Дэлхий нүүрснээс салах болоогүй

Дэлхий нүүрснээс салах болоогүй

Дэлхий нүүрснээс салах болоогүй

Дэлхий нүүрснээс хагацах болоогүй бололтой. "Нүүрсийг юу ч устгаж чадахгүй. Цаг агаар ч тэр, тэсрэх бөмбөг ч тэр" гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан болсон Дэлхийн эдийн засгийн форум дээр хэлсэн юм. Тухайлбал, АНУ-ын дотоодын хэрэглээ багассан ч дэлхийн хамгийн бохир түлшний өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд тус улсын нүүрсний экспорт тасралтгүй өссөөр байна. Үүний зэрэгцээ, нүүрснээс бий болгосон цахилгаан хүчин чадал дэлхийн хэмжээнд 2024 онд бараг 2,175 гигаватт болж шинэ дээд амжилт тогтоосон тухай "Global Energy Monitor" хоёрдугаар сарын 6-ны өдөр харуулсан юм. "Global Coal Mine Tracker" төслийн менежер Дороти Мэй хэлэхдээ, "Европ болон АНУ-ын нүүрсний хэрэглээ мэдэгдэхүйц буурч байгаа ч Ази тивд эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн хэмжээнд нүүрснээс татгалзах нь хэцүү хэвээр байна" гэж онцлон тайлбарлав. Олон улсын эрчим хүчний агентлагийн таамаглаж байснаар дэлхийн нүүрсний эрэлт 2024 онд 8.77 тэрбум тонн болж дахин дээд амжилт тогтоосон бөгөөд, 2027 он хүртэл уг амжилтаа алдахгүй байх бололтой.

ГОЛ ШАЛТГААН 

Хятадын нүүрсний импорт 2024 онд 14.4 хувиар нэмэгдэж, түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Энэ нь өмнөх оны 474.42 сая тоннтой харьцуулахад 542.7 сая тоннд хүрсэн томоохон ахиц дэвшил юм. Тус улсын хувьд дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч бөгөөд 2023 онд дэлхийн нийт эрэлтийн 56 гаруй хувийг бүрдүүлсэн гэж Олон улсын энергийн агентлагийн сүүлийн үеийн тоо баримт харуулсан байна. Дороти Мэйгийн хэлснээр, Хятадын түүхэн дээд амжилт тогтоосон нүүрс нөөцлөх стратеги нь цаг агаарын эрс тэс үзэгдлээс болж эрчим хүчний хомсдолд орохоос урьдчилан сэргийлэхэд чиглэдэг аж. 2023 онд Хятад улсын нийт цахилгаан эрчим хүчний 30 орчим хувийг ус, салхи, нарны эрчим хүч бүрдүүлсэн гэж "Ember Energy"-ийн эрчим хүчний судалгааны төв мэдээлсэн байна. Хур тунадасны улмаас усан цахилгаан станцын үйлдвэрлэл буурахад Хятадын засгийн газар эрчим хүчний аюулгүй байдлаа хангахын тулд ихэвчлэн нүүрсний эрчим хүч хэрэглэдэг байна.

Түүнчлэн, нар, салхинаас гарган авсан эрчим хүчийг муж даяар дамжуулахад хүндрэлтэй байдаг тул цэвэр эрчим хүчний сүлжээний интеграцлал, менежментийг хөгжүүлэх хүртэл Хятад улс нүүрс ашигласан хэвээр байна гэж ажиглагчид үзэж байна.

Энэтхэгт хэт халалтын улмаас хөргөлтийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ үргэлж нэмэгддэг. Мөн цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүд тус улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахуйц байж чаддаггүй байна. Мөн Энэтхэг улс эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд анхаарч байгаа нь нүүрснээс ихээхэн хамааралтай салбаруудын цемент, гангийн хэрэглээг нэмэгдүүлжээ. Улмаар 2025 онд Өмнөд Азийн орнуудын гангийн эрэлт хэрэгцээ 8-9 хувиар өсч, дэд бүтэц, орон сууцны салбарт гангийн хэрэглээ ихэснэ гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард л гэхэд Энэтхэг улс импортын нүүрс ашигладаг цахилгаан станцуудынхаа ажиллах хугацааг хоёрдугаар сарын 28 хүртэл сунгасан нь тус улсын хэрэглээ зогсох болоогүйг илтгэнэ.

Гэхдээ энэ нь сэргээгдэх эрчим хүчний зорилтоо мартсан гэсэн үг биш юм. Тухайлбал, 2030 он гэхэд эрчим хүчний хэрэгцээнийхээ 50 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах амбицтай зорилт тавьж, ахиц дэвшил гаргахаар хичээж байна. Энэтхэгийн Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний яамны мэдээлснээр, өнгөрсөн аравдугаар сарын байдлаар тус улсын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадлын 46.3 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна.

ХЯТАД, ЭНЭТХЭГЭЭС ГАДНА

Дээрх хоёр орноос гадна Бангладеш, Индонез болон Вьетнам зэрэг орнууд нүүрсний шинэ цахилгаан станц барьж буйг "Global Energy Monitor" онцлов. Өнгөрсөн жил Вьетнам улсын нүүрсний импортын хэмжээ арав гаруй жилийн хугацаанд түүхэнд дээд хэмжээнд хүрчээ. Улмаар тус улс Тайванийг гүйцэж, дэлхийн тав дахь том нүүрс импортлогч болох төлөвтэй байна. Индонезийн нүүрсний олборлолт өнгөрсөн онд 831 сая тоннд хүрч шинэ дээд хэмжээндээ хүрсэн гэж тус улсын Эрчим хүч, эрдэс баялгийн яам мэдээлсэн байдаг.

Харин Филиппиний цахилгаан эрчим хүчний салбарт нүүрсний эзлэх хувь 2023 онд Хятадыг давж, Зүүн өмнөд Азийн нүүрснээс хамгийн хамааралтай орон болсон гэж "Ember Energy" мэдээлжээ.

Гэхдээ нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй нь Орос 2022 онд Украин руу түрэмгийлсний дараа байгалийн хийн үнэ огцом өссөнтэй холбоотой юм. Японы Astrite Astrite-ийн түүхий эдийн шинжээч Иан Ропер хэлэхдээ, "Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг хэд хэдэн томоохон эрчим хүчний нүүрс импортлогч орнууд байгалийн хийн өндөр үнийг дагаад үүнийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөгөө бууруулсан" гэж тайлбарлажээ.

"AI" ХҮЧИН ЗҮЙЛ 

Дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2025 онд өсөх хандлагатай байна гэж Олон улсын энергийн агентлаг удаа дараа мэдэгдэж байна."Tortoise Capital" компанийн багцын ахлах менежер Роб Туммел "Дэлхий дахинд илүү их эрчим хүч хэрэгтэй, одоо ч хэрэгтэй байна. Дэлхийн эдийн засаг өсөхийн тулд үр ашигтай, хэмнэлттэй, найдвартай эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй" гэж "CNBC" агентлагт хэлжээ.

Хиймэл оюун ухаан нь дэлхийн эрчим хүчний хэрэгцээг мөн нэмэгдүүлж байна. Дэлхий даяарх дата төвүүдийн эрчим хүчний хэрэгцээ нь нүүрсний эрэлтийг үргэлжлүүлэх болно гэдгийг тайлан хэд хэдэн эх сурвалжийн мэдээллээс гаргасан тайланд дурдсан байна. "Gabelli Funds" компанийн менежер Тим Винтер “АНУ, Хятад зэрэг орон хиймэл оюун ухааны чадлаараа өрсөлдөж байна. AI мэдээллийн төвүүдийг үргэлж ажиллуулахын тулд асар их эрчим хүч хэргэлдэг. Улмаар найдвартай, хямд эрчим хүчний эх үүсвэр болох нүүрсийг хэрэглээнээс хасахад хүндрэлтэй болгож байна" гэж тайлбарлажээ. 2030 он гэхэд уг дата төвүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ 35 ГВт-аас давж, 2022 онд бүртгэгдсэн 17 ГВт-аас хоёр дахин их байна гэж "Moody’s Ratings"-ийн тайланд дурдсан байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ БОДИТ БОЛОХ УУ?

Дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед бусад салбарын ажиглагчид Олон улсын эергийн агентлагийн нүүрсний эрэлт урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна гэсэн таамаглалыг үгүйсгэхгүй байна. "Ninepoint Partners"-ийн ахлах менежер Эрик Нутталл "Газрын тос, байгалийн хий, нүүрсний эрэлт дээд амжилт тогтоосоор байгаа үед ямар ч шилжилт боломжгүй хэвээр байна" гэж тайлбарлаж байна.

Олон улсын эрх баригчид 2015 оны Парисын цаг уурын хэлэлцээрийн хүрээнд дэлхийн халалтыг цельсийн 2 хэмээс нэлээд доошлуулж, агаарын температурын өсөлтийг цельсийн 1.5 хэм хүртэл хязгаарлах хүчин чармайлт гаргахаар тохиролцсон байдаг.

Улмаар дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүйн тулд 2030 он гэхэд утааг 45 хувиар бууруулж, 2050 он гэхэд цэвэр тэгт хүрэх ёстой гэж тооцоолжээ. Гэсэн хэдий ч өдөр ирэх тусам нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаа нь Парисын хэлэлцээр бүтэлгүйтэж магадгүй гэх болгоомжлолыг өдөөж буй. Тиймээс хэрэв улс орнууд 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг гурав дахин нэмэгдүүлэх гэж хичээж юм бол ирэх арван жилд нүүрсний үнэ мэдэгдэхүйц буурч магадгүй гэж "Ember Energy" компани үзэж байна. Үүнийг даган нүүрсний хэрэглээ ч багасах боломжтой юм.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 47 минутын өмнө 103.212.162.138

Амарбаясгалан хамгийн том нүүрсний хулгайч гэсэн шүү. Хуулийн сайд энхбаяр тэгэж хэлсэн баримттай юм билээ. Амарбаясгаланг уих ын даргаас зайлуулах хэрэгтэй. Шившигтэй юмаа хамгийн том бүдүүн хулгайчаа төрийн хамгийн том байгууллагын дарга болгочихдог. Монголчуудыг бурхан өршөөг. Тавантолгой Бортээг Админерал амарбаясгалан 30 сая ногоон. Оюун-эрдэнэ төмөр зам халхавч Онч хараа Бортолгой. Мандуулж байна шүү. Нүүрсний хулгайчууд.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.131.225.242

Монголын баялгийг үнэлгүйдүүлж эзэн суух гэсэн гадна дотны нүүрсний хулгайчууд болон тэднээс санхүүждэг өлөн цөөврүүд л нүүрс үнс болно гэж улин гуцаж цавин жороолж гийналддаг юм. Үнс болох байсан бол хятад төмөр замын гэрээгээр халхавчилж тавантолгойн онч хараа бортолгой гэсэн хоёр орд дээр эзэн суухаар санаархах хэрэг юун.

Avatar

Баабар 1 цагийн өмнө 66.181.186.209

Нүүрс удахгүй үнс болно, шинэ технологи гарсан.Зэс бас адилхан хог болно

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.57.95.23

Нүүрс хэзээд үнэ цэнэтэй байх болно. учир нь эргэж сэргээгдэхгүй баялаг, цахилгаанаас гадна төмөрлөгийн үйлдвэрлэлд нүүрсийг орлох өөр зүйл алга, халаалтад бол байгалийн хий шиг үнэтэй ховор биш гээд олон давуу тал байна

Avatar

Ирээдүйд шинжлэх ухаан хөгжөөд нүүрсийг ашиглана 3 цагийн өмнө 202.126.89.104

нүүрс хэзээ ч алга болохгүй байх. 10 20 30 жилийн дараа шинэ инновац шийдэл олчих байх.нүүрсийг шатаагаад агаарт гарч байгаа утааг ашиглаж дулаан үйлдвэрлэх цахилгаан үйлдвэрлэх шингэн болгож эсвэл газ хий болгох боломжтой болгох байх да. хамгийн гол нь утааг яндангаас гаргахүйгээр урт хоолойгоор битүү явуулж дулаан үйлдвэрлэх эсвэл утааг утааг нь дахин дахин давхар шатааж утаагүй болгох боломжтой болох байх да

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.57.95.23

утаа гэж шаталтаас ялгарах хийн нүдэнд харагдах жижиг хэсгүүдийг хэлдэг юм шүүгээ. дахиж шатах боломжгүй үнсний жижиг хэсгүүд. Үүнийг нүүрсийг угааж боловсруулж байхгүй болгож болно. Утаа харагдахгүй болсон ч хий байж л байна. Хий гэдэг нь нүүрсхүчилийн хий , угаарын хий, хүхэрлэг хий гэх мэт, хүхэрлэг хийг мөн боловсруулалтын дүнд байхгүй болгож болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж