10-15 мянган төгрөг нэмэгдсэн СӨХ-ны төлбөр ирэх саруудад дахин өснө

10-15 мянган төгрөг нэмэгдсэн СӨХ-ны төлбөр ирэх саруудад дахин өснө

10-15 мянган төгрөг нэмэгдсэн СӨХ-ны төлбөр ирэх саруудад дахин өснө

Цахилгааны үнэ өссөнтэй холбоотой бүхий л үйлчилгээ, хэрэглээний зардал тодорхой хэмжээгээр өссөн. Үүнд орон сууцанд амьдардаг аж ахуй нэгжүүдийн хэрэгцээ шаардлагыг хангах нийтийн эзэмшлийн орчин нөхцөлийг тав тухтай бүрдүүлэхэд зарцуулж буй сууц өмчлөгчдийн холбооны төлбөр /СӨХ/ ч хамаарч буй. Хэдийгээр иргэд СӨХ-ны төлбөр нэмэгдсэнд бухимдаж байгаагаа илэрхийлж байгаа ч хэрэглээний бусад зардал өссөн энэ үед арга ч үгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл ирэх тавдугаар сард дулааны төлбөр нэмэгдэхэд СӨХ-ны төлбөр дахин нэмэгдэхийг зарим орон сууцныхан оршин суугчдадаа мэдээлжээ.

Хуулиараа СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар төлбөрийг тогтоодог байна. Төлбөр нэмэгдсэн нь нэгдүгээрт, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийн хангамжтай холбоотой. Хоёрдугаарт, хэрэглээний бусад зардлууд болох цахилгаан, дулааны төлбөрийн өсөлт нөлөөлж байна.

Ирэх дөрөвдүгээр сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бол, тавдугаар сард дулааны мөнгө нэмэгдэхийг албаныхан мэдээлсэн. Тиймээс ирэх саруудад одоо 10-15 мянган төгрөг нэмэгдээд байгаа СӨХ-ны төлбөр дахин өсөхийг анхаарууллаа.

2025 он гарснаас сууц өмчлөгчдийн холбоодын цахилгааны төлбөр 50-100 хувь нэмэгджээ. Үүнээс болж өмнөх хураамжаараа төлбөрөө төлөхөд хүндрэлтэй болж, нэмэгдэл төлбөрийг орон сууцны нийт оршин суугчдын тоонд хувааж төлбөрт нэмж тооцсон гэдгийг СӨХ-нууд хэлж байгаа юм. Тэгэхээр ирэх саруудад иргэд мөн дундын эзэмшлийн өмч хөрөнгө, тав тухтай байдлаа хангах үүднээс нэмэгдсэн төлбөрийг төлөхөөс өөр аргагүйд хүрэх нь.

СӨХ ОРОН СУУЦНЫ ОРШИН СУУГЧДААС ШУУД САНХҮҮЖДЭГ УЧИР ЗАРДАЛ ӨСВӨЛ ТӨЛБӨР НЭМЭГДЭНЭ

Иргэний хуулийн 147.2, 3-т зааснаар СӨХ-ны төлбөр тогтоох аргачлалыг тогтоож өгсөн байдаг аж. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1600 гаруй сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 1562 нь нийслэлд байгаа аж. СӨХ гэдэг нь иргэдийн өмч хөрөнгө дээрээ нэгдсэн холбоо. Тиймээс өөр газраас санхүүжилт авахгүйгээр тухайн орон сууцны оршин суугч иргэдээс шууд санхүүждэг. Төлбөр болон бусад асуудлаар төлөөллийн зөвлөлөөс хуралдаж хэлэлцдэг байна. Оршин суугчид төлбөр нэмэгдсэн асуудлаар гомдоллож байгаа тохиолдолд нийтээр хуралдаж, СӨХ-ны зөвлөлөөс хийгдэх ажлуудыг асууж тодруулж, шаардлагагүй гэж үзвэл төлбөрөө дараагийн засвар үйлчилгээнд зарцуулах боломжтой аж.

Монгол Улсын Иргэний хуулийн 147.2-т зааснаар Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана. Өөрөөр хэлбэл, дээрх зардалтай холбогдон гарах зардлыг нийт оршин суугчийн хаалганы тоонд хуваан зардлыг тодорхойлно. Харин тус хуулийн 147.3-т, Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргахаар зохицуулсан байна.

ПРАЗИТ АЙЛУУД ТӨЛБӨР ТӨЛДӨГ НЭГНИЙХЭЭ БУЯНААР ЦЭВЭР, ТОХИЛОГ ОРЧИНД АЖ ТӨРДӨГ

Нөгөө талдаа СӨХ-ны төлбөрийн нэмэгдлээс гадна хамгийн анхаарах сэдэв бол празит айлууд. Нэгнээ шимэгчилж, нийтийн өмч хөрөнгө, орчныхоо засвар, арчилгаанд өөрийн төлөх ёстой төлбөрөө төлдөггүй, хуримтлуулж, олон сар, жилээр нь өр болгосон айлууд цөөнгүй бий. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1500 гаруй СӨХ-дын дунд 10 жил СӨХ-ны төлбөр төлөөгүй айл хүртэл байгаа аж. Энэ бол эмгэнэлтэй. Өөрийн төлөх ёстой төлбөр тооцооноос бултаж байгаа тэдгээр хүмүүст хар дансны хариуцлагыг тооцох хэрэгтэйг иргэд хэлдэг.

Дундын ашиглалтын талбай, шат, орц, гарц, орцны гэрэл, лифт гээд орон сууцанд амьдарч байгаа айл өрх бүр дамжин өнгөрч буй. Атал зарим ухамсаргүй өрхүүд олон жилээр нь СӨХ-ны төлбөрөө жагсааж, төлбөрөө төлөх шаардлага тавихаар нь цагдаад хандана хэмээн хүртэл сүрдүүлдэг байна.

Ийм хариуцлагагүй айлуудаас болж сар бүр төлбөрөө төлж байгаа айлуудынх нь мөнгө өмнөх өр, төлбөр рүү шилжиж, олигтой ажил шинээр хийж гүйцдэггүй байна. Тиймээс оюун ухаантай бол ухамсартай байж, нийгэмд амьдарч байгаа бол нийтийн дэг журмыг сахиж, биелүүлэх үүрэг хариуцлагаа ойлгох хэрэгтэй.

СӨХ-НЫ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГАД ЮУГ ОНЦЛОВ?

Бидний нэрлэдгээр СӨХ шинэчилсэн найруулгаар Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөлд орсон зарим заалтыг танилцуулъя. Тус хуулийн төслийн: 

3.1. Энэ хууль нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежмент болон Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой харилцаанд үйлчилнэ.

3.2. Түрээслээд өмчлүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд баригдсан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшилт, ашиглалт, хамгаалалт, менежмент болон Сууц өмчлөгдчийн холбооны үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.3. Дундын өмчлөлийн инженерийн дэд бүтэц, гадна орчны тохижилт бүхий амины орон сууцны хороолол, хотхонд дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежменттэй холбоотой харилцаанд энэ хууль үйлчилнэ.

3.4. Орон сууцны бус, арилжааны зориулалттай хоёр буюу түүнээс дээш тооны дангаар өмчлөгч бүхий байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежменттэй холбоотой харилцаанд энэ хууль үйлчилнэ гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 158.59.146.30

hutsaaraa zpdunuudaa, dulaan usuh сөх-д ямар хамаатайм бэ, айл өрхүүд хэрэглэсэн дулаанаа өөрсдөө төлнө, сөх өсөн гэж нэмдэг билээ, тэгэхээр. гаражтай айлууд өөсрдөө гаражийн дулаанаа төлөх хэрэгтэй. зипдхнуудаа, зипдараад байгаарай.

Avatar

Зочин 10 цагийн өмнө 202.9.47.3

СӨХ – ийн дарга гэж өвлийн улиралд нэг ч ажил хийдэггүй зүгээр л цалин авдаг. Ажил хийдэг нь нөгөө хэдэн үйлчлэгч. Хамгийн бага цалинтай. Дарга нар ганц хадаас ч хадаж чадахгүй авгай голцуу хүмүүс. Подвалуудыг түрээслээд мөнгийг нь яадгийг хэн ч мэдэхгүй. Тайлангаа тавьдаггүй. Зун ч бас юм хийдэггүй. Мөнгө байхгүй гээд явж байдаг.

Avatar

Зочин 11 цагийн өмнө 103.212.117.48

санхүүгн луйвар их. айл өрхн талбайгаар СӨХ үнэ тогтоох хэр бодитой вэ

Avatar

Нэргүй 2025-02-18 59.153.86.156

орон сууцанд амьдардаг аж ахуй нэгжүүдийн хэрэгцээ шаардлагыг хангах… юм юм л үзэх юм даа

Avatar

Сонин тараадаг авгай 2025-02-18 122.201.31.231

жалга бүхэнд 1 авгай тэжээж байхаар нэгтгээд конторт хариуцуул

Avatar

Зочин 2025-02-18 202.126.89.12

Гишүүдэд тайлангаа тавихгүй, нууц, Хурлаа хийхгүйг эрмэлзэж зугтаана, Хууль хэрэгжүүлэх сонирхолгүй, Нилээд гишүүд нь олон сар жилээр мөнгөө төлөхгүй, ажил муу, СӨХ-ны захирлын ажлаа өгнө гэвэл “амиа ч хорлож” мэдэх, сонин зүйл болоод хэцүү, ямар ямар сонирхол байдаг юм. Бас дээр СӨХ-дын дээд зөвлөл ч билүү, нөгөө хэдэн СӨХ-ноос мөнгө татаж амьдардаг хэсэг нөхөд гараал ирсэн.

Avatar

Зочин 2025-02-18 66.181.176.198

Нэргүй та СӨХ-ны мөнгөө төлөхгүй, өөрөө хогоо хогийн цэгт аваачиж хаях, хонгил шат, эвлэрсэн бусад дундын өмчийг засах, цэвэрлэх, нийтийн цахилгааны мөнгийг төлж байгаарай.

Avatar

Нэргүй 2025-02-18 66.181.184.174

er ni cox mongiig tolhoo boliiii yu ch hiideggui baij.tomor zamiin arktai shar bairnuud bna oligtoi ym hiihgui baij mongoo avsaar l bna.

Avatar

Нэргүй 2025-02-18 202.131.234.123

СӨХ юу ч хийхгүй байхад үнэ өснө гэвэл бослого гаргаж буулгана.

Avatar

Нэргүй 2025-02-18 139.5.219.249

сөх нэмэгдэх ямарч Үндэслэл байхгүй л дээ зүгээрл оршин суугчдыг шахалт боолтонд оруулах арга Заль нэмүүлэхгүй байхын тулд оршин суугчид хариу тэмцэх хэрэгтэй

Avatar

иргэн 2025-02-18 202.9.46.47

СӨХ- Н МӨНГӨӨ ХЭДЭН ЖИЛЭЭР ТӨЛДӨГГҮЙ ПАРЗИТУУДААС БОЛООД СӨХ ДАМПУУРАХДАА ТУЛААД БНА…..СӨХ ТЭДЭНТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛОМЖГҮЙ НЬ НОВШНУУДЫГ ДАВРААЖ БНА….СӨХ-Д ТООЦОО ХИЙХ ЭРХ ӨГ…

Avatar

Нэргүй 2025-02-18 122.201.25.191

uil ajillagaaga saijrul orts bair ni hogin tseg bson zasvar uilchilge gj bhgui jijur jmfj humus ni yu ch hiihgui iim bj tulbur nemne gj yu ve ajlaa sain hij bj nemeh asudalaa yari

Avatar

Зочин 2025-02-18 66.181.188.186

СӨХ-ийг тэтгэвэрт аль хэдийн гарсан, ажил хийх чадал чадвар ч үгүй хөгшин нөхдүүд захирлаар нь ажиллах нь түгээмэл бна. Тэд нар юу хийу бүтээхэв дээ, хэрэлдэхдээ, мөнгө хураахдаа л сайн байна. Энийг болиулаа.

Avatar

санаа 2025-02-18 202.9.41.66

СӨХ ийн шинэ хууль гаргана гэж хичнээн жил дүлэв. СӨХ ийг ажлаа хийж чадахгүй үед огцруулах механизмыг олон шат дамжлагагүй ч заавал өмчийн бүрэн бүтэн байдалд аудит хийлгэж хүлээлцэх талаар хуульд оруулах шаардлагатай .

Avatar

Зочин 2025-02-18 66.181.190.150

СӨХ мөнгө л авахаа мэднэ. Ажил огт хийхгүй

Avatar

Зочин 2025-02-18 103.57.92.158

СӨХ муутай бол иргэд төлөхгүй байх нь зөв ихэнхи сөхүүд муу ажиллаж байгаа зүгээр мөнгө аваад сууж байдаг хүмүүс

Avatar

Зочин 2025-02-18 202.131.240.147

СӨХ гэж хэдэн хүний амь зуух хэрэгсэл, олигтой юм хийхгүй, мөнгө л нэхсэн газрыг татан буулгаад Орон сууцны конторуудад хариуцуулах хэрэгтэй. Тэгвэл оршин суугчид ч мөнгөө хэлүүлэлтгүй төлнө.

Avatar

Нэргүй 2025-02-18 202.131.225.242

СӨХ ны луйварчдын мөнгөөр УИХ сонгогдсон хэдэн лалрууд сөх ны эрх ашгийг хамгаалаад гүйгээд байгаа юм

Avatar

Гишүүн 2025-02-18 66.181.180.218

Номинчимэд гээд учраа олохгүй худ хүүхэн байлээ дээ

Avatar

ИРГЭН 2025-02-18 103.111.68.3

Зүгээр юу ч хийдэггүй СӨХ ийг яах вэ Зугтаад хурлаа ч хийхгүй ийм СӨХ үүд Завших нь байнштээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж