"Бөөрөлжүүтийн цахилгаан станц"-ын III блокийн суурийн ажлыг эхлүүлнэ

"Бөөрөлжүүтийн цахилгаан станц"-ын III блокийн суурийн ажлыг эхлүүлнэ

"Бөөрөлжүүтийн цахилгаан станц"-ын III блокийн суурийн ажлыг эхлүүлнэ
2024 оны 10-р сарын 5. Төв аймаг, Баянжаргалан сум. Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нээлт боллоо. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

Төв аймгийн Баян сум болон Багахангай дүүрэг хоёрын заагт хоёр блок бүхий 660 МВт цахилгаан станцыг барихаар төлөвлөжээ. Тус станцыг барих талбай нь Төв аймгийн Баян сумаас ойролцоогоор 3 км, Багахангай дүүргийн төвөөс 2 км-ийн зайтай байх аж.  Тус цахилгаан станцийн төслийн ТЭЗҮ, урьдчилсан судалгаа, бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. Төслийн PPA гэрээг байгуулж, төслийн талбайн хашаа, барилга угсралтын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрджээ. Төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлуулах ажил хуваарийн дагуу үргэлжилж байгааг албаныхан хэлэв. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажил 2023 онд эхэлсэн.

Одоогийн байдлаар зуухны угсралт 40 хувийн гүйцэтгэлтэй, нийт барилга угсралтын гүйцэтгэл 25 хувьтай, зуухны барилга болон үндсэн барилга битүүлэлтийн ажил дуусчээ. Тус блокийг энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах юм байна.

Мөн энэ онд төвийн бүсийн эрчим хүчний системийн тойрог сүлжээг бий болгохоор Төв аймгийн Сэргэлэн сумын чиглэлд 84.5 км урттай 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэх юм байна. Мөн энэ онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын III блокийн суурийн ажлыг эхлүүлэх, станцын ногоон байгууламж, тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.130

Хувхай хулгайч х***а манж лалар2тй нийлсн хэн бвч юу чддг бсан зайл2лх ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж