Барьцаалагсдыг суллах ажиллагааг хойшлуулна гэж Хамас сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2025.02.11-нд нийтлэгдсэн

Барьцаалагсдыг суллах ажиллагааг хойшлуулна гэж Хамас сүрдүүлэв

Барьцаалагсдыг суллах ажиллагааг хойшлуулна гэж Хамас сүрдүүлэв
Нэгдүгээр сарын 8-нд суллагдсан Израилийн гурван иргэн

Израиль гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн учир дараагийн ээлжийн барьцаалагсдыг суллах ажиллагааг хойшлуулах болсон гэж Хамасын зэвсэгт жигүүрийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Ирэх Бямба гаригт /2025.02.15/ Израилийн гурван иргэнийг хоригдож буй палестинчуудаар солилцох ажиллагаа болох байв. Гэсэн хэдий Хамасын мэдэгдлийн дараа Израилийн батлан хамгаалах сайд Израиль Кац хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, "Гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн бодит буруутан бол Хамас" гэж буруутгажээ. Өнгөрсөн долоо хоногт Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаняху АНУ-д айлчилж, ерөнхийлөгч Дональд Трамптай хамтран Газын зурваст байх палестинчуудыг нүүлгэн шилжүүлэх саналыг хэлэлцсэн юм. Энэ нь Хамасын дургүйцлийг төрүүлж, гал зогсоох хэлэлцээрийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Зэвсэгт хэвлэлийн төлөөлөгч Абу Обэйда хэлэхдээ, Израиль хүлээсэн үүргээ мөрдсөн тохиолдолд Бямба гаригт эхлэх солилцооны "үүд хаалга нээлттэй хэвээр байна" гэсэн юм.

Гэсэн хэдий Газын хойд хэсэгт баривчлагдсан палестинчуудыг суллахыг хойшлуулж, энгийн иргэн рүү гал нээн, тохиролцсон байсан хүмүүнлэгийн тусламжийг түдгэлзүүлж буйг хүчтэй буруутгажээ. Израилийн эрх баригчид төдийгүй АНУ-ын ерөнхийлөгч Трамп уг мэдэгдлийг буруутгаж, Бямба гариг гэхэд Газад үлдсэн бүх барьцааны израилийг суллахыг шаардав.

Трамп "Бямба гаригийн 12:00 цаг гэхэд бүх хүн, хэнийг ч үлдээлгүй, сулла. Би үүнийг шаардаж байна. Израиль бол даван туулж чадна. Хэрэв суллахгүй бол тамыг үзүүлнэ. Хамас миний юу хэлэх гээд байгааг тэр үед мэдэж авна" гэж сүрдүүлжээ.

Нэгдүгээр сарын 19-ны өдрөөс эхэлсэн гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд 16 израиль, Тайландын таван иргэн, 566 палестин хоригдлыг суллан, солилцсон. Ирэх гурван долоо хоногийн дараа хэлэлцээрийн эхний үе дуусах бөгөөд энэ хүрээнд Израилийн 33 барьцаалагдсан иргэн, 1900 палестин хоригдлыг суллана гэж төлөвлөгдсөн юм. Гэвч тухайн 33 хүний ес нь нас барсан гэж Израиль мэдэгдсэн.

Хамас 2023 оны аравдугаар сард 1200 хүнийг хороож, 251 хүнийг барьцаалсан. Үүний хариуд Израиль цэргийн кампанит ажил явуулж, 48 мянга гаруй палестиныг хөнөөсөн байдаг.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж