Японы Сайтама мужид нэгдүгээр сарын 28-ны өдөр гэнэт газар цөмөрч, ачааны машины жолооч, 74 настай эрэгтэй нүхэнд унасан. Муу усны сувгийн хоолой задарснаас болж үүссэн цөмрөлтөөр 15 метр гүн нүх бий болжээ. Гэвч удалгүй 200 метрийн зайд дахин газар цөмөрсөн байна.
Харамсалтай нь нүхэнд унасан жолоочийг эрэн хайх ажиллагааг Ням гаригт зогсоожээ. Нисгэгчгүй нисэх онгоц ашиглан машины байршлыг тогтоосон ч гэлээ жолооч олдолгүй удсан. Улмаар өнгөрсөн Лхагва гаригт ачааны машины бүхээг олдсон аж. Үүний дараа жолоочийг бохир усны хоолойн хаа нэгтэй байж магадгүй гэж таамаглаж байжээ.
Цөмөрсөн нүхний хэмжээ анхны өдрөөс хойш тасралтгүй томорсоор сүүлийн байдлаар 40 метр өргөн, 15 метр гүн болсон байна.
Онцгой байдлынхан хүнд машин техник ашиглан шавар, нуранги зайлуулах ажлыг Ням гаригт эхлүүлсэн ч гэлээ дахин нуралт үүсэх вий гэсэн болгоомжлолын улмаас ажлаа түр зогсоов.
Мужийн албаныхны мэдээлснээр газар доогуур 10 метрийн гүнд урсдаг бохирын шугам хоолой маш их зэвэрч, цоорсон байжээ. Зэврэлт нь хүхрийн устөрөгч буюу хаягдал материалын задралаас үүсчээ. Хоолойн эргэн тойрон дахь шороо, чулуу зэрэг нь цоорсон нүх рүү чигжиж, улмаар замын доод хэсэг хөндийрсөн гэж таамаглаж байна. Хөндийрч, суларсан зам хүнд жингийн тээврийн хэрэгслийг даагаагүй тул зам нуржээ. Зарим гэрчийн мэдүүлснээр ачааны машин явахаас ч өмнө зам живж эхлээд байжээ.
Нэргүй 38 минутын өмнө 188.162.254.73
124 саяаас ганцхан хуний толоо суржигнээд, энэ япончууд тэнэгтэж байна шуу !!!!!! Монголд бол засаг нь угаартуулж хэдэн араваар нь ухуулээд л!!!!!!!!!
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.161.66
Угаасаа өдөр унасан махыг авдаггүй шүү дээ.
з 4 цагийн өмнө 202.126.91.71
тэнэг
Нэргүй 5 цагийн өмнө 139.5.219.13
ANUSDI80955877
Нэргүй 6 цагийн өмнө 103.168.34.39
Засгийн газрыг огцруулах ёстой