"Jolene", "I Will Always Love You" зэрэг дуугаараа сонсогч олны хайрыг татсан алдарт кантри дуучин Долли Партоноос сэдэвчилсэн " Here You Come Again" мюзикл ижил хүйстнийг үзэн ядах үзлийн ид дундаа цуцлагдах болсон байна. Уг мюзиклд алдарт кантри дуучны шүтэн бишрэгчийн дүрд тоглодог Стиви Уэббийн хэлснээр, Манчестер дуурийн театрт тоглолт болж байхад нэгэн үзэгч ижил хүйстэн дүр байгаад дургүйцэж, улмаар бүх жүжигчид тайзыг орхин явахаас өөр аргагүйд хүрчээ. Үүнээс өмнө мөн адил ижил хүйстнийг үзэн явах үзэл гаргасан эрэгтэйг үзэгчдийн танхимаас гаргасан байна. Уэбб өөрийн "TikTok" хуудаснаа "Тэр үзэгч гэнэт л танхимаас хараалын үгс хэлж, хашхиран ‘Би зөвхөн Доллиг үзэх гэж ирсэн’ гэж уурласан" гэжээ. Уэбб мөн уг хоёр болсон явдал нүдийг нь нээх шиг л болсон гэв. Тэрбээр хэлэхдээ "Энэ салбар бүхэлдээ бөмбөлөгт байна. Олон газраар аялж, тоглолт хийж байх үед ямар их хүн ижил хүйстэн нэгнийг үзэж чаддаггүй юм бэ гэдгийг харж байна. Үнэхээр зэрлэг" гэж хэлсэн юм.
Манчестерийн театрыг эрхэлдэг "ATG Entertainment" "BBC"-д хэлэхдээ, энэ төрлийн үзэн ядалтын эсрэг хүлцэнгүй хандах ёсгүй гэж мэдэгдсэн юм. Мөн ийм төрлийн хэрэг ховор тохиолддог ч хүчирхийллийн ямар ч хэлбэрийг үйлдсэн хэн ч театраас хөөн гаргана гэжээ.
Габриэль Баррегийн найруулсан энэхүү хөгжимт инээдмийн жүжигт кантри хөгжмийн дуучин Партон загалмайлсан дагинын дүр төрхөөр тодорхойлогдож, шаналсан шүтэн бишрэгчдэдээ дуугаар амьдралын сургамж өгдөг. Өдгөө 79 настай Партон нь "LGBTQ+" эрхийг удаан хугацаанд дэмжиж ирсэн бөгөөд Теннесси мужийн Тагтаа Форж дахь Долливудын зугаа цэнгэлийн парктаа Гей өдрүүдийг зохион байгуулдаг юм. 2014 онд тэрбээр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд "Хүн бүр хайртай хүнтэйгээ хамт байх ёстой гэж би боддог" гэж хэлдэг билээ.
Зочин 1 минутын өмнө 103.168.34.49
Нийгэм, улс үндэстнийг мөхөөх гэсэн гажуудлыг хуучин хаана байсан тэр газар руу нь явуулах хэрэгтэй, сэтгэцийн эмнэлэг рүү
Иргэн 36 минутын өмнө 202.9.40.32
Байгалын. хууль зөрчиж болохгүй ямар юмны хүний эрх б хав дээ
Зочин 1 цагийн өмнө 139.5.217.198
Трамп ахад хэлэх юмсан, туучийнуудыг
Нэргүй 2 цагийн өмнө 70.54.71.56
Одоо л нэг зөв голдиролруугаа явж тэр бузар мууxайгаас салаx үйл эxлэж байна, нууж xааxгүй бол зүгээр л цаазаар авдаг xууль гаргачих xэрэгтэй юм байгаамшдээ тийм бузар зүйлийг гүйцээ
Нэргүй 4 цагийн өмнө 202.55.188.42
муу г*** нар бузрууд
chi muu ajilgui alkash amaa tat 3 цагийн өмнө 202.9.41.60
chi muu alkash amaa tat