Банкуудаас ирүүлсэн валютын захиалгыг хэвийн олгож байна

Банкуудаас ирүүлсэн валютын захиалгыг хэвийн олгож байна

Банкуудаас ирүүлсэн валютын захиалгыг хэвийн олгож байна

Арилжааны банкууд ам.доллар гаргахгүй байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явж буй.  Энэ талаар Монголбанкаас тодруулахад, ам.доллар гаргахгүй байгаа асуудал байхгүй. Арилжааны банкуудаас ирүүлсэн захиалгын дагуу валютыг хэвийн олгож байна. Арилжааны банкнуудад ямар нэг хязгаарлалт хийсэн зүйл байхгүй" гэлээ

Монгол Улс өнөөдрийн бадлаар 4.9 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байна.

Энэ нь таван  сарын бараа, эргэлтийн хэмжээг хангах нөөц аж. Олон улсын жишгээр, гурван сарын хэрэгцээг хангах нөөцтэй бол хэвийн гэж үздэг аж.

Ам.долларын ханш сүүлийн саруудад тогтвортой байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ам.долларын ханш 3475-3510 төгрөг болж өсчээ. Найман шаргад ам.доллар хоёрдугаар сарын 3-нд худалдан авах нь 3468, худалдах нь 3475 байсан. Өнөөдөр тус валют арилжааны төвд худалдан авах 3495, худалдах 3510 төгрөг болсон байна. Ингэснээр зах зээл дээрх албан ба хар захын ханшийн зөрүү 30-40 төгрөгт хүрчээ.

Монголбанкны өчигдрийн ханшийн мэдээллээр ам.долларын ханш 3455 төгрөг, юанийн ханш 474 төгрөгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 139.5.218.218

Банкинд 3475 байгаа долларыг ямар нь 3510-аар авч тэнэгтдэг байнаа. Нэг бол доллар өсгөж ашиг хийх гэсэн бирдийн явуулга бүхий мэдээ юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж