Иргэдийн эрхийг "хашсан" хайс хашлагад 950 сая төгрөг төсөвлөжээ

Иргэдийн эрхийг "хашсан" хайс хашлагад 950 сая төгрөг төсөвлөжээ

Иргэдийн эрхийг "хашсан" хайс хашлагад 950 сая төгрөг төсөвлөжээ

Түгжрэлийг сааруулах хүрээнд нийслэлээс орон сууцны хороолол дундах авто замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хайс шинээр байрлуулах болсон. Тусгаарлах зориулалттай цагаан хайс 3.5 метр урттай бөгөөд сууриар нь хашлагыг салгах боломжтой аж. Гэвч хайсыг орон сууцны хороолол дунд байрлуулсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулах болжээ.

Тодруулбал, орон сууцны хорооллын дундах замын нэгдүгээр эгнээг хайсаар тусгаарласнаар иргэд автомашинаа түр хугацаагаар байрлуулах боломжгүй болсон гэж үзэж байна. Иргэдийн хэлж буйгаар, Улаанбаатар хотод авто зогсоолын хүрэлцээ муу, хамгийн гол нь хөрсөн дээрээ буугаагүй гэнэтийн шийдвэрийн хохирогч нь үргэлж иргэд байдагт бухимдалтай байгаа юм.

Өнгөрсөн 2023 онд гэхэд нэгдүгээр эгнээг автобус зорчих боломжтой болгож бусад эгнээнээс долоон км урттай хайсаар тусгаарлах ажил хийж байв. Гэвч удалгүй хайсыг хураасан байдаг. Шалтгаан нь хайс байрлуулснаар автомашины зорчих хэсэгт саад учруулж байгаа гэж үзжээ. Түүнчлэн иргэд тухайн хайсыг мөргөсөн осол ихээр бүртгэгдэх болсон юм.

Тухайн үед 950 сая төгрөгийн үнэтэй нийт 12700 метр урт хашлагаар замын нэгдүгээр эгнээг тусгаарлахаар зарлага гаргасан.

Үүнээс Яармагийн зам дээр 3000 метр орчмыг л тавьсан. Өртөг нь 200 орчим сая төгрөг болж, "Улаанбаатар зам засвар арчилгааны газар" хийж гүйцэтгэсэн билээ. Харамсалтай нь, бодит ажил хэрэг болж чадаагүй өндөр өртөгтэй хайсуудыг буцаан татан авсан юм.  Гэхдээ хураасан хашлагуудаа шаардлагатай бүсэд дахин ашиглахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер асан М.Баяраа онцолж байв.

Үүнээс дүгнэхэд дээрх хайснуудыг дахин ашиглаж, орон сууцны хороолол дунд байрлуулж байгаа бололтой. Энэ удаа дээрх ажил мөн л иргэдэд хүндрэл учруулж, оршин суугчид байрныхаа гадаа маргалдах болов. Бид хотоо төлөвлөхгүйгээр, хаана зайтай байна тэр газар нь очиж барилга барьсны үр дүнд түгжрэлээ дийлэхгүй, хүнд ээлгүй хот болсон. Улаанбаатар хотод нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая хүн амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их дээд сургуулийн 96 хувь, ДНБ-ий 63 хувь үйлдвэрлэгдэж байна. Энэ утгаараа иргэдийн амьдрах орчны чанарт сөргөөр нөлөөлж буйг нийслэлийн удирдлагууд хэлдэг. Гэвч үүний эсрэг хийж, хэрэгжүүлж байгаа ихэнх ажлууд нь иргэдэд дарамт учруулдаг. Анхнаасаа буруу төлөвлөсөн хотод иргэд амар тайван, аюулгүй амьдрахад асуудал гарч, нэг шийдвэрийн эсрэг талд нэг хэсэг иргэд хохирдог дүр зураг гаарч байна.

ХАЙС БАЙРЛУУЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ 

Хамгийн сүүлд гэхэд нийслэлийн Баянгол дүүрэг замын эгнээ тусгаарлах хашаа, хайс байрлуулах ажлын тендер зарласан байна. Тус ажлын төсөвт өртөг 300 сая төгрөг бөгөөд 2500 метр урт хайс байрлуулахаар төлөвлөжээ. Үүнээс харахад цаашид ч янз бүрийн хайс, хашлага тойрсон асуудлууд үргэлжилж, иргэд хохирч, эрх баригчид эргэж буцсан шийдвэрээ хэрэгжүүлэх бололтой.

"ХОТОО ЦААШИД ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТӨД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ"

Хот төлөвлөлийн талаар УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь "Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам байгуулагдаад удаагүй байна. Бид бодлогоо нэгтгэхийн тулд НҮБ, ДЭМБ гээд олон улсын туршлагыг судлах хэрэгтэй. Монгол Улсыг хоёр хувааж харж болно. Улаанбаатар төвтэй нийт хүн амын 50 хувь, орон нутагт 21 аймаг түүний цаана байгаа сумууд 50 хувь болчхоод байна. 1992 он хүртэл Монгол Улсын иргэн хувьдаа өмчгүй байсан. Бүгд машингүй, орон сууцгүй байсан. Орон сууц барьсан ч машин цөөхөн учраас авто зогсоол барьдаггүй байсан. Тийм учраас нарийхан замууд тавьчихсан.

Гэтэл ардчилсан нийгэмд нэг өрх хэчнээн машинтай байгаа билээ. Энэ нөхцөл байдал хуучны төлөвлөлтөө даахгүй учраас ийм байдал үүсч байна.

Тийм учраас бид нар хотоо цаашид зөв төлөвлөлтөд оруулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ шинэ хотоо байгуулахаар ажиллаж байна. Шинэ Зуунмод хотыг анхнаас нь зөв төлөвлөж, алдаагүй байгуулах нэгдүгээр асуудал гэж үзэж байгаа. Мөн Улаанбаатар хотын алдааг богино хугацаанд засах хэрэгтэй байна. Түүнчлэн орон нутагт яг энэ алдааг давтаж байгаа 21 хот байна шүү дээ. Гаднаасаа харахад маш сайхан орон сууц байдаг, ороод амьдрахаар дөрвөн хана нь дулаан алдагдалтай олон асуудалтай байдаг. Тэгэхээр тэр байранд ороод амьдарсан цагаас өөрийнхөө олсон бүх орлогыг алдаж байдаг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд олон талт үйл ажиллагаа шаардлагатай байна" гэх байр суурийг илэрхийлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 13 минутын өмнө 103.111.68.3

Э БОЛ ТАТВАР ХУРААХ ЁСГҮЙ ШҮҮ. ТАТВАР БОЛ ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭЛБЭР. ҮЭ -ҮҮД ТЭМЦЭЭН УРАЛДААН ЗОХИОХ, АМРАЛТАНД АМРУУЛДАГ ХАЛАМЖИЙН, ЭСВЭЛ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ҮҮРЭГТЭЙ НЭГЖ Ч БИШ. ХӨДӨЛМӨРЧИН ХҮНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ТМЭЭС ЦАЛИНГААС НЬ ХҮЧЭЭР ҮЭ ТАТВАР СУУТГАДАГ БАЙЖ ОГТ БОЛОХГҮЙ. МОНГОЛД БАЙГАА ҮЭ БОЛ ЛУЙВРЫН ПИРАМИД ХЭЛБЭРЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА.. ТЭД БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛОНД БАЙГАА ҮЭ ТЭРГҮҮЛЭГЧИД НАРТ УРМШУУЛАЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХЭДЭН ТӨГ ӨГӨӨД ДЭЭДЭХ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.21.126.107

арайл цөм хусч бйгаа юм бишүү

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.112.241

Өндөрдүүхэн боржууран хашлага хийвэл эвдэрэхгүй удаан эдэлгээтэй найдвартай болно доо уг нь. Манай малнуудад хашлага бол хэрэгтэй шүү . . .

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.113.207

Малын бэлчээр шиг хаа сайгүй машинаа тавьдаг болохоор малын хашаа барихаас өөр арга үгүй болой үхэрнүүдээ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.178.193

малыг хашаа хашлагаар л ….

Avatar

Зочин 4 цагийн өмнө 139.5.217.198

Хашаа хайлс тавихгүй бол хоёр эгнээтэй замын нэг эгнээнд нь машинаа тавиад маш их түгжрэл бү цаашилбал машин явах аргагүй болдог тийм учраас өшөө олон хайлс байрлуулах хэрэгтэй, энэ сэтгүүлч ямар элий байлай юм сараачаад байнаа.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 139.5.216.211

МАЛД ХАШАА ШИГ ХЭРЭГТЭЙ ЮМ АЛГА. ЭВДЭРДЭГГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ . ТЭГЭХГҮЙ БОЛ ЦАХЛАЖ ДАЙРААД ЭВДЭЭД БАЙДАГ ШҮҮ

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 203.217.139.240

Оркууд ёстой хуцаж байгаан шүү, 1-р эгнээнд машины тавих тэгээд оркуудын эрх үү!!! Хотод хууль, журмын дагуу амьдарч чадахгүй бол ирсэн газарлуугаа зайлаарай!!!

Avatar

Зочин 4 цагийн өмнө 202.55.188.114

За энэ сэтгүүлч ёстой тэнэг юм бичсэн бна .Тэгээд урсгал хааж тавих зөв юм уу.Йим юмнууд бгаа цагт хот бүр балай болж бгаа шүү дээ.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.131.245.34

иргэдийн ямар эрхийг "хашсан" юм болоо? 1-р эгнээг хааж машин тавих эрх үү тэ

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.180.153

хэ хэ боломжоороо дор бүрнээ хусдаг тоногдог цавчдаг ажил нь илүү түрүүлж явагдах байлгүй дээ

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.185.85

тал дээр билчдэг мал шиг сэтгэхүйтээ сдакуудыг хаших л хэрэгтэй

Avatar

Hashaa 6 цагийн өмнө 202.21.110.35

Зарим газар хайс хашаа байхгүй бол үнэндээ болохгүй. Хэт туйлшрах юм.
Бага насны хүүхэд аюул руу гүйж орох, алдагдахаас сэргийлэх, оркууд гарцгүй газраар зам хөндлөн гарч мөрөөрөө яваа жолоочид гай болох, замын нөгөө талд хүн гар өргөнгүүт хаанаас ч хамаагүй огцом даран зам хөдлөн гарах приустэнгүүд гээд олон аюулыг замын холын хашлага зогсоодог.Жишээ нь Хан-Уулын Таванбогдын тэндэх замын голын хашлагыг авсан. Хариу бүрийд автобуснаас буусан хүмүүс шууд л гарцгүй газраар бөөнөөрөө зам гарч байна

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 49.0.158.178

ene neg ardiin namiin fake gariig hardaa, naanaasaa awsan heden tugrug chin gedsiig chin uwtguh wiidee

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.131.245.34

За уучлаарай сэтгүүлч ээ, наад нийтлэлийг чинь үнэндээ зөвшөөрөх боломжгүй. Зогсоолгүй учраас 1-р эгнээд машинаа тавих нь зөв гэчихжээ бас. Гэтэл тэр 1-р эгнээнд өдөржин шөнөжин тавьсан машинууд чинь эсрэг урсгалтай 2 эгнээ замын зөрж өнгөрөх хөдөлгөөнийг бүрэн зогсоож, түгжрэл учруулан бусдын эрхийг бас зөрчдөг гэдгийг мэдэх үү. Зогсоолын асуудлыг бүрэн шийдэх нь мөдгүй. Мал шиг хашихгүй л бол одоогоор өөр зохицуулах боломж байхгүй. Яваандаа камерийн хяналтад шилжинэ гэж найдаж байна.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 49.0.158.178

ene neg ardiin namiin fake gariig hardaa, naanaasaa awsan heden tugrug chin gedsiig chin uwtguh wiidee

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 174.192.198.142

Эргүү Нянбактер

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж