Хятадын дарга Ши Жиньпин тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярт оролцох урилгыг хүлээн авсан гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Даваа гаригт мэдэгдэв. Дмитрий Песков хэлэхдээ " Харилцаа холбоо, айлчлалууд бэлтгэгдэж байна. Бид 80 жилийн ойн баярын огноонд ихээхэн ач холбогдол өгч байна. Түүхэн чухал үйл явдлууд, нацизмын эсрэг тэмцэлд манай хоёр орны оруулсан хувь нэмэр, хоёр талын харилцааны төлөв байдлын тухай эргэн дурсах болно. Хэлэлцээрийн үе шат идэвхтэй өрнөж байгаа" гэж урилга илгээсэн улс орны удирдагч, бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өгчээ.
ОХУ-аас Бээжинд суугаа элчин сайд Игорь Моргулов "Россия 24″ сувагт хэлэхдээ, Ши Жиньпин Ялалтын баярт оролцохоор Москвад айлчилна гэж хамгийн эхэнд мэдэгдсэн юм. Түүнчлэн, энэ оны есдүгээр сарын эхээр Ши Жиньпин ерөнхийлөгч Путиныг Хятадад урьсан гэдгийг тэрбээр онцолжээ. Энэ үеэр Бээжин дэлхийн хоёрдугаар дайнд Япон ялагдсаны 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах болсон байна.
Ши Жиньпин хамгийн сүүлд 2023 оны гуравдугаар сард Путины урилгаар Москвад гурван өдрийн айлчлал хийсэн байдаг. Энэ жилийн баярын арга хэмжээнд Ши Жиньпинээс гадна Словакийн ерөнхий сайд Роберт Фико, Сербийн ерөнхийлөгч Александр Вучич, Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас, Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва нар оролцохоор төлөвлөж байгаа аж. 2022 онд Орос Украин руу түрэмгийлсний дараа Москвад болсон Ялалтын баярын жагсаалд гадаадын нэг ч удирдагч оролцоогүй. Гэвч дараа жил нь Армен, Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистаны удирдагчид хүрэлцэн ирж байжээ.
Нэргүй 1 минутын өмнө 66.181.176.197
Жадамбаа Энхбаяр очиж үзэгдэвэл болно доо ЕӨК дэмий байхаа
Нэргүй 1 цагийн өмнө 70.54.71.56
Сэтгэл сэргэмээр сайxан шүү, дуунууд нь
Зочин 2 цагийн өмнө 139.5.217.198
Манай хүк, женко энэ тэрийг яагаад урьдаггүй юм байж ээ, кк
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.161.55
Энэ Оросыг мццлаадМ Тэгээд яалаа? Тийм байна муулаад байгаа нөхдүүд явган гүйгээрэй. Машиндаа хийх бензин чинь Орлсынх шүү.
зочин 2 цагийн өмнө 66.181.190.29
Энэ дайны үр дүнд оросууд зөвхөн өөрийн орныг төдийгүй, дэлхийг бүхэлд нь фашизмын аюулаас аварч ,колони гинжийг тас цохисон, Үүнийг даян дэлхий тэмдэглэвэл зохих үйл явц, Фашизмыг дэлхийд түүний дотор монголд хэрхэвч сэргээж болохгүй,
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.188.220
Гэлжгий шижэнбэн “””сүүлчийн оросыг үхэж дуустал байлд””” гээд л хатгаад байгаамдаа,,,,,,тэнэг иван хатгаасаар нь ша асаар,,, дуусахын цагт сибирь алс дорнод тэр чигээрээ хятад улаан далбаан дор нэгдэнэ биздээ,,,
Ovgon 4 цагийн өмнө 192.82.65.103
хөөрхий тэр болтол путлерийн фашист дэглэм байх юм болов уу да ккк