VS: Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ, дэмжихгүй

VS: Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т "УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Гэвч зарим УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэх байр суурийг илэрхийлсэн юм. Иймд эл асуудалтай холбогдуулж энэ долоо хоногийн VS буландаа Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу болон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын эсрэг байр суурийг онцолж байна.


Ч.Лодойсамбуу
УИХ-ын гишүүн

-Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т "УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ", Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11-т "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бусад гишүүнтэй хамтарч гаргах" гэснийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу миний бие болон бусад гишүүдийн хамт Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж байна.

Албан бичигт нэгдэхийг УИХ-ын 126 гишүүддээ уриалж байна. Монгол Улсын парламентын гишүүд анх Ерөнхий сайдыг томилж байхад чуулганы танхимд ганцаараа үүний эсрэг байр суурь илэрхийлж байсан. Одоо уг хариуцлага тооцох асуудал дээр тэр давтагдахгүй байх гэж найдаж байна. Хэдхэн сарын өмнө сонгууль болсон. Тэр үед юу гэж амлаж байсан. Юуг хамгаална гэж байсан, түүнийгээ санаад нам харгалзахгүй нэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Цаашид нэгдсэн гишүүд болоод, гарын үсэг зурахаас татгалзсан гишүүдийг шалтгааных нь хамт олон нийтэд мэдээлэх болно.

Саяхан болсон харамсалтай үйл явдал бол зүгээр нэг л жишээ. Яг үүнээс болоод огцруулах санал гаргаагүй. Би 2022 оноос хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүмжилж ирсэн.

Гэхдээ мэдэгдэл хийх нэг шалтгаан болсон уу гэвэл тийм. Монгол Улсад хүнийх нь амь үнэтэй биш бол өөр юу үнэтэй юм бэ. Хүний амиар улстөржлөө гэж хэлж байгаа хүмүүс улс төр гэдэг үгээ аваад хойшоо бай. Бүхэл бүтэн зургаан иргэн амиа алдчихаад байхад Ерөнхий сайд ядаж гарч ирээд эмгэнэл илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Үүнийг нь хүлээж байна. Би өчигдөр биш өнөөдөр уг албан бичгийг гаргаж байгаа нь хугацаа олгосон хэрэг. Бид заавал хүчээр юмыг шийдэх албагүй. Соёлт хүний нийгэмд ёс зүйгээ ухамсарладаг байх хэрэгтэй.

Б.Бат-Эрдэнэ
УИХ-ын гишүүн

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөхөд эх орноосоо оргон зайлж, зугтаж байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шиг нам харгалзахгүй авлигатай тэмцэж, эх орондоо авлигаас учирсан 2,200,000,000,000 төгрөгийг, түүн дундаа гадаадруу гаргасан 12,200,000 ам.долларыг эх орондоо буцаан авч ирсэн Ерөнхий сайд байгаагүй юм шүү. Түүний хийж байгаа тэмцэл, шинэ сэргэлтийн бодлогыг дэмжинэ. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагаа хэвээр үргэлжлэх ёстой.

Ажлаа хийж чадахгүй, хариуцлагагүй сайд нар байгаа юу гэвэл байгаа гэж хэлнэ. Танхимынхаа эсрэг санал өгч байгаа, бодлогоо ойлгоогүй, хариуцлагаас зугтаж яваа нөхөд ч бий.

Угаарын асуудал дээр холбогдох албан тушаалтнууд бий. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдэгтэй санал нийлнэ. Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн агаарын бохирдлын ерөнхий хяналтын сонсгол дээр тодорхой хэлсэн. Хяналтын түр хороо байгуулагдаж нийтээрээ бид шалгах, хянах, хариуцлага тооцох ажлыг хийх ёстой. Хариуцлагаа хүлээх ёстой хүмүүс хүлээх ёстой. Бид хоорондын хуваагдал талцлаас болж өнгөрсөн 34 жилийг алдсан. Өнөөгийн эрчим хүч, цалин тэтгэвэр, боловсрол эрүүл мэндийн хүртээмжийн дутагдал бүгд хуваагдал, хийрхэл, өш хонзонгоос шалтгаалалтай. Хохирогч нь үүнийг эхлүүлсэн улстөрчид биш дандаа ард түмэн байдаг.

14 мега төслийг Хамтарсан Засгийн газар байгуулж явуулж эхэлсэн. Алт, Зэс, Гангийн цогцолбор үйлдвэрүүд ядаж л ажлын байр бий болгоно, эдийн засгийн өсөлтийг бий болгоно.

Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн дулаан, цахилгааны станц босож байж бид эрчим хүчний дутагдлаас сална. Гадагшаа урсаж байгаа энэ их вальютыг хэмнэнэ. Хилийн боомтуудын хил дамнасан төмөр замын холболт нь гадаад худалдааны эргэлт, экспортыг нэмэгдүүлнэ.

Бидэнд өнөөдөр эдийн засгаа тэлж илүү боломжийг эх орондоо бий болгох цаг үе тохиож байгаа. Энэ боломжоо бид хийрхэл, улстөрчид, олигархуудын гарын үзүүрт алдаж болохгүй. Бид алдсаар ирсэн тэр гашуун амтыг дахин амсах ёсгүй. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ 10000 ам.доллар давуулахын тулд, өнөөгийн энэ ядруу амьдралаас нийтээрээ салахын тулд, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд бид хичээх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

Avatar

Үочин 2025-02-12 202.179.27.232

Үнэхээр урьд хожид байгаагүй муу засгийн газартай. Ерөнхий сайд нь худлаа амлалт өгдөг, ямарч биелэлт байхгүй, луйварчдыг хаахайлсан үнэхээр муу муухай шүглэсэн засгийн газар. Сайд нар нь албан тушаалд нугасагүй дуртай. хогийн. Ерөнхий садй нь ХБаттулга, Оюунэрдэнэ гээд 2 хүн байна уу даа. Гутамшиг. Огцрох хэрэгтэй.

Avatar

Зочин 2025-02-12 103.145.234.48

Монгол улсад улс төрийн тогтвортой байдал, хөгжил дэвшил хэрэгтэй байна. Үндсэн хуулийн дагуу зохион байгуулсан сонгуульд ялагдсан АН-ынхан сошиалоор солиорч улс төрийн тогтворгүй байдал улмаар эдийн засгийн хүндрэлд оруулахыг хүсэж байна. АН төр барьж байх хугацааны 4 жилд эрх мэдэлд шунасан АН-ынханы этгээдүүд засгийг 3 удаа сольж ард иргэдийн амьдрал доройтон эдийн засаг сөхөрч байсан цаг саяхан шүү.!!!

Avatar

иргэн 2025-02-12 49.0.139.217

Энэ хүнийг юм бүтээх хүн үү гэвэл үүн шиг худал зүйл үгүй /адууны хэрээр ишгэрэх/, засаг сүүлийн 30 жилд солигдсоноор сайн болдог бол…, хоёр хөрш сансар эзэмшээд байх, алсдаа улсад их хорлон байх аа??? …саранд хуцах уу, сонгогдохдоо улсыг яана гэж орилсон бол үүнийг сонгогчид нь хар хар.

Avatar

зочин 2025-02-12 103.57.92.28

Булхай луйврын эсрэг тэмцэж бүтээн байгуулалт төсөлүүдийг зоримог шийдмэг эхлүүлж байгалын баялгийн тэгш хувиарлалт иргэдэд оногдол ашиг өгөх гээд олон ажлын эхлэл тавигдаж түүнийг эсэргүүцэгчдийн гар хөл болох хүмүүсийн гайгаар улс хөгжихгүй иргэд ядуу 30 гаруй жил явлаа ЗГыг огцоруулахгүй шүү Лодой та гишүүнээс татгалз ,,,,

Avatar

Эрдэнэчимэг 2025-02-12 139.5.219.37

Иргэн би дэмжихгүй яагаад гэвэл Монголчууд Бид эвтэй байж л хөгжил дэвшилд хүрнэ шүү дээ, Засгийн газар тогтворгүй байснаар юу ч хожихгүй бүх хуулийг зөв зүйтэй гаргаж түүнийгээ мөрддөг болвол хэн гэдэг хүн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байх нь гол биш юу хийсэн бэ гэдэг нь чухал гэж боддог. Одоогоор энэ хүн шиг ганцаардсан ч зоригтой алхам хийж байгаа хүн гарч ирээгүй шүү Монголчууд бид их туйлшрамтгай хүмүүс тэгээд ч ажил хийсэн хүн нь буруутдаг нь олон байдаг юм. Огцоруулахгүй шүү.

Avatar

Нэргүй 2025-02-12 139.5.219.132

Хуршиж хөгцөрсөн, ялзарч өмхийрсөн, идээ бээрэндээ баригдсан төр засагтайгаа тэврэлдээд нялуураад байхыг "тогтвортой байдал" гэдэггүй юм!!! Тогтвортой байгаа нь энэ гээд төр засагийн дутагдалтай, авлига хулгайтай нь эвлэрээд нүдээ аниад сууж байх юм уу??

Avatar

Ж.Онгар 2025-02-12 212.96.82.5

Лодой дүүхүү ЗГ-ыг огцоруулах акцаар чи лав сайн нэр авахгүй. Энэ тэмцэл чинь ямар ч үр дүнд хүрэхгүй, олон түмэн дэмжихгүй. Иймд ах хүний , журмын нөхрийн хувьд энэ бодлоос татгалзах санал хэлж бна. Дээр нь өөрөө Элбэгдоржийн төлөөний хүн биш гэдгийг батлах хэрэгтэй. Хэрэв үнэхээр тэдний хүн мөн юм бол тэд нараас салахгүйгээр чи хийчнээн оновчтой асуудал дэвшүүлсэн ч дэмжилэг авахгүй, улс төрч байж чадахгүй. Одоо чи өөрийнхөө ирээдүйг бодох хэрэгтэй. Чи залуу хүн, мэдлэг чадвар бгаа. Ухаарахт

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.190.29

Ийм хүмүүс манайд гарч байгаа зарим хүндрэлийг овжин ашиглаж,эх оронч хүн болж жүжиглэнэ Бусдыг гүтгэнэ доромжлоно, Нэр иөрийг нь бузарлаж гутаана, Хийсэн ажил,олсон ололтыг нь үгүйсгэнэ, Төрд ажиллагсадыг ардын дайсан болгож сурталчилна, Иргэдийг хуурч мэхлэн ,тэдний сонгосон төрийг унагаж, өөрсдөө төрийн эрхэнд гарахыг оролдоно, Үймээн самуун тогтворгүй байдал үүсгэнэ, Эзэд нь хаа нэгтэй доллар бариад харуулаад л сууж байгаа

Avatar

Нэргүй 2025-02-12 103.212.162.84

Хамгийн муу, чадваргүй ЗГ хурдан огцор

Avatar

зочин 2025-02-12 103.57.93.162

1 гэр бүлийн 6 хүн угаартаж нас барчихаад байхад ЗГ нь хариуцлагын тухай юуч ярихгүй байна гэдэг үнэн гутамшиг.
Иймээс энэ ЗГ-г хурдан түргэн огцруул.

Avatar

зочин 2025-02-12 103.57.93.143

Иргэд бид байгалийн баялагаасаа хишиг хүртмээр байна шүү Хэдэн гэр бүл өмөөрч солиорохоо боль Стратегийн ордууд бүгд 34 хувиар иргэдийн дансанд хуримтлуулахад хүүхдийн сурлага байрны зардал гараад ирнэ шүү Яасан ханаж цаддаггүй шунал бэ

Avatar

иргэн 2025-02-12 202.21.126.195

ЗГ ажлаа хийж чадаж байгаа бол хэнч юуч ярихгүй.Ингэж худлаа мангар зүйл ярьдагаа боль МАН-хан АН-н зарим нөхдүүд ХҮН-хэн.Угаасаа албан тушаал та нарт хэрэгтэй түүнээс биш төр түмэн юуч биш шүү дээ. Иргэдийн амьдрал доошлоод одоогийн эрх баригч түүний нөхөд дээшилсээр.Зүгээр ажлаа өгөөд шударга юм бол шалгуулаад нэр төрдөө ахиад ажлаа хийлдээ.Юундаа энэ ажилдаа байхыг улайраад байгаа.Но-той хүмүүс л тайлбар хийдэг дээ.

Avatar

зочин 2025-02-12 66.181.190.29

Одоогийн төр,төвийг сахих бодлого явуулж улс орон бүртэй хэвийн харилцаа тогтоох,харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх чиглэлээр ажиллаж байна,Энэ чиглэл баримтлагчид АН бусад улс төрийн хүчин дотор ч бий, Үүнээс гадна барууны үзэл суртлыг илт дэмжигч, хоёр хөршийг үзэн ядагч, хэт үндэсрэхэг нацистүүд маягийн, бүлэг хүмүүс бий, Тэдний гол зорилго бол монголыг хоёр хөршийн эсрэг турхирах, харилцаа холбоог таслах явдал, Ийм барууны гар хөл болсон хүмүүсийн нэг нь энэ Лодойсамбуу,

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.178.223

Шодойсум бол Элбэгийн, Баярмаа нь Баярцогтын тавиулууд , тэгээд л бусдын өмнөөс бусадруу боргож байгаа юм

Avatar

Нэргүй 2025-02-12 15.235.216.113

Энэ нэг тэнэг шээс Бат-Эрдэнэ чи хуцалгүй дуугай бай. Чам шиг тэнэг сайданцар монголд байгаагүй шүү.

Avatar

сонгогч 2025-02-12 202.9.46.85

СҮҮЛИЙН 34 ЖИЛИЙН ХУГАЦААНД АРАЙ ГАЙГҮЙ АЖИЛЛАЖ, ГАЦСАН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХӨДӨЛГӨЖ, МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙГ БАГА Ч ГЭСЭН УРАГШУУЛЖ ЭХЭЛСЭН ЭВСЭЛИЙН ЗГ-ААР ОРОЛДОХ НЬ ДЭНДҮҮ МУЛГУУ ХЭРЭГ. ОГЦРУУЛАХ ГЭДГИЙН АРД ХЭДХЭН БАЯН ТАРГАН ЦАТГАЛАН ГЭР БҮЛ, ЭХ ОРНООСОО УРВАГЧИД , ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИД БАЙГААГ ИРГЭД МЭДДЭГ БОЛСОН, ХОШГИРОХОО БОЛСОН ДОО…

Avatar

Нэргүй 2025-02-12 139.5.219.132

Авлигатай тэмцэнэ гэдэг бол "нам харгалзахгүй алаад өгнө" г.м. сүржин уриа лоозонг тоть шиг давтсанаар хэрэгждэг ажил огт биш!!! Авлигын илрэл болох ганц нэг авлигачныг ял шийтгэснийг тэмцэл гэхгүй, энэ бол үзүүлэх тоглолт төдий хуурамч зүйл, хогийн ургамлын зөвхөн цэцэг, навчийг тайрч хаясантай адил, өнөөх халгай шарилж чинь маргааш нь ургаад л гараад ирнэ!! Хогийн ургамлын ёзоор үндсийг ухаж тас цавчин устгах нь хамгийн чухал!!! Гэтэл Оюун-Эрдэнэ хүү авлигын шалтгаантай огт тэмцэхгүй байна!!

Avatar

Нэргүй 2025-02-12 139.5.219.132

2023 онд 40 гаруй их наядын нүүрсний хулгай илрэхэд Оюун-Эрдэнэ алаад гөн л гээд байсан, гэтэл Аюурсайхан, Ганхуяг хоёроор "туг тахиад" нэр нь зарлагдсан бусад 17 хулгайч нь шоронд орох нь бүү хэл дэвшээд УИХ-ын гишүүн болчихсон цохиж явна?!!

Avatar

Зочин: ЭЗЭН.ЗАНГИАГАА ЗҮҮГЭЭД, ГУТЛАА ТОСЛООД ӨӨРӨӨ ИРМЭЭР ЮМ 2025-02-12 103.212.117.27

Эзэн гадаадаас яаруулаад байна л даа. Оюун-Эрдэнийг ЕС-аас огцруулах сонирхол МАН-ын дотор ч, АН-ын дотор ч бий.Ялгаатай нь МАН-ын санаархагчид яг хумсаа нуусан муур шиг ил гарахгүй байна. Харин АН-ын санаархагчид гадна, дотноос ил үзэгдэж байна. Хэд хоногийн өмнө эрчим хүчний үнэ нэмсэн гэх мэт асуудлыг далимдуулаад түүнийг огцруулах гэж жагсаал хийгээд бүтээгүй. 6 хүн угаартаж бурхан болсныг ашиглая гэж бодож л дээ.Энэ бас бүтэхгүй. Учир нь, нөхцөл нь бүрдээгүй байна.

Avatar

сонгогч 2025-02-12 202.9.46.85

ирэхгүй бол 1 ш сум явуулчих………..

Avatar

Нэргүй 2025-02-12 103.212.162.138

Огцруулах нь зөв. Мега төсөл нэрийн дор хятадуудад үйлчилсэн гэрээ зүтгүүлж байна. Ингэж мега төсөл хэрэгжүүл

Avatar

Нэргүй 2025-02-12 139.5.218.21

Лодойсабуу тв ийн буянаар олонд танигдсан. Одоо болноо.

Avatar

Зочин 2025-02-12 202.126.88.142

Ерөнхийлөгч ёр сайд 2 нь нүүрсний салбарыг оффтёйк гэрээгээр нууцалж Хятадуудын компаныг оруулж ирж монголын нүүрсний үнэ унагаж нүүрс тээвэрчидийг ажилгүй болгож дампууруулсан мөн Чайна энёржитэй ашиггүй гэрээ хийснийх төлөө огцоруулах хэрэгтэй

Avatar

Иргэн 2025-02-12 202.179.18.227

Одоо хичнээн харааж зүхэж, муу муухайгаар доромжилж, гүтгэж гүжирдсэн ч Монгол улсад МАН-наас өөр тулхтай, туршлагатай улс төрийн нам байхгүй. Үүнийг ард иргэд сайн ойлдгодог. Харин авлигачид, луйварчид, барууны тэжээврүүд, тэдний хань хамсаатнууд гуйвуулж , элдвээр харлуулдаг. Засгийн газар огцорсон ч бодлого өөрчлөхдөхгүй гэдгийг хутган үймүүлэгч тэнэгүүд ойлгохгүй.

Avatar

ИРГЭН 2025-02-12 66.181.191.209

ГЛодойсамбууг УИХ-ын Гишүүнээс эргүүлэн татах хэрэгтэй,,,,,,,,Төрийн урж тасддаг,, ЗГ-ын Бодлого үйл ажиллагааг дандаа Эсэргүүцэж санал зөрөлддөг, Элбэгдоржоор толгойлуулсан Нүүрсчидын бүлэглэлийн Уяаны нохой_

Avatar

Нэргүй 2025-02-12 43.242.242.59

Лодойсамбууд энэ засгийн газар, Ерөнхий сайд нь таалагдахгүй байж болно. харин нийт иргэдийн ихэнх нь одоогийн Засгийн газрыг үргэжлүүлэн ажиллуулж төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудаа хийж дуусгахыг хүсч байна. Баярма, Лодойсамбуу гээд хэдэн сэтгүүлч нар хэрүүл хийж иргэдийг буруу зүйлд ураа татахаас өөр дорвитой ажилд огт сэдэхгүй юм. Тэдний мэдлэг боловсрол хийж чадах ажил нь тэр юмдаа. Хэрэгтэй хууль санаачилж хөгжлийн талаарх бодлого ярьж чадахгүй.

Avatar

Нэргүй 2025-02-12 43.242.242.59

Засгийн газрыг зүгээр ажлыг нь хийлгэ. Засаг төрөө татаж унагаагаад байвал улс орны хөгжил яаж урагш ахих вэ. Дараагийн засгийн газар одооноосоо бүр дордоно. Тэд сайд болоод эхлээд өөрсдийнхөө бүлэглэл хамаатан саданг мөнгөтэй болгох гэж зүтгэнэ. Улсын ажлыг нэг хэсэгтээ цалгардуулна. Нилээд мөнгөтэй болсон хойноо ажлаа хийж магадгүй. Уул нь хамтарч байвал зүгээр юм. Элбэгдоржийн заавраар Лодойсамбуу ажиллаж байгаа нь ойлгомжтой. Хан-Уулын иргэд ингэж захиагүй нь лавтай

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.189.39

золбин Пороро

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.178.214

Огцорлоо гээд дээрдэхгүй л байх гэхдээ энэнээс их татвар үнийн огцом өсөлт гэж байх уу амьд явах эрх маань зөрчигдөж байгаа юм биш үү бас үхэх эрхтэй гэх байлгүй ёстой хэцүү байнаа

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.190.239

Огцор

Avatar

б 2025-02-12 66.181.190.164

Ер нь бол огцорвол таарна. Энэ хэдэн юмнаас болж ард түмний амьдрал дээшлэхгүй байна. Залуучууд нь гадагшаа гараад дууслаа.

Avatar

Зочин 2025-02-12 103.57.95.110

ямар сайхан хот байсныг ямар хот болгосныг харцгаа энэ бол ардчлалын буян

Avatar

зочин 2025-02-12 103.57.95.183

Энэ утаа угаар чинь зөвхөн энэ Засгийн үед бий болсон зүйл биш бхөө. 30-аад жилийн өмнөөс нийслэл рүү чиглэсэн их нүүдэл, замбааргүй газар олголт, төлөвлөлтгүй, хэзээ ч нар үзэхгүй чихэлдүүлсэн барилгажуулалт, машин байтугай хүн явах замгүй болсон
нийслэлийг бий болгосоор байхад тухай бүр Засгийг огцруулахгүй яасийн

Avatar

Дамдин 2025-02-12 139.5.218.209

Оюун-Эрдэнэ ОГЦОР

Avatar

Нэргүй 2025-02-12 45.117.35.2

Lodoi, Bayarmaa 2 bol gar hul, tuuniigee saya haruulchihlaa. Tednii husseneer ZG ogtsrohgui ni todorhoi.

Avatar

Нэргүй 2025-02-12 66.181.178.214

Иргэн, Аж ахуйн нэгж адилхан нэг нь дампуурах нөгөө нь турж үхлээ энэ олон татвар, 5 дахин өсөж байгаа дарамтыг чинь даахгүй боллоо Данхаа

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж