Дадлагажигч эмчээр ажиллаагүй байхад төсвөөс 24.5 саяын цалин олгожээ

Дадлагажигч эмчээр ажиллаагүй байхад төсвөөс 24.5 саяын цалин олгожээ

Дадлагажигч эмчээр ажиллаагүй байхад төсвөөс 24.5 саяын цалин олгожээ

Прокурорын байгууллага 2025 оны хоёрдугаар сарын 3-7-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48542, мөрдөн байцаалтын 2857 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 233 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тэмдэг, хэвлэмэл хуудас бүхий албан бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж БНХАУ-ын нэр бүхий хуулийн этгээдүүдэд “нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлэх” агуулга бүхий албан бичгийг дээрх компанийн ижил төстэй мэйл хаягуудаас илгээж ашигласан Д.О-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Бүгд Найрамдах Турк Улсаас бусдын дайвар ачаанд нуун, хууль бусаар оруулж ирсэн 239.4 грамм мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хүлээн авсан, хадгалсан Л.Д, Х.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • 2022 оноос 2024 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд зуучилсан, тээврийн хэрэгслээр хангасан Л.Ц-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 1 /Бэлгийн мөлжлөг/, 12.3 дугаар зүйлийн 1 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
  • БНХАУ-аас Өмнөговь аймгийн Гашуунсухайт авто замын боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр эмийн түүхий эд болох каффейний агууламжтай бодисыг нуун оруулж ирсэн, бусдад худалдсан Г.Ц-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 /Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Өрхийн эрүүл мэндийн төвд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Н.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдыг дадлагажигч эмчээр томилон, ажил эрхлээгүй байхад улсын төсвөөс 24.5 сая төгрөгийг цалин олгосон, мөн бусдыг хөдөлмөр эрхлээгүй байхад цалин олгохоор шийдвэрлэн 13 сая төгрөгийг шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэж, гэрчилгээ олгохдоо иргэдийг сургалтад зохих журмын дагуу хамруулалгүй, шалгалт авахуулалгүй тэнцүүлж, гэрчилгээ олгуулах ашиг сонирхлын үүднээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэнд хахууль өгсөн Э.Ж-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.130

Нам төр хулгайсн х***а манж зулбасгууд гэндүлж нам төр хулгайлж хулгай угаса нууцр гэндүлж шаадг 35 жил хулгайлж шааж нам төр хулгайлж их юмнд бодож түрүүний бөөс л******д эндүрч үмхий х***а манж амьдручин буцаачж болх л байлгүй гажиг эндүрцн адгиын хог шаарнууд. Хулгай л**р блдгиймаа.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.9.40.130

Үхсн ацны чин хандлага харилцаа муу байсаа-р бтал бузр хулгай нийгмийг хараад худла сайн бга юм шиг дүр исгэх үү шаадг пзданууд х***а манж зулбасгуудыг хулгай дуугуй харад хаях уу эндүрцн гажиг зулбасгууд бэ.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.40.130

Нам төрийг даврсн х***а манж бузр лалар2д-с үтр түргн чөл2лх ёстой. Хаана амьдраад бгаам бэ нам төр-р битүү хулгайч х***а манж пздгууд.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.40.130

Нам төрд үүрлсн хулгайч Манж х***а зулбасгуудыг үтр түргн далд ор2лж д2сгаач бузруудыг оршн тогтн2лж хамт оршхоод бх шаардлггүй. Би болж бн блоо гсн чимээгүй бдлаа хэдн жилиын дараа бүгдиын чин эзлцн аймшгийн юм болно шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж