"Хурхын дээд гурил байна уу, бууз хийхэд аль гурил нь сайн байна вэ" гэж нэгэн эмэгтэй худалдагчаас асуув. Худалдагч "Хурхын дээд гурил ирэхгүй байгаа. Нэгдүгээр гурил нь л байна" гэж түүнд хариуллаа. Ийн иргэд Сар шинийн буузаа хийхээр гурил, махны "эрэлд" гардаг. Гэвч худалдааны төв, захуудаар дээд гурил эрэлт ихтэй, олдохгүй байгааг иргэд хэлж байна. Иймд гурилын үнэ, нийлүүлэлт ямар байгааг сурвалжлахаар “Бөмбөгөр” болон Баянзүрх дүүрэгт байрлах "Асайт" худалдааны төвөөр орлоо.
Худалдаа эрхлэгч Э.Мөнхбаатар Дарханы "Өег" болон "Атар", "Улаанбаатар гурил" ХХК, "Алтан тариа" ХХК гэсэн дотоодын дөрвөн үйлдвэрийн гурилаас гадна "Мука", "Алейка" зэрэг ганц нэг орос гурил зарж байв.
"ИРГЭД ОРОС ГУРИЛЫН ЦАВУУЛАГ МУУ, ЧАНАРГҮЙ ГЭЭД АВДАГГҮЙ"
Тэрбээр "Гурилын үнэ огцом өсөөгүй, иргэдийн худалдан авалт хэвийн байна. Цагаан сарын өмнө 25 килограммын дээд гурил бага нийлүүлж байгаа. Манай лангуун дээр "Улаанбаатар гурил" ХХК болон "Хурх" брэндийн дээд гурил дууссан. Ер нь захуудаар нэгдүгээр гурилын нийлүүлэлт хэвийн байгаа.
Импортоор орж ирсэн орос гурилын цавуулаг муу, чанаргүй учраас иргэд нэг их худалдан авдаггүй. Үнийн хувьд 50 килограмм орос гурил 60 мянган төгрөг.
Хүмүүс чанаргүй гурил гээд голдог. Аль болох үндэсний үйлдвэрийнхээ гурилыг худалдан авдаг. Импортын гурилын татварыг тэглэснээр дотоодын гурилын үнэд нөлөөлөөгүй" гэлээ.
ИРГЭД: БУУЗАА ХИЙХЭЭР 10-25 КГ ГУРИЛ ХУДАЛДАН АВЧ БАЙНА
Баярын буузаа хийхээр гурил худалдан авах гэж буй Ж.Отгонбаяр "Цагаан сарынхаа буузыг хийхээр гурил худалдан авах гэж байна. Аль болох дотоодын үйлдвэрийнхээ гурилыг худалдан авдаг. Бууз хийхдээ цавуулаг сайтай чанартай гурил авахыг боддог" гэдгийг хэлж байв. Мөн хажуугийн лангуунаас гурил худалдан авч буй иргэн "Цагаан сарын баяр дөхөхөөр гурил, махны үнэ нь тэнгэрт хадчих юм. Өнөөдөр ард иргэдийн цалин хөлс ямар хэмжээнд байгаа билээ. Бараа бүтээгдэхүүний үнэ арай дэндлээ" гэж бухимдангуй хариуллаа.
Тодруулбал, "Асайт" захад "Улаанбааатар гурил" ХХК-ийн дээд гурил нэг килограмм нь 3200 төгрөг, Дарханы "Өег" дээд гурил 3000 төгрөг, "Хурх" брэндийн дээд гурил нэг килограмм нь 3600 төгрөг, "Атар" дээд гурил 2900 төгрөг, "Алтан тариа" ХХК-ийн дээд гурил 3000 төгрөгийн үнэтэй бол 25 кг "Алтан тариа" ХХК-ийн нэгдүгээр гурил 70 мянга, бусад шуудайтай гурил 68 мянган төгрөгөөр зарж байна.
Харин "Бөмбөгөр" худалдааны төвд "Алтан тариа" ХХК-ийн 25 кг дээд гурил 70 мянга, "Улаанбаатар гурил" ХХК-ийн 25 кг дээд гурил 85 мянга, "Хурх" брэндийн 25 кг дээд гурил 90-95 мянга, "Дорнод гурил" ХХК-ийн 25 кг гурил 75 мянган төгрөгийн үнэтэй зарж байна. Иргэд сар шинийн баярын өмнө буузаа хийхээр ихэвчлэн 10-25 кг шуудай гурил худалдан авч байлаа.
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ 2024 оны арванхоёрдугаар сард 2257 төгрөг болж, 2022 оны мөн үеэс 8.5 хувиар өсч, харин 2023 оны арванхоёрдугаар сараас долоон хувь, өмнөх сараас 3.1 хувиар /72төгрөгөөр/ буурсан байна. Талх, гурил, будааны бүлгийн үнэ 6.5 хувиар өсөхөд гурилын үнэ 2.1 хувиар, талх, нарийн боовны үнэ 9.4 хувиар, гоймонгийн үнэ 18.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
"ХОНОГТ 30-40 ТОНН ДЭЭД ГУРИЛ ТОГТМОЛ ҮЙЛДВЭРЛЭДЭГ"
Дээд гурилын хэрэглээ цагаан сар дөхөхөөр огцом өсч, бусад үед эрэлт буурдаг. Харин үйлдвэрт тээрэмдэж буй буудайнаас гарах дээд гурилын гарц тогтмол байдаг гэдгийг компанийн төлөөллүүд хэлж байгаа юм. Энэ талаар "Улаанбаатар гурил" ХХК-ийн дэд захирал Э.Золбоогоос тодруулахад "Манай үйлдвэр сар шинийн баярыг угтан бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Өдөрт 30-40 тонн дээд гурил үйлдвэрлэж, сүлжээ дэлгүүр болон жижиглэн дэлгүүрүүдэд 80 хувиас дээш хүртээмжтэй хүргэлт хийж байна. Мөн бид хэрэглэгчдийн худалдан авах чадварыг дэмжихийн тулд ямар ч байдлаар гурилын үнээ нэмэхгүй байхаар шийдвэрлэсэн.
Манайх энэ жил хамгийн өндөр үнээр буудай худалдан авсан ч чанарын үзүүлэлт дээр суурилж, зөвхөн дээд зэргийн түүхий эдээр гурилаа үйлдвэрлэж байна.
Манай үйлдвэр олон улсын стандартын дагуу, хатуу хяналттайгаар гурилаа үйлдвэрлэдэг. Чанар, ариун цэвэр, технологийн горим зэргийг нарийн хянаж, бүтээгдэхүүн бүрийг өндөр түвшний шалгалтаар нэвтрүүлдэг.
Бид гурилын тасалдал үүсгэхгүй байхад анхаарч, үйлдвэрлэлийн төлөвлөлтөө сайжруулан ажиллаж байна. Нийлүүлэлтийн гинжин хэлхээг илүү оновчтой зохицуулж, стратегийн байршлуудад түрүүлж түгээх зохицуулалтыг хийж байна" гэв.
"УЛААНБУУДАЙН ТАРИАЛАЛТ БАГАСЧ, 3-4 ҮЙЛДВЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООСОН"
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр импортын гурилын татвар тэглэснийг хүчингүй болгох хуулийн төсөл өргөн барьсан талаар өнгөрсөн сард /2025.01.24/ мэдээлсэн. Тэрбээр, "2023, 2024 оны өвөлжилт, хаваржилт нэлээд хүндэрч, нэг тэрбум орчим ам.долларын хохирол учирсан. Уг хохирлыг бууруулахын тулд УИХ шийдвэр гаргаж гурилын болон улаанбуудайн малын тэжээлийг татваргүй оруулж үнийн хөөрөгдлийг барих зохицуулалтын арга хэмжээг тухайн үед авсан. Энэ хугацаанд 65 мянга гаруй тонн гурил татваргүй орж ирсэн. Мөн хэмжээний малын тэжээл ОХУ-аас орж ирсэн. Энэ арга хэмжээ нь тухайн үед үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлсэн. Гэсэн ч гадаадаас импортын улаанбуудай, гурил авснаас үүдэж дотоодын үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлсөн.
Тухайлбал, улаанбуудайн тариалалт багасч, гурилын үйлдвэрлэл буурсан буюу 3-4 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон. Мөн дахин 3-4 үйлдвэр үүд хаалгаа хаахад хүрээд байна.
Уг хууль тухайн үедээ үр өгөөжөө өгсөн. Тиймээс улаанбуудай, малын тэжээлээ өмнөх импортын татварын дагуу авах нь зөв гэж үзэж байна. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотооддоо зайлшгүй үйлдвэрлэх 19 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг зарласан. Энэ хүрээнд дотоодын үйлдвэрүүд сэргэж байгаа. Тиймээс улаанбуудайгаа дотооддоо үйлдвэрлэх нь зүйтэй. Ингэхийн тулд дотоодын үйлдвэрүүдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх, үйлдвэрүүд тоног төхөөрөмжөө сайжруулах зэрэг асуудалд анхаарах хэрэгтэй. Уг хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж, хаврын тариалалтын өмнө шийднэ гэсэн юм.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Зочин 3 цагийн өмнө 139.5.218.14
Гурил хангалттай л байна. Битгий худал мэдээлэл цацаач
- ylcuun xamgaaltnuu OB; (amjult) 5 цагийн өмнө 132.194.13.88
keni
gadnui OPONi gyilagchni+xyyguin XARLSAN gilgrUTUN b***+ UTUN TOLGOI BOLOV zalxyyrch xebtex 5 цагийн өмнө 132.194.13.88
BLR UBJTEI, YMXII YNEREES ZAILSXIIXf; daryi
– UBDUXGYI XATGUULGYI ZAILSXUUX. 3/8 apxi,piiv + gadniystgal gyilagchduintsy.
UBUluun ylirald xaritsaand opoxgyi, xooloo, - munguu tsuunuur. 6 цагийн өмнө 132.194.13.88
###
- OPOCoos, tosuui chuni xynui xool udexgyi, yduin tsai, CUDASRUU XYCHEEr VAKTSINDJFw- laingos. 6 цагийн өмнө 132.194.13.88
xitad gyril opyylaxgyi baix,
XTg tsulmuj colij baigaa naigyi. indx& 6 цагийн өмнө 132.194.13.88
– gypulryy (CJN XIISEN BSN, + TALXryON shyrshij & eldvuin) UBDULTOOrhit tsxilt 1; fs
– Saxarlyy+ XurtelTgyi. (bytralttai stmrk solin1, 44#@
– dabsry CJN xmglxz. ( cheeps yrdag shydendx )
зочин 6 цагийн өмнө 103.57.92.28
Гаднаас импортын гурил оруулах хэрэгтэй чадваргүй нь хямд гурил авч хэрэглэх биз дээ
Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.130
Андуурцн зулбасгууд бэ юун 80-90 мянга бэ зохимол хөөргдсн үнэ гурил 1кг 700-800 төгрөг бвал их юм андуурцн үнэ вэ даврцн үнэ.
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.186.209
Улаанбаатар гурил хог болсон байналээ шүү
Нэргүй 7 цагийн өмнө 139.5.219.13
ANUSDI80955877
Зочин 7 цагийн өмнө 103.212.118.21
тийм гөлийсөн цагаан гурилаар буузаа хийдэг юмуу