Трампийн тарифын шийдвэр Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлнө

Трампийн тарифын шийдвэр Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлнө

Трампийн тарифын шийдвэр Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлнө

Эдийн засгийн өрсөлдөх чадвар, судалгааны төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч, докторант Б.Лакшмийтай АНУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-ын зарим нэр төрлийн бараанд 10 хувийн гаалийн албан татвар ногдуулахаа мэдэгдсэн. Энэ нь Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар ярилцлаа.


-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсөн даруйдаа Канад, Мексик, Хятад зэрэг улсын импортын бараанд гаалийн татвар ногдуулахаар болсон. Түүний энэхүү мэдэгдэл дэлхийн зах зээлд хүндхэн дохио өгч байна. Та үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ер нь Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа, ихэнх орнуудад импортын татвар ногдуулах талаар сонгуулийн сурталчилгааны үеэр ярьж, мөрийн хөтөлбөртөө ч оруулсан байсан. Тэр ч утгаараа анх БНХАУ-д 60-65 хувь хүртэлх татвар ногдуулна гэж байсныг ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа багасгаж 10 хувь байх шийдвэрийг гаргасан. Мексик, Канад улсуудад 25 хувийн татвар ногдуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор хэрэгжих хугацааг нь нэг сараар хойшлуулж байх шиг байна. Тэгвэл эргээгээд зарим улс орнууд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж эхэллээ.

Мэдээж энэ мэдээ улс орнуудад хүнд тусаж байгаа нь ойлгомжтой байх. Яагаад гэхээр дэлхий дахин цар тахлын дараа эдийн засаг дөнгөж сэргэж өмнөх байсан голдиролдоо орох замд томоохон эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, тарифын асуудлууд үүсээд ирэхээр тодорхой бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь тодорхой. Үүнтэй холбоотойгоор экспортын тоо хэмжээ буурах хандлаг байгаа. Тэгэхээр энэ асуудал эдийн засгийн томоохон сорилтуудыг араасаа дагуулах болов уу гэж харж байна.

-Трампын тарифын шийдвэр Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулж, ДНБ-ий өсөлтийг 2025 онд дөрвөн хувь, 2026 онд 3.5 хувьд хүрнэ хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. Өнгөрсөн онд тус улсын ДНБ-ий өсөлт таван хувьд хүрсэн юм.

-БНХАУ-д татвар ногдуулж байгаа асуудал нь бол тэдний ДНБ-д нэлээдгүй асуудал дагуулахаар харагдаж байна. Ялангуяа эдийн засаг өсөлтөд сөргөөр нөлөөлөх байх. Яагаад гэхээр сүүлийн жилүүдэд БНХАУ-ын эдийн засаг эрчимтэй өсөж, инновац шинэчлэлийн чиглэлээр нэлээн олон ажил хийгдэж байсан боловч эргээгээд томоохон үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гарсан асуудлаас болж хүндрэлүүдэд орчихсон байсан. Дээр нь Дональд Трамп өндөр тариф, татвар ногдуулснаар бүр илүү сөргөөр нөлөөлнө.

Хоёрдугаарт ийм өндөр тариф ногдуулснаар зөвхөн цахилгаан автомашин дээр авч үзэхэд томоохон зах зээлийн өрсөлдөөн нэлээдгүй өрнөх нь дамжиггүй. БНХАУ-д үйлдвэрлэсэн олон тооны цахилгаан автомашиныг борлуулах шаардлага үүснэ. Хэрвээ ийм өндөр тариф татвар тогтоовол борлуулалт нь багасаж саарна. Тиймээс автомашинуудаа борлуулах зайлшгүй шаардлагын үндсэн дээр шинэ европын зах зээл болон бусад орнуудад нэлээн ширүүхэн өрсөлдөөн дагуулна.

-АНУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-ын зарим нэр төрлийн бараанд 10 хувийн гаалийн албан татвар ногдуулахаа мэдэгдсэн. Монгол Улсын экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг БНХАУ үзүүлж буй дээрх тарифын бодлого Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Хэдий импортын татварыг 10 хувь гэж тогтоосон ч энэ нь өөрчлөгдөх магадлалууд бий. Манай улсын эдийн засгийн хувьд энэ шийдвэр хоёр талтай гэж харж байгаа. Нэгт манайх руу экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэлтэй. Хоёрт манай зах зээл рүү илүү олон бүтээгдэхүүн борлуулах зорилгоор тодорхой хэмжээгээр үнээ хямдруулах, Монгол Улс руу орох экспортын татварыг бууруулах, тэглүүлэх алхам хийж магадгүй. Энэ тохиолдолд эргээгээд манай үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг татаж унагах эрсдэл байна гэж харж байгаа. Тэгэхээр аль аль нь манайд хүндхэн тусна. Учир нь үнэтэй бараа бүтээгдэхүүн орж ирсэн тохиолдолд манай улсын инфляцад нөлөөлж эцсийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлнө.

Дараагийн нэг том асуудал манай экспортын хэмжээ буурах эрсдэл харагдаж байгаа. Яагаад гэхээр экспортын 90 орчим хувь урд хөрш шүү гардаг. БНХАУ-ын дотоод эдийн засгийн өсөлт саарснаар манай улсын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах тоо буурах эрсдэл бий.

-Урд хөршөөс экспортын хувьд шууд хамааралтай Монгол Улсын инфляц Трампын тарифын шийдвэр хэрхэн нөлөө үзүүлэх вэ. Өнгөрсөн 2024 оны байдлаар Монгол Улсын инфляц есөн хувьтай гарсан шүү дээ. Трампын тарифын шийдвэр валютын ханшид нөлөө үзүүлэх үү?

-Дээр хэлсэнчлэн манай эдийн засагт тэр дундаа экспорт, барааны үнэ өсөхөд томоохон нөлөө үзүүлнэ. Экспортыг аваад үзэхэд сүүлийн жилүүдэд ойролцоогоор 83 сая тонн нүүрс гаргасан нь өнгөрсөн таван жилийн хугацаанд хоёр дахин өссөн таатай мэдээ байсан. Харамсалтай нь энэ үзүүлэлтүүд маань эргээд буурах эрсдэл үүснэ. Ингэснээр гадаадаас орж ирэх валютын хэмжээ буурна. Валютын хэмжээ буурснаар төгрөгийн ханш суларч, Монгол Улсын гадаад өр нэмэгдэнэ. Гэхдээ Дональд Трампын нөлөөг ярьж байгаа болохоор манай улсын хувьд Оюутолгой гэх мэт төслүүд явж байгаа тохиолдолд эдийн засгийн суурийг бэхжүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлж өгнө хэмээн харж байгаа.

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд аудитын шалгалт оруулахаар болсон. Монгол Улсад АНУ-ын Мянганы сорилтын корпорац 461.76 сая ам.долларын дүн бүхий төслийг хэрэгжүүлж буй. Аудитын шалгалт орсноор төслийн хэрэгжилт удааширна гэж ойлгох уу?

-Дональд Трамп ерөнхийлөгч болсноор энэ АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр тусламжийг эргэн харж гурван сарын дотор аудитын шалгалт оруулна гэсэн. Монгол Улсад хэрэгжиж байгаа АНУ-ын мянганы сорилтын сангийн төсөл харьцангуй гайгүй байх болов уу. Яагаад гэвэл Трампын хасаж байгаа төсөл хөтөлбөрүүд жендер тэгш байдалтай холбоотой асуудлуудыг онцолж нэрлэсэн.  Тэгэхээр мянганы сорилтын сангийн компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл нь жендер тэгш байдал талаасаа ороогүй илүү эдийн засгийн төсөл. Тиймээс гурван сарын хугацаанд бага зэрэг удаашрах байх.

Эх сурвалж: Монгол мэдээ сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 70.54.71.56

Америкийн жүжигчин Ричард Гир Бямба гаригт Испанид болсон "International Goya Award" ёслолын үеэр үг хэлэхдээ АНУ-ыг маш "харанхуй" газар гэжээ. Мөн ерөнхийлөгч Дональд Трампийг дээрэлхэгч, танхай нэгэн гэж хэлсэн байна. Испанийн кино урлагийн дээд шагнал болох "International Goya Award"-ыг хүртсэн 75 настай Ричард Гир хаа сайгүй дарангуйлал сэргэж буйг анхааруулсан юм.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.9.40.10

ЗӨНӨГ ТРАМПАА ЭЛБЭГЭЭГЭЭ АВМААР БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж