Францын нийслэл Парис хотноо хиймэл оюун ухааны салбарынхны дээд хэмжээний уулзалт Даваа гаригаас эхлэн үргэлжилж байна. Энэхүү уулзалтад 100 орчим орны төрийн тэргүүн, төрийн дээд албан тушаалтнууд, бизнесийн гүйцэтгэх захирлууд, эрдэмтэд оролцож байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, БНХАУ-ын ерөнхий сайдын орлогч Жан Гуочин нар үүнд багтана.
Энэ үеэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон хүрэлцэн ирсэн зочдод хандан "Франц улс хиймэл оюун ухааны өрсөлдөөнд эргэн ирлээ" гэж мэдэгдэв. Тус улс ойрын жилүүдэд нийт 109 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг хиймэл оюун ухааны салбартаа хүлээж авна гэж мэдэгдсэн билээ.
Макрон Европыг сонгохыг уулзалтад оролцогчдод уриалахын зэрэгцээ Францын цэвэр цахилгаан эрчим хүчийг сурталчилсан юм. Цэвэр цахилгаан эрчим хүч нь хиймэл оюун ухаанд шаардлагатай асар их эрчим хүчний хэрэглээг шийдвэрлэж чадна гэж Макрон онцолж байна.
Энэ үгээ хэлэхдээ тэр АНУ-ын ерөнхийлөгч Трампийг дайруулан егөөдсөн юм. Тэрбээр "Далайн нөгөө эрэгт надад ‘drill, baby, drill’ гэж хэлдэг найз бий. Манай энд бол тийм зүйл шаардлагагүй. Энд бол ‘plug, baby, plug’ гэж л хэлдэг дээ" гэжээ. Энэ үгээрээ тэр Францын үнэт нөөц нь газар доорх баялаг бус цахилгаан эрчим хүч гэдгийг онцолж байна.
"Google", "Microsoft", "OpenAI" зэрэг технологийн томоохон тоглогчдыг цуглуулдаг энэхүү дээд хэмжээний уулзалт нь эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, соёл зэрэг салбарт хиймэл оюун ухааны дэвшлийг ашиглах зорилготой. Уг санаачлагын хүрээнд "Энэ цагийн хиймэл оюун ухаан" нэртэй дэлхийн хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийг эхлүүлэх гэж байна. Парисын дээд хэмжээний уулзалт бол хиймэл оюун ухааны ирээдүйн талаар олон улсын хэмжээнд ийм өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийсэн анхны тохиолдол. Тиймдээ ч энэхүү уулзалтыг жишиг тогтоох мөч гэж харж байна.
Нэргүй 1 цагийн өмнө 202.126.91.117
Манайх аль нь ч байхгүй. Та нар л болж байвал бид яах вэ? Болно биз нэг хайрцаг бохь өгөөд манай хамаг юмыг ав дээрээс нь хэрэглэсэн хаях гэж байгаа юмаа өгөөрэй жалгандаа хаячихяа зүгээр яөх ч үгүй. Гээл бөхөлзөж суух юм даа.
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.95
Атомын цахилгаан станцуудаа ашиглая – Франц. Өрөмдөж байгалийн баялагаа ашиглая – АНУ… Гэтэл Монголд хөлсний хэдэн жагсагчид Эрдэнэбүрэн усан цахилгаан станцыг гацааж, Оюу Толгой болон Ураныг эсэргүүцэн жагсаж байх юм.