Монгол Улс 2024 онд авлигын индексээр 7 байр урагшлав

Монгол Улс 2024 онд авлигын индексээр 7 байр урагшлав

Монгол Улс 2024 онд авлигын индексээр 7 байр урагшлав

“Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагаас “Авлигын төсөөллийн индекс 2024”-ын үзүүлэлтийг өнөөдөр /2025.02.11/  танилцууллаа.


Энэ жилийн авлигын индексийн судалгаанд 180 орныг хамруулсан байна.  Судалгаанд хамрагдсан орнуудын дийлэнх нь 50-иас доош оноо авчээ. Дундаж оноо нь 43 оноо байгаа юм байна. Монгол улс авлигын төсөөллийн индексээр 180 орноос 114 дүгээрт жагссан байна. Энэ нь өмнөх жилийнхээс долоон байраар урагшилсан үзүүлэлт юм. Авлигын төсөөллийн индексийг 13 эх сурвалжаар авч үзэж, манай улс 33 оноо авчээ.

Монгол Улсын авлигын индексээр сүүлийн таван жилд: 

  • 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт
  • 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
  • 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
  • 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
  • 2023 онд 33 оноо авч, 180 улсаас 121 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдэж байжээ.

 “Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал, Авлигын Төсөөллийн Индекс /АТИ/ 2024 нь дэлхий дахинд авлигын тувшин түгшүүртэй өндөр хэвээр байгааг мөн түүнийг бууруулах хүчин чармайлт суларч байгааг харуулж байна. Нийт улс орнуудын гуравны хоёр нь 50-иас доош оноо авч тус тайлан дэлхий даяар авлигын түвшин ноцтой байгааг илчилж буй юм. Тус индексийн дундаж оноо өөрчлөлтгүй 43 хэвээр байгаа нь авлигын эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг харуулж мөн авлига нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд дэлхий дахинд тулгарч буй томоохон саад тотгор болж байгааг харуулж байна. Дэлхийн түүхэн дулааны рекордыг эвдэж буй дэлхийн дулаарал, цаг уурын аюултай үзэгдлүүд, ардчиллын элэгдэл, дэлхийн уур амьсгалын манлайлал буурч байгаа энэ үед дэлхий нийт уур амьсгалын хямралын эсрэг тэмцэл хүнд байдалд орж байна. Авлига нь энэ тэмцлийг улам хүндрүүлж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг авлига болон уур амьсгалын хямрал хоорондын уялдаа холбоог шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолсон байна.

Авлигын индексийг хэмжихдээ улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх, авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль, эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ustga 1 цагийн өмнө 202.9.46.55

70 байр ухрав гэвэл үнэн болно

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 139.5.219.86

Дэлхийн хэмжээнд авилгад идэгдсэн орон олширсон нь Манай авилгачдыг харж үзэж дээ. Түүнээс биш дарга нар хүртэл авилга буурсан гэж ярьж чадахгүй байгаа шдээ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.130

Нам төр хулгайлсн Үмхий өлөн х***а манж зулбасгуудыг хүчээр далд ор2л даврцн гажиг л******д.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.131.225.197

teheer delhii dayaraa nuli avilgachid duuren l gsn ug:)))

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.130

Юун 7 байр дэлхий адаг болцн тахал улс болцн гам төрд үүрлцн толгойд шаацн х***а манж зулбасгуудыг л***р болгноо.

Avatar

Зочин 5 цагийн өмнө 66.181.190.122

1. УЛС ТӨРИЙН НАМ. 2. УЛС ТӨРЧИД. 3. НАМААС ТОМИЛОГДСОН АЛБАН ТУШААЛТНУУД. 4 УЛС ТӨРЧДИЙН НӨЛӨӨГӨӨР ТОМИЛОГДСОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД. 5. ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ГЕНЕРАЛ ЦОЛТНУУД. 6. АЛДАХ ЭРХГҮЙ НЭР НҮҮРЭЭ БАРСАН НӨХДҮҮД ТӨР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАР БАЙГАА ЦАГТ АВИЛГАЛ ТАСЛАН ЗОГСОХГҮЙ ЭЭ

Avatar

ШУДАРГА ЁС 5 цагийн өмнө 66.181.190.122

АРД ИРГЭДИЙН МӨН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ДҮГНЭЖ ШАЛГАРУУЛАЛТ ХИЙДЭГ БАЙГУУЛЛАГЫН ХҮССЭН ХЭМЖЭЭНД ХҮРЭХЭД ЮУ СААД БОЛЖ БАЙГААГ ДУРДАЯ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж