Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүү, техникийн дэмжлэгээр хийсэн “Хүн амын хоол тэжээлийн байдал" үндэсний VI судалгааг өнөөдөр /2025.02.11/ танилцууллаа.
НЭМҮТ-ийн Судалгааны удирдагч Ж.Баясгалан:
Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлж цаашид хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах, эрүүл хооллолтыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж боловсруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүү, техникийн дэмжлэгээр “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааг 2023-2024 онд эдийн засгийн 4 бүс, 21 аймгийн 112 сум, нийслэлийн 8 дүүргийн анхан шатны 200 түүврийн нэгжид зохион байгуулсан.
Судалгаанд нийт 2,789 өрх, 5 хүртэлх насны 2786 хүүхэд, төрөх насны 2513 эмэгтэйчүүд (эхчүүд), 15-49 насны 1950 эрэгтэйчүүд, 2788 жирэмсэн эмэгтэйчүүд болон ЕБС-ийн 1-12 ангийн 4742 суралцагч судалгаанд хамрагдсан.
-Монгол хүний хоол тэжээлийн байдлыг үндэсний түвшинд авч үзэж, судалдаг энэ судалгааг таван жил тутамд хийдэг. Уг судалгааг зургаа дахь удаагаа хийлээ. Тухайн улсын хоол тэжээлийн байдлыг жирэмсэн эмэгтэйчүүд болон 0-5 хүртэлх насны хүүхдийн хооллолттой холбон судалдаг. Бид энэ удаа 6-12 насны буюу сургуулийн өсвөр насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг бүрэн хамруулснаараа онцлог. Өмнөх судалгаанаас 542 өрх, 5400 хүнийг илүү хамруулсан байгаа. Мөн 0-5 хүртэлх настай хүүхдийн хоол тэжээлийн байдал болон өрхийн хүнсний баталгаат байдлыг НҮБ-ын найман асуумжийн дагуу үнэлж дүгнэсэн.
"ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ДУНД ЦУС БАГАДАЛТ ДУНД ЗЭРГИЙН БУЮУ 21.3 ХУВЬТАЙ БАЙНА"
НЭМҮТ-ийн Судалгааны зохицуулагч Н.Болормаа:
-Тав хүртэлх насны хүүхдийн өсөлт хоцрогдлын тархалт өмнөх судалгааны дүнгээс нэмэгдсэн байна. Бага насны хүүхдийн хооллолтын дадал зуршил муудсан байна. Ялангуяа эхийн сүүгээр хооллох болон нэмэгдэл хоолны нэр төрөл цөөн байна. Хүүхдийг өдөрт хооллох ёстой давтамж бага байна. Судалгаагаар, тав хүртэлх насны нийт хүүхдийн 8.4 хувийн өсөлт хоцрогдолтой, 1.5 хувь тураалтай, 11.3 хувь илүүдэл жинтэй, 1.3 хувь туранхай буюу хоол тэжээлийн цочмог дуталтай байна. Мөн энэ насны хүүхдүүдийн дунд бага жинтэй төрөлтийн тархалт харьцангуй бага буюу 3.9 хувь, харин том жинтэй төрөлт 11.8 хувь байна. Монгол Улсын тав хүртэлх насны хүүхдийн дунд цус багадалт дунд зэргийн буюу 21.3 хувьтай, цус багадалттай хүүхдүүдийн дийлэнх хувь нь хөнгөн, хүндэвтэр хэлбэрийн цус багадалттай байгаа гэх дүн гарчээ.
Цус багадалтын тархалт хоёр хүртэлх насны хүүхэд, ядуу өрх, боловсролгүй, бага эсвэл суурь боловсролтой эхийн болон казах хүүхдийн дунд харьцангуй түгээмэл байгааг судлаачид онцоллоо.
Нийт 6-59 сартай хүүхдийн 5.7 хувь төмөр дутлын цус багадалттай байв. Төмөр дутлын цус багадалтын тархалт хөвгүүдийн дунд охидоос хоёр дахин илүү, 6-23 сартай таван хүүхэд тутмын нэг орчим, аж байдлын түвшин доогуур өрхийн хүүхэд, боловсролгүй, бага эсвэл суурь боловсролтой эхийн хүүхдийн дунд илүү түгээмэл байна.
Гэрэл зургийг С.Алтангэрэл
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.130
Нам төр хулгайлж 35 жил хулгай шаасн х***а манж гажиг лаларуудыг гажигтл бүрт нь л***р болгоод өгнө.
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.130
Мнголд монгол хүн ажилгүй орлоггүй хулгайч х***а манж хог шаарууд ажлтай орлоготой юу вэ п**а аймшгийн хаана амьдраад бн аа х***а-д амьдраад бга муу хааша юм гажиг л******д.