Сурвалжлага: Олныг хөгжөөсөн "Бүх оддын тоглолт"-ын эхний өдөр

The League

Сурвалжлага: Олныг хөгжөөсөн "Бүх оддын тоглолт"-ын эхний өдөр

Сурвалжлага: Олныг хөгжөөсөн "Бүх оддын тоглолт"-ын эхний өдөр

30 жилийн нүүрийг үзэж буй Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн "Бүх оддын тоглолт" Баасан, Бямба гаригт боллоо. Эхний өдөр залуу оддын тоглолт, ур чадварын тэмцээнүүд болон олны танил хүмүүсийн хоорондох тоглолтоор эхэлсэн. "UG" аренагийн үүдэнд хүмүүс олноороо цуглан дотогш орохыг тэсэн ядан хүлээн байв. Төв заал руу ороход уур амьсгал аль хэдийнэ орж хүмүүс ч тоглолт эхлэхийг амьсгал даран хүлээцгээж байлаа. Баасан гаригийн орой болсон болоод ч тэр үү гэр бүл, найз нөхдөөрөө цугласан хүмүүс олноороо харагдана.

Удалгүй тоглолтыг нээж, “Moondance” бүжгийн хамтлаг гарч ирэн үзэгчдийг доргион удахгүй эхлэх тоглолтын уур амьсгалыг бүрдүүлэв. Хэдэн мөчийн дараа "Rookie vs Sophomore" гэсэн залуу оддын тоглогчдыг танилцуулсан. Тоглогчдыг ээлж ээлжээр танилцуулсаар энэ жил тодоос тод гялалзаж буй залуу од А.Азбаяр дээр ирэхэд үзэгчдийн уухай улам цуурайтаж, түүний харах гэсэн хүмүүсийн царай, нүд илхэн байсан.

Эхний хагас илүү ур чадвараа гайхуулсан, тайван тоглолт өрнөж, "Sophomore" буюу "хал цэргүүд"-ийн давуутай дууссан. Завсарлагааны үеэр эмэгтэй болон эрэгтэй гурван онооны шидэлтийн тэмцээн болж өнгөрөв. Ширүүн өрсөлдөөний эцэст сүүлийн шатанд н.Болорцэцэг болон н.Чимэддолгор нар тунаж үлдсэн бөгөөд ялагчаар Чимэддолгор тодорсон юм. Тэмцээний дараа түүнээс хэрхэн ялалт байгуулсан тухай асуухад “Өнгөрсөн жил сүүлд үлдээд ялагдсан. Тиймээс энэ жил заавал ялна гэж сэтгэлзүйгээ маш сайн бэлдэж гарч ирсэн. Тиймээс ялна гэдэгтээ итгэлтэй байсан” гэж хэлэв.

Харин эрчүүдийн тухайд лигийн шилдгүүдийн дундаас Н.Золжаргал онцгойрч, тав дахь удаагаа түрүүлж, өөрийгөө ямар шидэгч вэ гэдгээ дахин батлан харуулав.

Удалгүй залуу оддын тоглолтын хоёр дахь хагас эхэллээ. Илүү чанга хамгаалалт, нягтарсан тоглолтын эцсийн дүнд 70-81-ийн харьцаагаар "Sophomore"-ийн баг ялалт байгуулж үнэ цэнэтэй тоглогчоор Ч.Тэмүүлэн тодров.

Залуу оддын тоглолтын дараа болсон ур чадварын тэмцээнд Б.Барсболд болон Ө.Индра нар түрүүлсэн.

Энэ өдрийн хамгийн олны анхаарлыг татсан арга хэмжээ нь олны танил эрхмүүдийн дундах үзүүлэн тоглолт байлаа. Тоглолтоос өмнө үзэгчдийн дунд элдэв хөгжөөнт, уралдаант тоглоомууд болж, уйдах зав олгосонгүй. Бяцхан үзэгчдийн дунд болсон тэмцээнд нэгэн жаал хүү ялж, iPhone 16 хожсон гээд гэнэтийн бэлгээр дүүрэн арга хэмжээ болсон. Эцэст нь хүсэн хүлээсэн мөч ирлээ. Ордны суудал ч нэг хүн суух зайгүй болтлоо дүүрсэн байв. Одууд ч нэг нэгээрээ гарч ирцгээн хүмүүс ч орилон дэмжиж дуртай одтойгоо гар цохих гэж гүйлдэнэ.

Ордонд цугласан үзэгчдийн гайхшруулсан үйл явдал нь жүжигчин Лхагвацэрэн буюу Жижгээ болон дуучин Зори нар тоглолтыг дэнслэв.  Хүмүүс ч инээлдэн эхэндээ наргиан мэтээр хүлээж авсан ч тэдний үйл хөдлөл, заалт, байгаа байдал нь тоглолтыг улам хөгжөөнтэй болгосон. Тоглолт ч эхэлж одод сагсанбөмбөг хэр сайн тоглодог вэ гэдгээ харуулцгааж байлаа. Үзэгчид ч нүд салгахгүй тоглолтыг үзэн уулга алдацгаан, инээн баясаж, хоёр шүүгчийг ажлаа хэр сайн хийж байгааг харан хоорондоо ярилцана. Эхний хагас ч ойрхон дуусч, үзэгчид тэдэнтэй зураг даруулахаар гүйлдэнэ. Завсарлагын үеэр 3×3 сагсан бөмбөгийн тохолтын гурван удаагийн аварга Пиотр Грабовски гарч ирэн уран гоёмсог үзүүлбэрийг толилууллаа. Хэн хүнгүй бүгдийг алмайруулсан тохогчийг ордон даяараа алган ташин үдэж өгсөн. Тоглолтын хоёрдугаар хагас ч эхэлж олны танил эрхмүүдийн өрсөлдөөн эцсийн минут хүртэл улам ширүүсч, зарим нь хөөгдөх дөхөв.

Эцсийн дүнд 36-41-ийн харьцаатайгаар тоглолт дуусч, шилдгээр улсын начин Э.Батмагнай тодорсон юм. Түүнээс сэтгэгдлийг нь сонсоход “ Би нэг их бэлдэж ороогүй. Гэхдээ энэ шагналыг авсандаа баяртай байна” гэв. Саяхан л талбай дээр өрсөлдөж байсан эрхмүүд тоглолтын дараа хоорондоо тэврэлдэн, гар  барьцгааж, инээж хөхрөлдөн зураг татуулан зогсоно Ийнхүү Баасан гаригийн арга хэмжээ өндөрлөж, "Бүх оддын тоглолт"-ын эхний өдөр амжилттай дууссан юм.

Н.Наранбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.130

Түрүүний бөөс х***а манж хулгайч адгийн зулбасгуудыг бузр хулгайд цааз-р утгасн ч багднаа.өлөн зулбасгууд.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.182.34

Олон юианд оролцож түрүүлж байж наадмас наана түрүү лэх тоогоо гүйцээчихэвдээ, аливаа юм тоотой хэмжээтэй шүү !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж