Эдийн засгийн цусны эргэлтийг дотооддоо үлдээе

Эдийн засгийн цусны эргэлтийг дотооддоо үлдээе

Эдийн засгийн цусны эргэлтийг дотооддоо үлдээе

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр хаяанд ирлээ. Жилдээ ганц тохиох үндэснийхээ уламжлалт баяруудад монголчууд боломжоороо бэлдэцгээдэг. Мэдээж хүн бүр л уламжлалт баяраа ёслол төгөлдөр, элбэг хангалуун угтаж, орж гарсан ахан дүүсийнхээ гарыг дээш харуулахыг хичээдэг.  Тэгэх нь ч зүйтэй.  Тэр ч утгаараа өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд, хүнс, барааны захуудаар хөл хөдөлгөөн нэмэгджээ. Жилд ганцхан тохиодог томоохон баяруудаар иргэдийн худалдан авалт нэмэгдэж, эдийн засгийн цусны эргэлт сайжирдаг. Иргэдийн хувьд жилийн яг энэ үед буюу сар хүрэхгүй хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хамгийн их мөнгө зарцуулдаг байна. Тухайлбал, зөвхөн сар шинийн баярт нэг айл өрх дунджаар 3-4 сая төгрөгийг хэрэглээндээ зарцуулдаг гэх тооцоо бий. Монгол Улс 940 орчим мянган өрхтэй. Улмаар нэг өрхийн дундаж зардлыг хоёр сая төгрөгөөр тооцоход хоёр их наяд орчим төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулдаг гэсэн үг. Цагаан сар бол иргэдийн худалдан авалтын жилийн оргил үе.

Тийм учраас иргэдийн худалдан авалтаар дамжин аж ахуйн нэгжүүдийн орлого мөн өсч бизнес, эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг гэж хэлж болно.

Дотоод эрэлт гэдэг улсын эдийн засгийг дэмжих гол хүчин зүйл юм. Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учир нийт бараа бүтээгдэхүүнийхээ 80-90 орчим хувийг импортоор авдаг буюу хэрэглэгч орон. Хэдий тийм боловч томоохон баяр ёслолын үеэр аль болох үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих нь мөнгөний урсгалыг дотооддоо авч үлдэхээс гадна дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх сайн талтай. Угтаа шинэ жил, наадам, цагаан сар гэх мэт өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг баяруудаар үндэсний үйлдвэрлэгчдийн эдийн засаг сэргэж тухайн жилийнхээ орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг гэж хэлж болох юм.

Гэсэн хэдий ч хэрэглэгч орны хувьд эдийн засгийн эрэлтийг тэр чигээр нь дотоодоосоо хангана гэдэг боломжгүй. Том зах зээлийн хажууд байх жижиг зах зээлтэй орны хувьд олон тоогоор үйлдвэрлэсэн өртөг багатай бараа бүтээгдэхүүнийг гаднаас импортлох хэрэгцээ нэмэгддэг нь гаалийн дүнгээс тодорхой харагддаг. Зарим иргэдийн хувьд дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа талаар шүүмжилдэг. Хэрэв үнэхээр дотоодын бараа бүтээгдэхүүн сонгоход үнэ нь өндөр санагдаж байвал импортын бараа бүтээгдэхүүн сонгохоосоо өмнө үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг бие биедээ бэлэглэх нь жинхэнэ эх оронч сонголт болно. Сүүлийн үед иргэд гадны бүтээгдэхүүнээс татгалзаж ялангуяа үндэснийхээ уламжлалт сар шинийн баяраар үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг  бэлэг болгон солилцдог жишиг тогтож байгаа нь талархууштай.

Мөн сүүлийн жилүүдэд иргэд шил дараалан болдог баяр наадмыг нүсэр биш уламжлалаа алдахгүйгээр цомхон тэмдэглэх уриалгыг гаргах болсон.

Энэ нь өрхийн эдийн засагт үзүүлэх дарамтыг багасгах үр дүнтэй. Ингэснээр манайх шиг импорт давамгайлсан улсад төгрөгөө дотооддоо үлдээснээр мөн л эдийн засагт эергээр нөлөөлөх сайн талтай. Улмаар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа инфляцыг хөөрөгдөхгүй байх давуу талтай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өөө 1 цагийн өмнө 66.181.164.23

Доллар улам л чангарч байна даа, мояа оркуудаас улам л холдон алсарч буй ногоон өнгөтэй ноён долларт мөргөмүү
5.5 тэрбум байсан нөөц нь одоо 4 тэрбум болцон, сайн төр засгийхаа буянаар утаанаас зугтаасан ард иргэд нь 1.5 тэрбум ам доллараа үзэн ядаад байдаг Вьетнамуудад аваачаад тушаачихлаа, 8 шарга дээр 1 ам доллар 3500 гарчихсан цаашид хэд хүрэхийг хэнч таашгүй. Утаа униар түгжрээ стрессгүй нийгэм байсан бол бид өдийд 1.5 тэрбум ногооноо дотооддоо шингээх болож байлаа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж