Монголын хөлбөмбөгийн холбоонд FIFA-аас аудитын шалгалт хийж байна

Монголын хөлбөмбөгийн холбоонд FIFA-аас аудитын шалгалт хийж байна

Монголын хөлбөмбөгийн холбоонд FIFA-аас аудитын шалгалт хийж байна
Сүүлийн үед Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-г тойрсон санхүүжилттэй холбоотой асуудал олны анхаарлыг татсан. Улмаар хөлбөмбөг сонирхогчид, зүтгэлтнүүд, клубууд ээлж дараалан шаардлага хүргүүлж, эсэргүүцлээ илэрхийлж, ээлжит бус их хурлаа хийхийг шаардаж байв. Үүсээд буй асуудал дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна. Тэгвэл FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн байгууллагаас Монголын хөлбөмбөгийн холбоонд аудитын шалгалт хийж байгаа гэдгийг тус холбоо мэдэгдлээ.
МХБХ-ны мэдэгдэлд "МХБХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд FIFA буюу Олон улсын Хөлбөмбөгийн Холбооноос онлайн аудит хийж байгаатай холбоотойгоор санхүүгийн ямар нэгэн гүйлгээ хийхгүй байна. Онлайн аудитын шалгалт энэ сарын 10-нд эхэлсэн бөгөөд ажлын 7-8 хоногийн хугацаанд үргэлжлэх юм. Энэ талаар FIFA-гаас ирүүлсэн албан бичигт, ‘FIFA нь BDO аудитын компанийг (өмнөх жилийнхтэй ижил) ирэх Төв аудитын шалгалтыг хийхээр томилсон бөгөөд 2025 оны 2 дугаар сарын 10-наас эхлэн 7-8 ажлын өдрийн хугацаанд уг шалгалтыг явуулахаар төлөвлөж байна. Энэхүү үйл явц нь харилцан ойлголцлын үндсэн дээр явагдах бөгөөд та бүхэнд шаардлагатай тайлбарыг гаргах боломж олгоно гэдгийг онцлон тэмдэглэж байна’ гэжээ.
Мөн МХБХ-ны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал энэ сарын 24-ний даваа гарагт болно. Хурлаар тус холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг томилох аж. Түүнчлэн холбооны ээлжит Их хурлын товыг зарлаж, улмаар Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.9.40.130

Нүүдэлчдын ураг удам дөрөвдүүд хулгайд алдсн нам төрөө үмхий хулгайч х***а манж хог шаарууд-с үтр түргн авч бузр хулгайг тасдн зогсоож улс орноо босгох ёстой.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.130

Нам төрийг Хүссэн ч эс хүссэн ч С.Амарсайхан удирдаж сайд нарын зөвлөлийн дарга болноо.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.130

Нам төр хулгайлсн х***а манж хог шааруудыг үтр түргн зайл2лж байгалийн баялагаа ард түмн авахд хааж саад хийж амсрын хааж хулгай шааж гажигтч х***а манж лаларуудыр үтр зайл2лж хулгайг тасдн зогсоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж