"Огцом хэлбэлзлийг бууруулах зорилт тавин ажиллаж байна"

"Огцом хэлбэлзлийг бууруулах зорилт тавин ажиллаж байна"

"Огцом хэлбэлзлийг бууруулах зорилт тавин ажиллаж байна"

Ам.долларын ханш сүүлийн саруудад тогтвортой байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ам.долларын ханш 3475-3510 төгрөг болж өсчээ. Найман шаргад ам.доллар хоёрдугаар сарын 3-нд худалдан авах нь 3468, худалдах нь 3475 байсан. Өнөөдөр тус валют арилжааны төвд худалдан авах 3495, худалдах 3510 төгрөг болсон байна. Ингэснээр зах зээл дээрх албан ба хар захын ханшийн зөрүү 30-40 төгрөгт хүрэв. Харин юанийн  ханш өнгөрсөн долоо хоногт 471-474 төгрөг байсан бол өнөөдөр 476-479 төгрөгт хүрсэн байна. Тэгвэл энэ талаар Монголбанкнаас тодруулахад дараах тайлбарыг өглөө.

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2025 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 3433.03 төгрөгт хүрч, оны эхнээс 12.57 төгрөг буюу 0.37 хувиар, өмнөх оны мөн үеэс 26.52 төгрөг буюу 0.78 хувиар тус тус суларсан. Монгол Улсын эдийн засагт улирлын шинжтэй хэлбэлзэл ажиглагддаг бөгөөд валютын зах зээлийн хувьд жил бүрийн 1, 2 дугаар сард Цагаан сарын баяр, гадаад орныг чиглэх аялал жуулчлал нэмэгдэх, нөгөө талаар хүйтний улиралд уул уурхайн салбарын үйл ажиллагаа удаашрах зэрэгтэй холбоотойгоор гадаад валютын орлого буурч, эрэлт нэмэгдэх, улмаар төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах үзэгдэл ажиглагддаг.

Макро эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг авч үзвэл,

  • Банкны системээр дамжиж буй гадаад валютын гүйлгээний мэдээллээс үзвэл 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гарах урсгал орох ургалаас өндөр байв. Тодруулбал экспортийн орлого 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар өмнөх оны мөн үеэс 47 хувиар буурсан бөгөөд Блүмберг агентлагаас мэдээлж буй олон улсын зах зээл дэх нүүрсний үнэ өмнөх оны мөн үеэс 7.61 хувиар, 2025 он гарснаас хойш 6.81 хувиар тус тус буурсан байна. Мөн, Уул уурхайн биржээр арилжаалагдсан нүүрсний орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 80 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
  • Бараа, бүтээгдэхүүний импортын үнийн дүн харгалзах хугацаанд 6%-аар, гадаад улс руу хийх аялал жуулчлал 39 хуьиар өссөн байна.

Монгол Улсын гадаад валютын зах зээлд цөөн тооны томоохон аж ахуйн нэгжүүд гадаад валютын нийлүүлэлтийг бүрдүүлдэг бол эрэлт нь олон тооны харьцангуй жижиг аж ахуйн нэгжүүдээс бүрддэг. Иймд Монголбанк ханшийн богино хугацааны шинжтэй, огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор валютын захад шаардлагатай үед тухай бүр оролцож байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.41.61

Энэ найман шаргаын хужаагиин ирлииз хурлиизууд хичээн сая доллор хямд авч зарж дундаасан олон тэрбумаар нь ашиг олж байдаг гэдгэн үнэн юмдааа ямар хяналтгүй их ашиг олж байгаа банкныхантай хамт доллор өсгөж заржээч чадах шуналт бузрууд жоохон доллор өслөө гэхээрл бүгдл авах гэж тэнэгтэн дараан нь буцаал буунха бухан ойлгомжтой маш их уул уурхайнууд хавраас орж ирнэшдэээ цагаан сар төххөөрл эрээнииг хангаж байх юмдаа

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.130

х***а бодлго-р сууршулсн х***а манж хулгайч сая гаруй бузр х***а цуст бга шүү.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.130

Мнголд 1 сая гаруй х***а манж л******д бга тэр лаларуудыг мнгол-с хөөж х***а манжруун гаргж мнголд хүмүүс байшалийн баялаг хүртж амьдрах ёстой. Ингж улс орон хөгждг.

Avatar

Зочин 11 цагийн өмнө 66.181.190.150

Монгол банк тэнэг хүн хуурч бгаа ем шиг л улиг болсон тайлбараа хэлж бна. Үнээхр буурч бгаа бол тэгээд бодлогынхоо хүүг өсгөөчээ эртхэн. Худлаа шалтаг тоочоод л суугаад өөрсдөө төгрийн ханшаа буулшахгүй байх арга хэмжээ авахгүй. Казакстаныг хар бодлогын хүүгээ 15 хувь болгоод л үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг тгтвортой барьж бна ш тээ. Малууд ажлаа хийхгүй бна ш тээ

Avatar

Нэргүй 2025-02-10 122.201.23.83

Та нар минь л багахан идвэл бага савлана шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж