Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ оны Азийн аваргад оролцох эсэхээ шийдэх тун чухал хоёр тоглолт хоёрдугаар сарын 20 болон 23-ны өдрүүдэд хийнэ. Эхлээд хоёрдугаар сарын 20-нд Гуамын талбайд зочлон тоглож, дараа нь 23-ны өдөр Улаанбаатар хотноо Японы шигшээ багийг хүлээн авна.
Дээрх хоёр тоглолтоос хамгийн чухал нь Гуамын эсрэг хийх тоглолт билээ. Хэрэв Монголын шигшээ баг тэднийг талбайд нь 12 болон түүнээс дээш оноогоор хожиж чадвал Азийн аваргад оролцох боломжоо хадгална. Өөрөөр хэлбэл, эрхийн төлөө нэмэлт тоглолтыг өөр хэсгийн гуравдугаар байрт орсон багтай хийнэ.
ЯАГААД ГУАМЫГ 12 ОНООГООР ХОЖИХ ЁСТОЙ ВЭ?
FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос гаргасан дүрмээр багуудыг шалгаруулахдаа дараах үзүүлэлтүүдийг харгалзана.
- Хожил, хожлоос цуглуулсан оноо (Хожил хоёр оноо, хожигдол нэг оноо)
- Хоорондын тоглолтын үр дүн
- Онооны зөрүү (Тухайн багийн нийт тоглолтуудад авсан болон алдсан онооны зөрүү)
- Авсан оноо (Тухайн багийн нийт тоглолтуудад авсан оноо)
Одоогоор С хэсгийг Япон найман оноотой тэргүүлж, Хятад долоон оноотой удаалж байна. Харин Гуам тав, Монгол дөрвөн оноотой байгаа аж.
Хэрэв Монгол Гуамыг талбайд нь хожвол хоёр баг хоёулаа ижил зургаан оноотой болно. Тэгэхээр хоорондын тоглолтын үр дүнг харгалзана. Гуамын шигшээ баг өнгөрсөн онд Монголыг талбайд нь 74-63 буюу 11 онооны зөрүүтэй хожсон. Нөгөө талаараа Монголын шигшээд 11 оноогоор хожих сонголт байгаа боловч онооны зөрүү нь дэндүү хол байгаа. Одоогоор тэд дөрвөн тоглолтод 239 оноо авч, 337 оноог өрсөлдөгч багтаа алджээ. Зөрүү нь -98. Гэтэл Гуамын зөрүү нь -63.
Хамгийн боломжит хувилбар нь Гуамыг талбайд нь 12 болон түүнээс дээш оноогоор хожих.
ШИГШЭЭ БАГТ ХЭН ДУУДАГДСАН БЭ?
Грек мэргэжилтэн Фрагкиас Василойс нийт 18 тамирчинг цугларалтад дууджээ. Үүнээс онцлох нэрсийг дуудвал Ш.Энхийн-Од, Д.Баясгалан, Э.Сугар-Очир нар аж. Тэднийг хувьд NCAA болон Тайванийн лигийн тоглолтуудаас шалтгаалан шигшээ багт нэгдэх нь бараг л боломжгүй харагдана. Харин АНУ-аас Г.Дөлгөөн шигшээ багийн будагтай талбайг "манах"-аар эх орондоо ирсэн гэнэ.
3х3 сагсан бөмбөгийн Азийн болон дэлхийн аваргад бэлдэж буй бүрэлдэхүүнээс О.Энхбаатарыг дууджээ.
Мөн Хасын Хүлэгүүдийн Ч.Тэмүүлэн, Б.Барсболд, Дархан Юнайтедын Г.Балжинням, оюутны лигээс Б.Энх-Амар нар өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдав. Магадгүй тэд шигшээ багт анх удаагаа дуудагдах боломжтой.
Өмнөх тоглолтуудад дуудагдсан М.Өлзий-Орших, Б.Тулуй, Г.Одбаяр нар энэ удаад дуудагдсангүй.
2025 ОНЫ АЗИЙН АВАРГА ХААНА, ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ?
2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх наймдугаар сарын 5-наас 17-ны өдрүүдэд Саудын Арабын Жедда хотод болно. Одоогоор дараах улс, орнууд эрхээ аваад байна.
- Саудын Араб
- Австрали
- Япон
- Филиппин
- Шинэ Зеаланд
- Ливан
- Йордан
Нэргүй 58 минутын өмнө 104.28.154.180
манайх уг нь шанстай даа. Олон жилийн өмнө Билгүүн, Санчир, Одгий, Сэргэлэн нар шуугиулж байсан даа. Тэр үед яг юу нь сайн болоод манайх тэгж сайн тоглосон юм бол түүнээс суралцах ёстой байх
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.161.66
Өмнө нь11 удаа хожигдсон учраас уу?
d 4 цагийн өмнө 59.153.113.187
Талбай дээрээ хожигдсон здакууд очоод шившиг болоод л ирнэ. Хайран мөнгө. Угаасаа монголчууд атийчихаал сагсаар хэзээ ч олигтой явахгүй. Тэр хавьд байдаг монголчуудыг нэг баг болгоод тоглуулбал яг адилхан үр дүн гарна.
Нэргүй 3 цагийн өмнө 103.50.206.203
манайх азидаа тийм муу биш шүү. лав манайхаас олон сая хүнтэй нилээн олон улсаас илүү шүү. Жишээ нь: Вьетнам, Хонг Конг, Сингапур, Малайз г.м.
3х3-аараа бол Азидаа эхний 3т шдээ
Зочин 6 цагийн өмнө 202.126.90.249
Бараг боломжгүй л юм даа, хөөрхийс
Нэргүй 4 цагийн өмнө 103.168.35.170
Bolomjtoi