Хиймэл оюун ухааны ирээдүйг өөрчилж чадах өндөр бооцоотой тендерт технологийн салбарын магнатууд хүчээ үзэхээр шийджээ. "ChatGPT"-ийн толгой компани болох "OpenAI"-ийг 97.4 тэрбум ам.доллараар худалдаж авах санал тавьснаараа Элон Маск энэ тендерийг тэргүүлж явна.
Элон Маск, "OpenAI"-ийн гүйцэтгэх захирал Сэм Альтмантай удаан хугацааны турш маргаантай байсан. Тодруулбал, Элон Маск "OpenAI" компанийг хиймэл оюун ухааны хэрэгслээр ашиг олохыг хичээсэн гэж буруутгажээ. Сэм Альтман компаниа сайн үйлсийн байгууллага гэж худал мэдүүлсэн гэж Элон Маск хуулийн дагуу гомдол гаргасан байна.
Маскийн их хэмжээний хөрөнгө оруулалт үнэхээр бодит ажил болвол "OpenAI"-ийн ихэнх хувийг тэр эзэмшинэ гэсэн үг юм. Тэрбээр 2015 онд "OpenAI"-ийг үүсгэн байгуулалцсан билээ.
Маскийн саналын хариуд Сэм Альтман "Х" хаягаараа "Үгүй ээ, баярлалаа. Хэрвээ хүсвэл бид твиттерийг 9.74 тэрбум ам.доллараар худалдаж авч болох юм" гэжээ.
"OpenAI"-ийн Удирдах зөвлөл 2023 оны сүүлээр нууцлаг хурал хийж, Сэм Альтманыг ажлаас нь чөлөөлсөн боловч төд удалгүй албан тушаалд нь эргүүлэн томилсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц тэр цагаас хойш багагүй өөрчлөгджээ. Тухайн үед шийдвэр гаргалцсан захирлууд "OpenAI" аюулгүй байдлыг үл харгалзан хэт хурдацтай урагшилж байна гэж шүүмжилдэг.
cochin 2 цагийн өмнө 47.230.49.158
OpenAI-iig Elon Mack avbal tuunii haanchlal uye irne. Neg hesegtee l