Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "BYD" компани ихэнх загварууддаа жолоочийн туслах дэвшилтэт системийг нэмжээ. Тодруулбал, "Бурхны нүд" нэртэй жолоочийн туслах системийг 10 мянган ам.доллараар хямд үнэтэй бүх загварт ашиглах боломжтой болов. Энэ шийдвэрийн дараагаар "BYD"-ийн хувьцаа 4 хувиар өсч дээд амжилт тогтоожээ.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ алхам нь дэлхийн хамгийн том автомашины зах зээлд үнийн дайныг өдөөж магадгүй юм.
Тус компанийн захирал Ван Чуанфу Даваа гаригт мэдэгдэл хийхдээ "2025 он бол бүх нийтийн ухаалаг жолоодлогын анхны жил байх болно. Ирэх гурван жилийн хугацаанд өндөр түвшний ухаалаг жолоодлого нь суудлын бүс, аюулгүйн дэр зэргийн нэгэн адил автомашины чухал бүрэлдэхүүн хэсэг болно" гэжээ.
"Бурхны нүд" системийг автомашины навигацид туслах зорилгоор 2023 онд анх нэвтрүүлсэн. Гэхдээ зөвхөн 30 мянган ам.доллараас дээш үнэтэй загваруудад л санал болгож байжээ.
"BYD" өдгөө борлуулалтаараа дэлхийд зургадугаарт жагсч байна. Харин Хятадад үйлдвэрлэгдсэн нийт цахилгаан автомашины борлуулалтын 32 гаруй хувийг эзэлж байна.
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.130
х***а манж зг хэрэггүй ардын намд зг байгуулчих мнгол хүн байдийн шүү.
Ввв 4 цагийн өмнө 202.126.89.20
Байхгүй болоод удаж байна цагаан цаасаа