Лука Дончич ЛА хотын ирээдүй болох уу?

Лука Дончич ЛА хотын ирээдүй болох уу?

Лука Дончич ЛА хотын ирээдүй болох уу?

NBA -ын 78 жилийн түүхэнд улирал дундуур солигдож байсан хамгийн том солилцооны эзэн Лука Дончич өнөөдөр /2025.02.11/ Лэйкерсийн өмсгөлтэй эхний тоглолтоо Юта Жазз багийн эсрэг хийлээ. Тоглолт Лос Анжелес хотын “Крипто арена”-д болсон бөгөөд ордонд цугласан бүх үзэгчдэдээ Лукагын өмсгөлийг бэлэг болгон өгчээ. Тоглолтын турш Леброн,Лука хоёрын хэн нь багийн шилдэг нь байх вэ гэдэг дээр үзэгчид анхаарлаа хандуулаад байв. Леброн Жэймс-ийн NBA-д тоглож байх хугацаанд сайн хамтрагчид олон байсан хэдий ч өөрөөс нь илүү онооны дундажтай сүпер од тоглогч байгаагүй юм.

Тоглолт эхлэхийн өмнө Леброн, Лукад хандаж, "Лука, өөрөөрөө бай, Тохирох гэж битгий хичээ” гэсэн зөвлөгөө өгчээ. Лука ирснээр багийн тоглолт болоод уур амьсгалд  хэрхэн өөрчлөлт оруулж үр ашигтай байх бол. Мөн Лука Дончич Лос Анжелес хотын ирээдүй болж үлдэх үү гэдэг нь их эргэлзээтэй. Дончичийн гэрээ хоёр жилийн дараа дуусах бөгөөд Далласаас явснаараа тэрээр 117 сая ам.доллар алдаж байгаа юм. Тэгвэл Лэйкерс түүнд аваргын хэмжээний баг ойрын хугацаанд бүрдүүлж өгч чадахгүй бол гэрээгээ сунгалгүй өөр баг руу тэр дундаа Денвер наггетс-руу явах магадлал өндөр байгаа аж. Учир нь Лука Денвер-ийн гол тоглогч Никола Иокич-той маш ойрын харилцаатай бөгөөд нэг багт тоглож үзэхийг хүсдэг тухайгаа ч дурдаад амжсан. Өдгөө 25 настай сүпер од  тоглогчийг ямар ч баг алдахыг хүсэхгүй. Тэр дундаа үзэгчдийнхээ хайртай тоглогч болон багийнхаа хамгийн үнэ цэнтэй драфтын эрхээ золин байж авчирсан тоглогчоо авч үлдэхийн тулд Лэйкерсийн менежер Роб Пелика ямар нүүдэл хийж чадах бол гэдгийг харах үлдлээ.

Э.Ариунтөгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж