2025 оны хамгийн зөв хөрөнгө оруулалт

2025 оны хамгийн зөв хөрөнгө оруулалт

2025 оны хамгийн зөв хөрөнгө оруулалт

Алтны үнэ өссөнтэй зэрэгцэн Лондон хотод байрлах "Garden Jewelry" дэлгүүр төмөр хаалтаа өргөж, худалдан авагч, худалдах сонирхолтой хүмүүсийг угтан авч байлаа. Тэдний нэг нь саяхан ажлаа алдсан Женнифэр Лайл бөгөөд тэрбээр "Тэд надад ямар ч үнэ хэлсэн бай би үгүй гэж хэлэхээ мэдэж байна" гэж тохуурхан инээнэ. Учир нь 2024 оны сүүлийн хагаст алтны үнэ тогтвортой нэмэгдсэн бөгөөд Женнифэр хуучин алтан бугуйвч, өрөөсөн ээмгээ өндөр үнээр худалдах хүсэлтэй байгаа юм.

Жишээлбэл, Женнифер үнэт эрдэнийн дэлгүүрт ирэхээс нэг хоногийн өмнө телевизээр 1996 онд 74 ам.доллар бүхий алтан зоос өдгөө 676 ам.долларын үнэ хүрч байгааг мэдэж авчээ.

"Үнэ цэнэ нь маш сайн нэмэгдсэн байна, үгүй гэж үү?" хэмээн тэрбээр баясгалантай нь аргагүй мишээх нь алтны үнэ ойрын хугацаанд ч улам нэмэгдэхийг илтгэх шиг.

Дэлхийн алтны зөвлөлийн гаргасан нийтлэлд, алтны хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж, өнгөрсөн жилд л гэхэд 4974 тонн алт борлуулагджээ. Энэ нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар илүү төдийгүй 2025 онд улам нэмэгдэх төлөвтэй байна. Учир нь өнгөрсөн Баасан гаригийн байдлаар /2025.02.07/ байдлаар нэг унц нь 2900 ам.доллар болжээ. Үнэ цэнийг нь нэмэгдүүлж буй шалтгаануудын нэг нь геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн тогтворгүй шинж чанараас хамаарна. Улмаар бараг бүхий л төв банк алтыг найдвартай хөрөнгө оруулалт гэж үзэж, их хэмжээгээр худалдан авах болжээ. Накаш Анжумын ажиллуулдаг "Touch of Gold"-д хэд хэдэн төрлийн үнэт эдлэл байх бөгөөд өмнө нь хямд үнээр зарагддаг байсан мэт алтан эдлэл одоо өндөр дүнгээр борлуулагдаж байна. Анжум хэлэхдээ, "Энэ яг л хором бүрт үнээ нэмж байгаа мэт байдаг. Ямар ч төвөггүй зарагддаг байсан эд зүйлс одоо хэн нэгний сарын орлого мэт л болсон" гэж хэлсэн байна.

Үүнээс гадна Валентины баяр ойртох тусам худалдан авахаас илүүтэй алтан эдлэлээ бэлэн мөнгө болгох хүсэлтэй хүн олширч байгааг онцлов.

Дэлхийн алтны зөвлөлийн тайлбарласнаар, дэлхийн нийт үнэт эдлэлийн эрэлт 2024 онд 11 хувиар буурсан бол алт худалдан авсан зарлага есөн хувь нэмэгдсэн. Энэ нь бүхий л үнэт эдлэл, хөрөнгө оруулалтаас илүү алт нь бодит хөрөнгө болж буйг харуулж байна. Алт худалдан авах нь хөрөнгө оруулалт мөн үү гэж асуухад Женнифэр "Мэдээж хэрэг" гэж хэлсэн юм.

Хатан хаан Викториагийн үеэс эхлэн үнэт эдлэлийн бизнес явуулж буй "Hatton Garden"-д алтны брокер, барьцаалан зээлдүүлэгч болон дархад мөн адил ажилдаг. Тэдний нэг Тамер Йигет хэлэхдээ, үнэт эдлэл хийхдээ цэвэр алт ашиглах боломжгүй болж, цэнхэр резин ашиглах болжээ. Хүүхэд байхаасаа эхлэн 50 нас хүртлээ Туркд үнэт эдлэлийн дархан хийж буй Йигет "Бид дахин алт ашиглах боломжгүй болсон. Учир нь алт хэтэрхий үнэтэй болж, хэрэв зарагдаж чадахгүй бол алдагдал хүлээнэ" гэсэн юм. Улмаар алтан эдлэлээ зарах хүсэлтэй хүн ч мөн адил хүссэн үнийн дүнгээ сонсож чадахгүй болжээ.

Тухайлбал, Йигет үнэ эдлэлдээ цэнхэр резин ашигладаг бол зарим дархад цайр, зэсийн хайлшийг хамтад нь хольж байна. Гэсэн хэдий ч алтны хольц орсон л бол худалдан авч, худалдах нь зөв сонголт гэж зарим хүмүүс үздэг. Тэдний нэг нь Гиилу бөгөөд тэрбээр "Алтны үнэ өсч байхад одоо л худалдан авсан нь эсвэл зарсан нь дээр" гэсэн юм.

Тэгвэл олон улсын эдийн засагчид энэ жилд алтны үнэ гурван төрлийн аргаар өөрчлөгдөнө гэж таамаглаж байна. "FinlyWealth"-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Кевин Шахназари хэлэхдээ "Миний хийсэн тооцооллоор дэлхийн тодорхойгүй байдал, төв банкны худалдан авалтын хэв маяг, мөнгөний бодлогын өөрчлөлтөөс үүдэж алтны үнэ улам нэмэгдэнэ" гэв. Эдгээр гурван аргийг нэрлэвэл:

  • Зарим шинжээчид энэ онд алтны ханш бага зэрэг өснө гэж таамаглаж байна. Энэхүү өсөлтийн төлөв нь олон талт эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотой юм. Хөрөнгө оруулагчид мөнгөө аюулгүй байлгахыг эрэлхийлэхийн хэрээр дэлхийн мөргөлдөөн алтыг илүү чухалчлахад хүргэнэ. Хэрэв Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулбал алтны үнэ улам нэмэгдэж магадгүй. Учир нь энэ нь ам.долларын ханшийг сулруулах боломжтой. Тиймээс үнэ нь өсөхөөс өмнө алтанд хөрөнгө оруулалт хийхийг уриалж буй.
  • Хэрэв зээлийн хүү тогтвортой байж, инфляци 2хувь орчим хэвийн болбол алтны үнэ тогтвортой байх болно гэж Шахназари үзэж байна. Энэхүү "Goldilocks" хувилбарыг бий болгохын тулд АНУ-ын ам.долларын ханш тогтвортой байх хэрэгтэй. Мөн геополитикийн хурцадмал байдал намжвал алтны үнэ огцом өөрчлөлтгүйгээр үнэ цэнээ барьж магадгүй юм.
  • Гэсэн хэдий ч нөхцөл байдал ямар байхаас үнэ өөрчлөгдөнө. Жишээлбэл, ам.долларын ханш өсч, бодит хүүгийн түвшин өндөр байвал алтны үнийг бууруулахад нөлөөлнө гэж Шахназари үзжээ. Ерөнхийдөө, дэлхийн геополитик, эдийн засгийн байдал тогтворжвол алтны үнэ дахин буурч магадгүй.

Дээрх хувилбаруудын аль нэг нь биелж магадгүй ч "Алт өсөх хандлагатай байсан, одоо ч хэвээр байна" гэж "Foster & Sargent" хөрөнгө оруулалтын фирмийн судалгаа, багцын менежерийн захирал Роса Чен тэмдэглэв. Тиймээс алтны үнэ хэрхэн өөрчлөгдсөн ч хамаагүй үүнд хөрөнгө оруулах зөв алхам гэж мэргэжилтнүүд онцлох болжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE JAPAN TODAY. CBSNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өөө 41 минутын өмнө 66.181.164.23

Доллар улам л чангарч байна даа, мояа оркуудаас улам л холдон алсарч буй ногоон өнгөтэй ноён долларт мөргөмүү
5.5 тэрбум байсан нөөц нь одоо 4 тэрбум болцон, сайн төр засгийхаа буянаар утаанаас зугтаасан ард иргэд нь 1.5 тэрбум ам доллараа үзэн ядаад байдаг Вьетнамуудад аваачаад тушаачихлаа, 8 шарга дээр 1 ам доллар 3500 гарчихсан цаашид хэд хүрэхийг хэнч таашгүй. Утаа униар түгжрээ стрессгүй нийгэм байсан бол бид өдийд 1.5 тэрбум ногооноо дотооддоо шингээх болож байлаа…

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.91.153

доллар СҮЙРЧ БУЙН ДОХИО.

Avatar

tx ; 5 цагийн өмнө 132.194.13.88

### –

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж