Америкийн жүжигчин Ричард Гир Бямба гаригт Испанид болсон "International Goya Award" ёслолын үеэр үг хэлэхдээ АНУ-ыг маш "харанхуй" газар гэжээ. Мөн ерөнхийлөгч Дональд Трампийг дээрэлхэгч, танхай нэгэн гэж хэлсэн байна. Испанийн кино урлагийн дээд шагнал болох "International Goya Award"-ыг хүртсэн 75 настай Ричард Гир хаа сайгүй дарангуйлал сэргэж буйг анхааруулсан юм.
Тэрбээр "Бид ерөнхийлөгч гэгдэх дээрэлхэгч, танхай нөхөртэй их л харанхуй газарт амьдарч байна. Гэхдээ ийм байдал зөвхөн АНУ-д биш газар сайгүй байна. Дарангуйлал биднийг бүрэн нөмөрч байна. Эрх мэдэл, мөнгө хоёрын харанхуй хослол урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрчээ. Хариуцлагагүй, идэмхий шинж чанартай тэрбумтнууд Америкт бүх зүйлийг удирдаж байгаа нь манай гаригийн бүх хүний хувьд аюул болоод байна" гэжээ.
Ёслолын арга хэмжээний өмнөх өдөр Гранадад хэвлэлийн бага хурал болоход ч Ричард Гир ерөнхийлөгч Трампийг хурцаар шүүмжилсэн байна.
Испанийн жүжигчин Антонио Бандерас кино урлагт оруулсан онцгой хувь нэмэр болон дүрвэгсэд, орон гэргүй хүмүүсийн төлөө зэргээр нийгэмд гүйцэтгэсэн үүргийнх нь төлөө Ричард Гирд шагналыг гардуулжээ.
_blos, Gadni batalgaagyip #6 3 цагийн өмнө 50.169.138.78
homelesseens ;
Нэргүй 2025-02-10 103.242.47.254
үнэнийг хэлчихэд зоригтой эр
Нэргүй 2025-02-10 108.147.197.79
Тэрбээр "Бид ерөнхийлөгч гэгдэх дээрэлхэгч, танхай нөхөртэй их л харанхуй газарт амьдарч байна. Гэхдээ ийм байдал зөвхөн АНУ-д биш газар сайгүй байна. Дарангуйлал биднийг бүрэн нөмөрч байна. Эрх мэдэл, мөнгө хоёрын харанхуй хослол урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрчээ. Хариуцлагагүй, идэмхий шинж чанартай тэрбумтнууд Америкт бүх зүйлийг удирдаж байгаа нь манай гаригийн бүх хүний хувьд аюул болоод байна" гэжээ.
Нэргүй 2025-02-10 202.9.40.10
ТРАМП ЗӨНӨГӨӨ ЭЛБЭГЭЭГ БИДЭНД ӨГ