Барьцаалагсдыг суллах ажиллагааг хойшлуулна гэж Хамас сүрдүүлэв

Барьцаалагсдыг суллах ажиллагааг хойшлуулна гэж Хамас сүрдүүлэв

Барьцаалагсдыг суллах ажиллагааг хойшлуулна гэж Хамас сүрдүүлэв
Нэгдүгээр сарын 8-нд суллагдсан Израилийн гурван иргэн

Израиль гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн учир дараагийн ээлжийн барьцаалагсдыг суллах ажиллагааг хойшлуулах болсон гэж Хамасын зэвсэгт жигүүрийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Ирэх Бямба гаригт /2025.02.15/ Израилийн гурван иргэнийг хоригдож буй палестинчуудаар солилцох ажиллагаа болох байв. Гэсэн хэдий Хамасын мэдэгдлийн дараа Израилийн батлан хамгаалах сайд Израиль Кац хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, "Гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн бодит буруутан бол Хамас" гэж буруутгажээ. Өнгөрсөн долоо хоногт Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаняху АНУ-д айлчилж, ерөнхийлөгч Дональд Трамптай хамтран Газын зурваст байх палестинчуудыг нүүлгэн шилжүүлэх саналыг хэлэлцсэн юм. Энэ нь Хамасын дургүйцлийг төрүүлж, гал зогсоох хэлэлцээрийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Зэвсэгт хэвлэлийн төлөөлөгч Абу Обэйда хэлэхдээ, Израиль хүлээсэн үүргээ мөрдсөн тохиолдолд Бямба гаригт эхлэх солилцооны "үүд хаалга нээлттэй хэвээр байна" гэсэн юм.

Гэсэн хэдий Газын хойд хэсэгт баривчлагдсан палестинчуудыг суллахыг хойшлуулж, энгийн иргэн рүү гал нээн, тохиролцсон байсан хүмүүнлэгийн тусламжийг түдгэлзүүлж буйг хүчтэй буруутгажээ. Израилийн эрх баригчид төдийгүй АНУ-ын ерөнхийлөгч Трамп уг мэдэгдлийг буруутгаж, Бямба гариг гэхэд Газад үлдсэн бүх барьцааны израилийг суллахыг шаардав.

Трамп "Бямба гаригийн 12:00 цаг гэхэд бүх хүн, хэнийг ч үлдээлгүй, сулла. Би үүнийг шаардаж байна. Израиль бол даван туулж чадна. Хэрэв суллахгүй бол тамыг үзүүлнэ. Хамас миний юу хэлэх гээд байгааг тэр үед мэдэж авна" гэж сүрдүүлжээ.

Нэгдүгээр сарын 19-ны өдрөөс эхэлсэн гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд 16 израиль, Тайландын таван иргэн, 566 палестин хоригдлыг суллан, солилцсон. Ирэх гурван долоо хоногийн дараа хэлэлцээрийн эхний үе дуусах бөгөөд энэ хүрээнд Израилийн 33 барьцаалагдсан иргэн, 1900 палестин хоригдлыг суллана гэж төлөвлөгдсөн юм. Гэвч тухайн 33 хүний ес нь нас барсан гэж Израиль мэдэгдсэн.

Хамас 2023 оны аравдугаар сард 1200 хүнийг хороож, 251 хүнийг барьцаалсан. Үүний хариуд Израиль цэргийн кампанит ажил явуулж, 48 мянга гаруй палестиныг хөнөөсөн байдаг.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 22 минутын өмнө 188.33.38.46

Эзэн хаан Чингис болон түүний үр ач нар энэ золбин Араб, түркүүдийг сая саяар нь хядаж байсан. Ганц Бухар хотыг эзлэхдээ 3 хоногт 1 сая арабыг нухсан байдаг. Муу, муухайг нь мэдээд л тэр биз. Израйльчууд з****г сайтай байж арчаагүй юм. Бүх новшийн хамасыг ард иргэдтэй нь хамаад дуусгахгүй. Сая хүн л үхнэ биз, статистикт бол багахаан л тоо

Avatar

Хуцаа 3 цагийн өмнө 202.9.46.17

60000 палестин алагдсан гамин г***й минь тоогоо засаач юун 48000 х***а шээсээ ацны чинь Оросын хатгаас тархин жижгэрсэн луухааны шээсээ Палестин улс хог еврейтэй 70 жил байлдаж байна газар нутаг ямар ч хог шаар чам мэт луухаанаас илvv их vнэтэй учраас ямагт булаан эзлэгч еврейтэй байлдсаар ч ирсэн байлдах ч болно ацны чинь хатгаас золбин данжаадаа чи Монголоос зайлаарай а**а шvv

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 78.246.71.104

Оросуудын хатгаасаар хамас ороод улс аа сүйрүүлж бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж