”2028 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авна”

”2028 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авна”

”2028 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авна”

Аялал жуулчлалын үндэсний чуулганыг холбогдох яам, харьяа газрууд хамтран өнөөдөр /2025.02.10/ зохион байгууллаа. ”Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-ноос зохион байгуулж буй “Tourism week-2025” арга хэмжээний нээлтэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Т.Баттулга болон салбарын 400 орчим аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөл оролцож байна. Энэ үеэр аялал жуулчлалын салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид хэрэгжүүлэх  зорилго зорилтын талаар тодрууллаа.


Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлж тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буй. Энэ хүрээнд олон улсад Монголыг таниулах, сурталчлах зорилго бүхий “Монголд зочлох жил” арга хэмжээг 2023 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Үүний үр дүнд 2023 онд аялал жуулчлалын салбараас 1,2 тэрбум ам.доллар, 2024 онд 1,6 тэрбум ам.долларын орлогыг  Монгол Улсын эдийн засагт төвлөрүүлж чадсан байна.

Аялал жуучлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл :

-Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэхүү арга хэмжээний үр дүнд 2024 онд 808,956 жуулчин хүлээж авлаа. Үүнийг өнгөрсөн онуудтай харьцуулахад жуулчдын өсөлт 20 гаруй хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр өнгөрсөн онд 1,6 тэрбум ам.долларыг эдийн засагтаа төвлөрүүлж чадсан. Энэ эрчээрээ байж чадвал 2025 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилгоо биелүүлж чадахаар байгаа юм. Тиймээс Монголд зочлох жил арга хэмжээг  Аялал жуулчлалын үндэсний хорооны тогтоолоор 2028 он хүртэл сунгасан.

Манай улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байвал 2028 онд гэхэд хоёр сая жуулчин хүлээж авах боломжтой болно.

Аялал жуулчлалын салбар хөгжсөнөөр эдийн засагт орлого төвлөрүүлэхээс гадна ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлчилгээний салбарын орлого нэмэгдэхэд нөлөө үзүүлж байгаа. Тус салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, Аялал жуулчлалын салбарын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Улсын хэмжээнд 5000 гаруй ортой байгаа. Тиймээс ирэх жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр зочдын тав тахтай байдлыг хангах орон байрыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа. Мөн дотоодын нислэгийн хүртээмж буюу агаарын тээврийн асуудал байгаа. Үүний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ бүгдийг шийдвэрлэхийн тулд холбогдох газрууд болон Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөж байна. Мөн хүний нөөцийг нэмэх тал дээр бодлого хэрэгжүүлнэ. Үүнээс гадна, визний таатай нөхцөлийг бүрдүүлж өгнө. Одоогийн байдлаар манай улс руу 50 гаруй орон визгүй зорчиж байна. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгос, Хятад, Орос зэрэг улсын иргэд түлхүү зорин ирж байна. Ерөнхийдөө цаашдаа зуны аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна жилийн турш тогтвортой аялал жуулчлалыг салбарыг хөгжүүлэхэд холбогдох яам, газруудтай хамтран олон талт хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлнэ” гэв.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин:

-"Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэгээр сонгосон. Цаашдаа эдийн засгаа солонгоруулах дараагийн шинэ эдийн засгийг бий болгоно. Мөн нэг жуулчнаас олох орлого 2,000 ам.доллар байгааг 4,000 ам.долларт хүргэхээр зорьж байна. Ингэсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бүрдүүлэх боломжтой болох юм. Жуулчдыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай байна. Мөн дотоодын нөөц бололцоонд тулгуурлан жуулчдыг татах бодлого хэрэгжүүлнэ. Тухайлбал, нүүдэлчин ахуй соёл, байгалийн цогцолборт газар зэрэг нөөцдөө тулгуурлан жуулчдыг татах тусгайлсан бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэлээ

Олон улсын жуулчдын тоо 2030 он гэхэд 2 тэрбумыг давж, дараагийн 10 жилийн хугацаанд аялал жуулчлалын ДНБ-ийн өсөлт дэлхийн эдийн засгийн өсөлтийн дунджаас хоёр дахин өндөр байх тооцоо гараад байна. Тодруулбал, Эко аялал жуулчлал 2034 он гэхэд 945 тэрбум ам.долларт хүрч, жил бүр 14 хувиар, адал явдалт аялал жуулчлал 2032 он гэхэд 1.7 их наяд ам.долларт хүрч, жил бүр 10 хувиар, Эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн аялал жуулчлал 2024 онд 1 их наяд ам.долларыг давж, жил бүр 13 хувиар өсөх төлөвтэй байгааг албаныхан онцолж байгаа юм. Иймд Монгол Улсыг зорьж буй жуулчдын 47 хувь нь дэлхийн чиг хандлагын дагуу хурдацтай өсөж буй эко аялал жуулчлал, адал явдалт аялал жуулчлалаар ирж байна. Мөн ганцаарчилсан “аялал” жуулчдын дунд тренд болж, уг төрлийн хайлт жилийн дотор 36 хувиар өсч, хиймэл оюун ухаан аялал жуулчлалын бүхий л үе шатанд улам бүр нэвтэрч, хувь хүнд тохирсон санал, чатбот болон виртуал туслах үйлчилгээ эрчээ авч байгааг соргогоор хүлээн авах шаардлагатай тулгарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-10 43.242.242.59

Өвөрмонголд жуулчилж ирдэг урд зүгийн хятадуудын 10 хувийг л монголд аялуулчихвал бид хөөрхөн мөнгө олоод байх юмаа. Тийм боломж дүүрэн байна. Санаачлага шаршах л үлдээд байна. Сая өвлийн морин уралдаанаар Өвөрмонголд 40 сая хятад хүмүүс өмнөд нутгаас ирсэн гэж сонссон. түүний 10 хувийг монгол руу дагуулаад ирвэл ч бөөн мөнгө.үүнийг холбогдох газрууд анхааралдаа аваач ээ

Avatar

Нэргүй 2025-02-10 59.153.112.190

Төв замууд дагуу 50км тутам 00 той, халуун ус кофе, хоолтой, 20-30 хүн хоночихоор зочид буудлуудтай газрууд бариад сум орон нутгынхаа хариуцлагатай улсад орлогоо аваад , мөнгөө төл гээд өгчихмээр бна.

Avatar

Нэргүй 2025-02-10 202.126.91.153

Тоогоор хөөцөлдөх хэрэггүй ээ , ЧАНАР , Швейцарь шиг "баячууд"-ыг л тансаглуулдаг л Жуулчлалтай байх , юуны түрүүнд 2 хөршийнхөө баячуудыг , тэр хөгшин европын голоо цохисон хөгшчүүл , үүргэвчтэй ядуу залуучуудыг БИШ.

Avatar

Зочин 2025-02-10 59.153.115.34

Биe засаж, жорлон хэрэглэдэггүй л жуулчид ирээсэй.

Avatar

Зочин 2025-02-10 139.5.217.198

Аялал жуулчлал сайн хөгжсөн газарт ямар ч хүн дахиад очихыг хүсдэг, өөрөө дахиж очдоггүй юм аа гэхэд гэхэд тухайн хүнд үүссэн эерэг сэтгэгдэл нь цаашаа найз нөхөд, ойр дотныхонд нь тодорхой хэмжээнд нөлөөлж тийш явах сэдэл төрүүлдэг, манайд ирсэн жуулчин ямар сэтгэгдэлтэй буцдагийг төсөөлөхөд ч бэрх, яг өнөөгийн байдлаа бодитоор үнэлбэл жилийн 2 сая жуулчин бол бас л том мөрөөдөл шүү, хоосон сэтгэлийн хөөрлөөр том тоо яриад бол бүтэхгүй

Avatar

Зочин 2025-02-10 66.181.186.97

Сайн сурталчилгаа реклам хийж хуурч мэхлээд гэнэн тэнэг гадаадуудын толгойг эргүүлж 5-10 жилд 100 сая жуулчин авчрах боломж бна. Үүнээс цааш жуулчид их цөөрөх байх.

Avatar

Нэргүй 2025-02-10 202.126.89.118

Ерөөл бат оршиг ээ амжилт

Avatar

Зайл новшоо 2025-02-10 88.156.75.42

Юу хуцаад байгаа юм бэ,,? Ерөнхий сайд 600 сая гээд байхад доромжилж байгаа юм шиг 2 гэх шиг

Avatar

Нэргүй 2025-02-10 202.126.89.18

нүхэн жорлонтой бж яаж тийм олон жууочин авдагийн худлаа шаагаад бхийн

Avatar

Нэргүй 2025-02-10 122.201.31.39

400 сая гээгүйд л баярлалаа. Авах байхөө авах байх. Автусаны толгой тоологчийн бичлэгтэй л битгий хутгачихаарай даа, гуйх юм. Солиорч байгаа юм биш. Хэдхэн хоногийн өмнө нийслэлийн удирдлагаас өдөрт зөвхөн нэг уулзвар дээр 100,000 зөрчил илрүүлсэнээ албан ёсоор зарласан юм шүү.

Avatar

Нэргүй 2025-02-10 59.153.114.65

зааасс. мм

Avatar

з 2025-02-10 202.126.91.71

ямарч хэрэггүй байгаль сүйтгээд дууслаа

Avatar

Зочин 2025-02-10 202.126.90.85

1 сая хүргэж чадвал их юм, үзэх харах юмгүй, зам харгуй муутай, зочид буудлын үйлчилгээ нь улны, жилийн талд нь утаанд умбаж байдаг газар хэн ирэх юм бэ

Avatar

Odoo zailaaa Nomion 2025-02-10 66.181.185.254

Одоо ийм хэзээч биелэшгүй үлгэр ярьж худлаа шаахаа больё тэхүү, ийм стандартгүй хөдөөгөөс өөр юмгүй оронд хэн мөнгөө үрэх гэж ирэх вэ, эхлээд хотоо улсаа, хөдөөгөө боловсон 00 той болгочоод том том хуцалдаа.

Avatar

Нэргүй 2025-02-10 202.21.121.194

Олон жуулчин хэрэггүй ээ байгаль орчинд халтай үүний оронд чанартай мөнгөтэй жуулчин авч нэг жуулчнаас хэдэн $ оруулах вэ гэж тооцоочээ Тийм л үйлчилгээ хэрэгтэй Түүнээс ганзагын хүмүүс хэрэггүй Эргээд хичнээн Монголчууд хэдэн сараар яваад хэдэн $ гарч банйа вэ Түүний зөрүү нь л эдийн засаг биз дээ

Avatar

d 2025-02-10 66.181.179.33

Жорлон бариад, шээж_ баалгаж сургаачээ. Орк здакууд

Avatar

иргэн 2025-02-10 202.179.22.28

Жуулчдыг яаж хүлээж авдаг ямар тохижилттой байдгийг холоос бус хажуу хятадаас суралц

Avatar

Нэргүй 2025-02-10 139.5.219.240

ха ха энэ луйварчид амны зоргоор л хуцна

Avatar

Нэргүй 2025-02-10 192.82.64.248

манайд ялангуяа европоос ирж байгаа жуулчдын дийлэнх нь настай хүмүүс байдаг, замд 2 цаг тутамд зогсоож бие засах хэрэг гарна, аймшгийн хэдэн модон жорлон, монголчууд ч хамар амаа дараад орж чаддаггүй, элдэв зар сурталчилгаагаа зогсоогоод, эхний ээлжинд жорлонгуудаа янзалмаар байнаа

Avatar

Зочин 2025-02-10 66.181.186.97

Хоёр сая гадаад хүний баас шээс нэмэгдэж байгал орчин бохирдуулахндээ.

Avatar

Нэргүй 2025-02-10 103.168.34.236

Модон жорлон яах вэ

Avatar

Нэргүй 2025-02-10 202.126.88.98

Аялал Жуулчлал Соёл урлаг Улсын ГОЛЛОХ САЛБАР БИШ бхад юунд ингэж Хөөргөөд байдындэээ…..Шоу Зугаа Цэнгэлийн Ертөнц л биздэээ

Avatar

Нэргүй 2025-02-10 103.57.95.79

Дандаа сонгуулийн жил оруулж ярьж байгаа бол угаасаа л худал хэлж байна гэсэн үг 2050, 2040 , 2028 гэж барьцгүй сансардаж байхаар ядаж энэ жил биш юм аа гэхэд дараа жил гэхэд ингэнэ тэгсэн байна гэдэгээ …

Avatar

аааа 2025-02-10 210.148.94.144

Жуулчины кэмпүүдийн тэнгэрт тулсан үнэ тартагтаа тулсан үйлчилгээ хоёр оо шахаж шаардаж сайжруулахгүй юм бол наадан хэдэн сая жуулчин хүлээн авна гэдэг худал үгээ хошноготоо чихээд далдарвал таарна

Avatar

Нэргүй 2025-02-10 202.126.89.29

Данхаа 400сая жуулчинг чинь энэ хоёр МАНгас чавганц нар чинь үгүй гээд байна

Avatar

Нэргүй 2025-02-10 202.9.40.130

Мөр2дцн ацнууд хулгайч шаагчд. Үхсн ауны чин 28 онд далд орхгж бж.

Avatar

Нэргүй 2025-02-10 202.126.90.217

400 сая биш билүү??? ОЮУКАА??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж