин 2025-02-11 139.5.218.93

Шахмал түлшний түүхээ сана Бас л утааны эсрэг хадалгөөн байгужлж жагсаад л засгийг орцруулна гээд л нүүрсээ болие шинэ түлш шийе гэж шиыдээ биз дээ. тэр үэд жагсагчдын зарим нь Их хуралд нэрээ дэвшүүлээд л иргэд харин нүдэнд харагдахгүй түлшинд хордсоор амиа алдсаар Хашгирагслын үгээр судалгаагүй шийдвэр гаргах биш тал талаас нь судалж энэ удаа. Эцсийн шийдвэр гаргаа ятүлшээ воль Ходоо рүү нүүх хөлөлгөөн орнүүл

Avatar

Зочин 2025-02-11 139.5.218.93

Шахмал тблшээ волио Чанартай нүүрс түлвэл чдаж утаа нь хараглхаад угаартаж үхэх нь арай цөөн Түлш мүлш гэж гүйхээ боль Амь нас эрүүл мэндээ оорсдоо хариуц гээд орхи Гол нь хотын хүн машины тоог эрс цөөл

Avatar

Нэргүй 2025-02-11 103.57.95.23

za nutagtaa harin nuursee tuleereidee

Avatar

Нэргүй 2025-02-11 98.193.13.144

Uhsen ni arhichin amid uldsen ni hulgaich bolgodog tarhi ugaaltiin hen togs hiidgiig bugd medej baigaa sh dee. Hunii ami nasiig unegui bolgodog udirdghdaar mongol dutaj dee

Avatar

Www 2025-02-11 66.181.189.102

dundaa hiigeed haw darah arga uu

Avatar

Нэргүй 2025-02-11 66.181.183.59

Одоо тэгээд хэн ч хариуцлага хүлээхгүй юу

Avatar

Нэргүй 2025-02-11 66.181.186.213

Ер нь хариуцлаггүйн Зуд гээч л болж байна. Бүр арлаар нь хуу тат

Avatar

Мөнх 2025-02-11 66.181.184.79

Хүмүүс шахмал түлшний угаартахгүй байх нь чухал болохоос үхсэн хүний хувийн мэдээлэл алдагдах нь мянга дахь асуудал. Асуудлыг албаар төөрөгдүүлж ард иргэдийг хуурч бна.

Avatar

Рол 2025-02-11 59.153.114.55

Энэ ардчилсан хулгайч МАНгас хулгайч Данх шигээ гоншгонуур уйланхай бусдад бурууг чихдэг гөлгөр занг ямар хурдан дуурайж байна вэ?

Avatar

Нэргүй 2025-02-11 139.5.218.218

Ичмээр мэдэгдэл байна. Тэр албаны Viber chat—д чинь албаны хүн л нэвтэрнэ биз дээ. Ингээд арьсаа хамгаалаад байхаар яаж сайжрах вэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж