Хайрт ханьдаа бэлэглэх валентины нандин бэлэг

Хайрт ханьдаа бэлэглэх валентины нандин бэлэг

Хайрт ханьдаа бэлэглэх валентины нандин бэлэг

Хайртдаа зориулах чамин бэлэг, шоколад, цэцэгсээр дүүрэн Валентины баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Энэ удаад хайртай ханьдаа шоколад, цэцэг бэлэглэхийн оронд яг л өөрт нь зориулсан мэт бэлгийг сонгоход тань бид тусалъя.

Жил бүр өөрчлөгдөж, шинэчлэгдэж буй трендүүдийн нэг бол үрчлээний эсрэг арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгон валентинаар хайр, халамжаа илэрхийлэх болсон.

Энэ бэлэг нь энгийнээс илүү сэтгэл шингэсэн, бодит бэлэг болох ба хайрт бүсгүйгээ өөртөө анхаарал тавих, өөрийгөө хайрлаж, эрхлүүлэх боломжийг нь дэмжиж байгаагаараа бусад хэвшмэл бэлгүүдээс давуу талтай.

Үрчлээний эсрэг арьс арчилгааны бүтээгдэхүүнийг Валентины бэлгээрээ сонгох шалтгаануудыг дурдвал:

  1. Хайр халамжийн илэрхийлэл: Хайртыгаа эрүүл, аз жаргалтай байлгахад анхаарал тавьж түүнийг халамжилдгаа харуулж буйн илэрхийлэл болдог.
  2. Хосуудын хайрын холбоог сайжруулдаг: Арьс арчилгааны бүтээгдэхүүн бэлэглэх нь сэтгэлээ гарган, тодорхой хугацаанд бодож сонгосон бэлэг болох нь харагддаг.
  3. Мөхөшгүй хайрын илэрхийлэл: Ирж буй он жилүүдэд ч хамтдаа байж, хайрлаж халамжлахаа илэрхийлж буй хэлбэр юм.
  4. Урт хугацаанд хэрэглэгдэнэ: Валентинаар авсан бэлэг тань хайрт ханьд тань 2 сарын турш ашиглагдаж, эрүүл, чийглэг, өнгөлөг арьс бэлэглэнэ.
  5. Бусдаас өөр бас шинэлэг: Бүх хүний бэлэглэдэг, хэвшил болсон бэлгүүдээс илүү шинэлэг бусдаас өөр бэлэг өгөхөөр хичээсэн тань харагдана.
  6. Зөвхөн хайртдаа зориулсан бэлэг: Хайрт ханьдаа зөвхөн өөрт нь зориулсан мэт байнга ашиглагдах сав баглаатай, дотор нь байгаа бүтээгдэхүүнүүд нь хэрэгцээг нь хангасан бэлэг өгөх нь зөвхөн тэр хүнд зориулсан мэт өвөрмөц сэтгэгдэл төрүүлнэ.
  7. Үнэ цэнтэй бэлэг: Валентинаар үрчлээний эсрэг арьс арчилгааны бүтээгдэхүүн бэлэглэх нь нарийн бодож бэлдсэн, чамин, тансаг хэр нь удаан хугацаанд хэрэгцээтэй, үр дүнг нь мэдэрч болох төгс бэлэг болно.

Үрчлээний эсрэг арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгох болсон шалтгаануудыг мэдсэн тул хайрт ханьдаа бэлэг хайж буй бүх эрчүүддээ зориулан Биогений брэндийн талаар товчхон танилцуулъя.

Үрчлээний эсрэг 𝐁𝐈𝐎𝐆𝐄𝐍 (+30 нас) нь хөгшрөлтийн бүх шинж тэмдгүүд болох хялгасан болон гүн үрчлээ, жигд бус арьсны өнгө, хуурайшилтад эрчимтэй нөлөөлж, арьсыг сэргээн залуужуулах үйлчилгээтэй.

  • Бүтээгдэхүүнүүд нь гиалуроны хүчил, коллагеныг хамтад нь агуулсан
  • 4 төрлийн пептид, Ниацинамид, Бакучиол зэрэг орчин үеийн тренд орц найрлагуудтай
  • Арьсны гүн хүртэл чийгшүүлж, тэжээл өгөн
  • Агаарын бохирдлоос хамгаалах anti-oxidant орцтой
  • Үрчлээнээс урьдчилан сэргийлж, хөгшрөлтийн эсрэг эрчимтэй үйлчилгээ үзүүлнэ.

Эдгээр бэлгүүд нь зүгээр л арьс арчилгааны бүтээгдэхүүн биш хайрт ханьдаа барьж буй хайр, халамжийн илэрхийлэл юм. Энэ Валентинаар Биогений бэлгийн багцаар Та үгээр хэлж чадахгүй байгаа бүхий л хайраа илэрхийлж, ирэх он жилүүдэд хамтдаа өнгөрүүлэх ирээдүйгээ бүтээгээрэй. Энэ бол жижигхэн бэлэг ч удаан хугацаанд үлдэх хайрын илэрхийлэл байх болно. Бүх эрчүүддээ зориулаад ердөө 2025 оны 2 сарын 13,14-ний өдрүүдэд Биоген үрчлээний эсрэг багц 20% нийт Моносын салбаруудаар хямдарна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнх 1 цагийн өмнө 66.181.184.79

iPhone 16, AirPod 4 чихэвч бэлэглэх хүн холбогдоорой.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.111.68.3

Ийм бэлэг бэлэглэхгүй ээ залуучуудаа, чиний наад үрчлээ чинь гэсэн агуулагатай бэлэг болно шүү хаха. Найз хүүхнүүд чинь гомдоод бөөн юм болно доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж