Трампийн зарлигийн дагуу Мексикийн булангийн нэрийг өөрчилжээ

Трампийн зарлигийн дагуу Мексикийн булангийн нэрийг өөрчилжээ

Трампийн зарлигийн дагуу Мексикийн булангийн нэрийг өөрчилжээ

"Google" компани Даваа гаригт /2025.02.10/ ерөнхийлөгч Дональд Трампийн зарлигийн дагуу АНУ-ын хэрэглэгчдэд зориулж цахим газрын зураг дээрх Мексикийн булангийн нэрийг Америкийг булан болгон өөрчилжээ. Мөн АНУ-аас гадуурх хэрэглэгчдэд Мексикийн булангийн анхны болон шинэ нэр нь зэрэг харагдах болно гэдгийг тус компани мэдэгдсэн байна.

Тодруулбал, бусад маргаантай газрын адил АНУ-д амьдардаг хүнд Америкийн булан, Мексикт амьдардаг хүмүүст "Мексикийн булан" гэж газрын зураг дээр гарч ирэх бөгөөд өөр улсад энэ нь тухайн хоёр нэрээр харагдана гэж "Google" компани цахим хуудас дээрээ нийтэлсэн юм.

Энэхүү өөрчлөлт нь Газарзүйн нэрсийн мэдээллийн системээр дамжуулан АНУ-ын засгийн газрын албан ёсны газарзүйн тэмдэглэгээг дагаж мөрдөх бодлоготой нийцэж байгааг тус компани онцолжээ. Үүнийг Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум буруутгаж,  1848 онд улсынх нь гуравны нэгийг АНУ булаан авахаас өмнөх газрын зургийг олон нийтэд харуулан, АНУ-ыг "Мексик Америк" гэж нэрлэх хэрэгтэй хэмээн тохуурхан шүүмжилсэн байна.

Үүнээс гадна, Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээр Америкийн ноён оргил Деналигийн нэрийг өмнө нь нэрлэгддэг байсан МакКинли уул нэрээр нь эргүүлэн нэрлэх тушаалд гарын үсэг зурсан байна. 2015 онд тухайн үеийн ерөнхийлөгч Барак Обама Аляскийн уугуул иргэдэд зориулж, олон зууны турш тэдний нэрлэж байсан Денали уул нэрээр нь албан ёсоор хүлээн зөвшөөрөх болсон байдаг. Гэсэн хэдий ч Трамп үүнийг няцааж, Денали уулын нэрийг өөрчлөх болсон нь Аляскийн уугуул иргэдийн шүүмжлэлийг төрүүлж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: THE JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.72.245.121

Дураараа гар шүү ядуу улсыг шууд дээрэлхдэг наасан

Avatar

Зочин 1 минутын өмнө 139.5.217.198

Путиныг бодвол бас ч танагтай, арай ч шууд алж хядаад унахгүй

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 108.28.9.52

4жилийн дараа ахиад өөрчлөгдөнө🤣

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж