Түүхэн дурсгалт хөшөө нураасан компанийг шалгуулна

Түүхэн дурсгалт хөшөө нураасан компанийг шалгуулна

Түүхэн дурсгалт хөшөө нураасан компанийг шалгуулна

Улаанбаатар хотын орчин цагийн анхны хөшөөнүүдийн нэг "Ардын хувьсгалын 25 жилийн ойн өндөрлөг" түүхэн дурсгалт хөшөөг нурааж, сүйтгэжээ. Соёлын өвд бүртгэлтэй энэ хөшөөний газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэр бүхий компанид шилжүүлэн өгсөн байна. Тус компаниас өмнө нь хөшөөний гадна талд хашаа татаж байсан бол 2025 оны хоёрдугаар сарын 9-нд нураахыг оролдсон талаар иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлжээ.

Энэ талаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюушаас тодруулахад "Түүхэн дурсгалт хөшөөний газрыг "Монголианлейдэр хаус ХХК" компанийн нэр дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас олгосон байна лээ. Бид өчигдөр газар дээр нь ажиллаж, тус компанийг цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлтээ хүргүүлсэн. Өмнө нь бас хөшөөний гадна хашаа татсан байсныг иргэд эсэргүүцэж буулгасан" гэдэг хариултыг өглөө.

Харин энэ тухай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тодруулах гэсэн боловч "Хэсэг хугацааны дараа мэдээлэл өгье" гэсэн юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Б.Бат-Эрдэнэ 2023 оны аравдугаар сарын 27-ны тушаалаар гаргаж, тус компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

Уг тушаалд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны тавдугаар сарын 29-ний өдрийн А/466 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд "Монголианлейдер хаус" ХХК-д олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёроос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй, нийслэлийн соёлын өвөөр бүртгэгдсэн газарт байршилтай байх тул БОАЖ-ын сайдын 2023 оны долдугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулсан "Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар хурлаас гарсан шийдвэрээр газрыг ашиглах эрхийг бүхэлд нь хүчингүй болгосугай" гэжээ.

Мөн оршин суугчдын зүгээс соёлын өвд бүртгэлтэй түүхэн дурсгалт хөшөөний 1605 м.кв газрыг "Монголианлейдер хаус" ХХК-д, ойр орчмын "БЛМ-Тур" ХХК-д 4964 м.кв газрыг, "Түвдэн шаддүв гаацаллин төв" ТББ-д 4259 м.кв газрыг тус тус олгосон захирамжуудыг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий амралт зугаалгын бүс болгон хөгжүүлэхийг 2023 онд шаардаж байжээ.

ӨНДӨРЛӨГ БОСГОСОН ТАЛБАЙД 1922 ОНЫ ЗУН ХУВЬСГАЛЫН АНХНЫ БАЯР НААДМЫГ ХИЙЖ БАЙСАН

МАХН-ын Төв Хорооны тогтоолоор Ардын хувьсгалын 25 жилийн түүхт ойг улс орон даяар өргөн тэмдэглэх шийдвэр гаргаж байв. Түүхт ойн дурсгалд зориулсан өндөрлөгийг 1946 онд Д.Чойдог, Н.Бельский нарын зохиосон зургаар Буянт-Ухаа дахь Яармагийн талбайд барьж босгон 1946 оны долдугаар сарын 11-нд нээсэн түүхтэй. Өндөрлөг босгосон тэр талбайд 1922 оны зун хувьсгалын анхны баяр наадмыг хийж жанжин Д.Сүхбаатар, эгнүүлэн суулгасан бургасыг морин давхиан дунд сэлмээр хоёр талдаа алдалгүй цавчиж бас улаан даавуунд боодолтой мөнгийг газраас шүүрэх зэргээр морин сургууль чадамгай хийж, цэрэг дарга нарыг оройлон ард олныг баясгаж байсан түүхтэй юм.

Өндөрлөгийн баганан дээр “XXV” гэсэн тоог товойлгон сийлж суурийн нүүрэн талд “Монгол ардын хувьсгалын  25 жилийн ойн дурсгалд зориулав” гэсэн үг бичсэн байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх тус өндөрлөгийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-02-11 66.181.186.102

Төр хувийн хэвшлийн хамтарсан Мафия

Avatar

Нэргүй 2025-02-11 158.59.146.30

iimerhuu hair elegtei hulgaichdiin haldaga.g ni taslaad taslaad yavchih yostoim

Avatar

Зочин 2025-02-11 66.181.176.85

"Ардын хувьсгалын 25 жилийн ойн өндөрлөг" хөшөө – зургийг нь харлаа. Огт дуулж байгаагүй хөшөө байна, зурагт байгааг нь үзвэл яамаар тэнэг хөшө вэ… хэ хэ хэ … Ийм хөшөө нээрэ байсан юм уу даа?

Avatar

Нэргүй 2025-02-11 139.5.219.132

1966 оны их үерийн дараа Яармагт шинээр байгуулсан 8 жилийн 34-р сургуульд сурч байхдаа хүүхдүүд бидний авирч нуугдаж тоглодoг хөшөө байлаа!!! Намайг 7-р ангид байхад Женко Баттулга 1-р ангид орж байсан юм байна лээ?! Женко нэр нөлөөгөө ашиглан тэр балмад ажиллагааг зогсоогоосой?!

Avatar

Нэргүй 2025-02-11 188.162.254.73

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!!

Avatar

зочин 2025-02-11 103.57.92.28

Харь элэгтнүүд түүх, түүхийн дурсгалт зүйлсыг устгах бүрхэгдүүлэх үгүйсгэх мушгин гуйвуулах далд санаа хэрэгжиж байгааг шалган тогтоож ил тод мэдээлж арга хэмжээ хариуцлага тооцдог болох юмсан бүрэн эрхт улс биз дээ

Avatar

з 2025-02-11 202.126.91.71

төр хувийн хэвшлийн маф гэж энэ дээ.

Avatar

УНШИГЧ 2025-02-11 43.242.242.141

ХАЙРАН ЮМ

Avatar

Нэргүй 2025-02-11 202.9.40.10

Бүгдийг нь баривчил

Avatar

Нэргүй 2025-02-11 139.5.217.12

700 гаруй сүм хийдийг устгасаны дэргэд ч, ямар гарз байх юм бол доо

Avatar

Нэргүй 2025-02-11 66.181.183.148

хувийн компанид өгөөд байхдаа яахав дээ яам гэж өөрөө хамгаалдаг юм уу улсаас цалин авсан хэдэн эргүү байх юмаа

Avatar

Нэргүй 2025-02-11 202.9.40.130

Адгийн хулгайч х***а манж зулбасгуудыг үхэл нь шагнал болх болноо.

Avatar

Нэргүй 2025-02-11 202.9.40.130

Нам төрд хулгайгаар шаасн хулгайч х***а манж зулбасгуудыг зайл2лаач.

Avatar

Нэргүй 2025-02-11 202.131.227.134

Компанийг шалгахаасаа өмнө Дархан цаазат газарт байгаа түүхэн хөшөө дурсгалтай газрыг шилжүүлэн өгч, гэрчилгээ өгсөн төрийн байгууллагаа шалга. Төрийнхөн здак дандаа ард нь цэвэр үлдэнэ.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж