Донороос элэг тайрах хагалгааг дурангаар хийсэн нь амжилттай болов

Донороос элэг тайрах хагалгааг дурангаар хийсэн нь амжилттай болов

Донороос элэг тайрах хагалгааг дурангаар хийсэн нь амжилттай болов

Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн эмч нар Сөүлийних сургуулийн эмнэлгийн эмч нартай хамтран өнөөдөр /2025.02.10/ амьд донорын тал элгийг дурангийн хагалгаагаар авах мэс заслыг амжилттай хийжээ.

Амьд донороос тал элгийг нь авах мэс заслыг дурангаар гүйцэтгэснээр эрхтэнээ өгсөн донорын хувьд хагалгааны дараах шарх зовиур багатай, мөн эдгэрэлт хурдан байхаараа нээлттэй хагалгаанаас илүү давуу талтай аж.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Г.Үнэнбат “Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны хамгийн чухал хэсэг бол донор байдаг. Донор нь хүний амь аврахын тулд өөрийн эрхтэнээ бусдад бэлэглэж маш том баатарлаг үйлс бүтээдэг.

Элэг шилжүүлэн суулгах мэс ажиллагаа хийхэд донорт маш том зүслэг үүсдэг. Донор болж байгаа хүнд хагалгааны дараа булчин, эдийн гэмтэл их үүсдэг. Дэлхий дахин донорт өгөөмөр хандаж, эмнэлэгт хэвтэх ор хоногийг бууруулах зоргилгоор дурангийн аргыг нэвтрүүлсэн.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг бөөрний дурангийн хагалгааг эхлүүлж байсан бол ХӨСҮТ элэг шилжүүлэн суулгах хагалгааг дурангаар эхлүүллээ.

П.Батчулуун эмч маань “Донортоо илүү хөнөөл багатай орчин үеийн технологи ашиглаач ээ” гэж маш их зөвлөдөг, дэмждэг байсан. Зарим нэг ойлголцлын улмаас эмч маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт шилжчихээд байгаа. Хэрэв байсан бол бидэнд маш их дэмжлэг үзүүлэх байсан.  ХӨСҮТ  нь 2018 оноос хойш элэг шилжүүлэн суулгах 181, 182 дахь хагалгаагаа хийгээд байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.168.34.210

шоронгийн хоригдол бол шоронгийн хоригдол шүү..эрхтэн хулгхйлсан эмч нарыг илрүүл чинбүрэн энэ нөхөр хоёр лав илэрлээ..

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.112.129

ANUSDI80955877

Avatar

иргэн 8 цагийн өмнө 66.181.180.37

Та нартаа амжилт хүсье

Avatar

зочин 11 цагийн өмнө 202.9.40.10

Үл ойлголцол гээд хуцаад байх юм байхгүй. Хулгай хийгээд шорон шаасан

Avatar

Зочин 2025-02-10 66.181.190.150

Хэдэн хүн нь хэр зэрэг удаан амьдарсан тоо бхгүй. Миний мэдхийн л хийлгэсэн хүн болгон нь сайндаа л 1-2 жил болоод л бурхан болж бна. Хөрөнгө мөнгө хүний амиар л тоглож бна шүү дээ.. хэрвээ үнэхээр амжилттай болдог бол манай өвчтөнийн тэдэн хувь нь тэдэн жил насалж бна гээд л ярина шүү. Гэтэл таг чиг. Юу ч ярихгүй л бгаа биз дээ

Avatar

Нэргүй 2025-02-10 59.153.113.207

Сүпер

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж