Цахилгаан тасарсанд сармагчин буруутай

Цахилгаан тасарсанд сармагчин буруутай

Цахилгаан тасарсанд сармагчин буруутай

Шри Ланка даяар өнгөрсөн Ням гаригт үдээс өмнө 11:30 цагийн үед цахилгаан тасарч, эмнэлэг зэрэг олон байгууллага генератороос хамааралтай болжээ. Улс даяар эрчим хүчийг эргүүлэн сэргээхэд тодорхой цаг хугацаа зарцуулсан бөгөөд эмнэлгийн болон ус цэвэршүүлэх байгууламжуудад давуу эрх олгожээ. Улмаар оройн 18:00 цагийн орчимд орон даяар тог цахилгаантай золгосон байна.

Цахилгаан тасарсанд сармагчин буруутай гэж Шри Ланкын Эрчим хүчний сайд Кумара Жаяакоди мэдэгдэв. Сармагчин сүлжээний трансформатортай хүрэлцсэнээр тэнцвэрт байдлыг алдагдуулсан аж.

Харин Цейлоны цахилгаан эрчим хүчний зөвлөл "Коломбогийн өмнөд хэсэгт байрлах дэд станцад гарсан ослын улмаас цахилгаан тасарсан байх магадлалтай" гэсэн тайлбарыг өгөв.

22 сая хүн амтай арлын орны эмнэлэг, аж ахуйн нэгжүүд цахилгаан тасрах үеэр генератор эсвэл инвертер ашигласан. Тус улсад 2022 онд эдийн засгийн хямралын үеэр өргөн хэмжээний цахилгаан тасралт болж байсан удаатай.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-10 122.201.31.39

Манайд харамсалтай нь сармагчин байдаггүй. Байсан бол тасалсан ч таслаагүй ч тэр муу л хамгийн түрүүнд золигт гарах байсан. Утаатай байгаа нь хурмастын буруу болж таардаг улс шүү дээ. Эрчим хүчний сайд нь "Салхи байхгүй учраас утаатай байна" гэж дажгүй тайлбарладаг улс даа.

Avatar

зочин 2025-02-10 66.181.190.29

Манайд, ямар нэг хүндрэлийг зориуд хортой ашиглан, жагсаал цуглаан эсэргүүцэл тэмцэл зохион байгуулж, улмаар үймээн самуун үүсгэн,улс орныг тогтворгүй байдалд оруулах, төр засгийг самрах, улс орноо урагшлуулж,иргэдийн амьдралыг сайжруулахад чиглэсэн ажлуудыг саатуулах зогсоох сонирхолтой бүлэг этгээд байна, Засгийн газраа байнга сольж, самууны байдалд автаад байвал бид юу ч бүтээж чадахгүй, хайран дөрвөн жилээ алдагдана,Иргэд л хохирно,Ийм байдалд үүний смнө олон удаа орж хохирч байсныг сана

Avatar

Нэргүй 2025-02-10 43.242.242.59

Засгийн газар тарж шинээр байгуулагдах юм бол МАН дангаараа засаг төрөө байгуулж Ерөнхий сайдаар Н.Энхбаярыг ажлуулбал улсын хөгжилд нэмэртэй юмаа. Одоо ажиллаж байгаа бүх хүнийг дахин томилохгүй дандаа шинээр шадар сайд, яамдын сайд, дэд сайд, тусгай газрын дарга нарыг томилох хэрэгтэй. Нэг ёсондоо 2-р ээлж нь хоолондоо ормоор байнаа. Ингээд л цаашдаа 1 жилээр ээлжлэн солигдож байвал шударга болно. Би ч амьдралаа сайжруулахыг хүсч байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж