Дэлхийн мэргэжлийн боксын рингэнд эх орныхоо нэрийг өндөрт өргөн тулалдаж байгаа Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын WBA холбооны Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаан энэ сарын 15-нд Аса Аренад болох хуваарь гарчээ.
Уг эвент нь монгол тамирчин эх орондоо анх удаа аваргын бүс хамгаалах тулаан хийж байгаагаараа онцлог аж.
Мөн энэхүү тэмцээнд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, МУГТ Н.Төгсцогт тулалдаж байгаагаараа онцлогтой. Түүний хувьд 2015 онд мэргэжлийн бокст хөл тавьсан бөгөөд нийт 15 тулаан хийж 12 ялж, хоёр ялагдаж, нэг тэнцжээ. Мөн тус өдрийн тулаанд Монголын энэ цаг үеийн жин тус бүрийн шилдэг зургаан боксчин олон улсын чансаа өндөр зургаан мэргэжлийн боксчинтой халз тулалдаж, монгол боксчдын ур чадвар, чанар чансааг олон улсад таниулан сурталчлах юм байна. Тэмцээнд:
- Э.Цэндбаатар \MGL\ vs Педро Бернал \MEX\
- Н.Төгсцогт \MGL\ vs Марк Антони \PHI\
- Б. Төгөлдөр \MGL\ vs Рахматиллоён Шарифов \UZB\
- Б. Мишээлт \MGL\ vs Сунил Кумар \IND\
- О.Бямба-Эрдэнэ \MGL\ vs Руслан Кириченко \RUS\
- X.Бекнур \MGL\ vs Токтосун Уулу Бекболсун \KGZ\
- Э.Баярсайхан \MGL\ vs Ибрахим Абдуллаев \UZB\
- X.Энх-Амар \MGL\ vs Майкл Эскобиа \PHI\ нар оролцоно.
Нэргүй 2025-02-10 66.181.185.177
15-нд юмуу 25-нд юм уу, хльж хутгаад бичээд байх юм