Улаанбаатарчууд өвлийн улиралд угаарын хийд хэдэн хүн хордсоныг тоолж, цаг уярахаар эргээд мартдаг болсон гэхэд хилсдэхгүй. Утаагүй түлшинд угаартсан гэх дуудлага нэмэгдэж байгаа нь олны сэтгэлийг эмзэглүүлж байна. Албаныхны зүгээс зуухаа шалгаж, яндангаа хөөлж, угаарын хий мэдрэгч байршуулахыг олон дахин сануулдаг. Хэн нэгэн эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдлаа гэхэд "тэр хүний хохь" болж үлддэг. Нийслэлд 2017 оноос хойш нийт 779 хүн угаартаж нас барсан гэдэг тоог утааны сонсголын үеэр албаныхан мэдээлсэн. Гэтэл сүүлийн 10 гаруй хоногт 10 хүн харамсалтайгаар нас барлаа.
Хамгийн сүүлд цагдаагийн байгууллагад 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 22.00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу явуулсан шалгалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг … тоотод монгол гэр шатаж, дөрвөн иргэн нас барсан харамсалтай нөхцөл байдал тогтоогджээ. Галд 34 настай иргэнээс гадна гурван бага насны хүүхэд өртсөн байна.
Олон нийтийн сүлжээнд цагдаагийн алба хаагч угаартаж нас барсан гэдэг мэдээлэл цацагдсан ч албаныхан "Тухайн иргэн цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2024 оны наймдугаар сард албанаас чөлөөлөгдсөн" гэсэн юм.
Мөн нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан. Хэрэг явдал болсноос хойш 14 хоног өнгөрч байхад хохирогчийн хүү "Хэнд хандахаа ч мэдэхгүй байна. Хуульч өмгөөлөгч нар надад туслаач" гэж мэдээлэл хийсэн нь олны сэтгэлийг эмзэглүүлсэн.
2025 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийг хүртэлх тоон мэдээгээр 368 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тодруулбал, 322 хүн эмнэлгийн тусламж аваад буцсан, 32 хүн хэвтэн эмчлүүлээд гарсан, одоо хэвтэн эмчлүүлж байгаа зургаан хүн байна. Нэгдүгээр сарын 1-31-нийг хүртэлх хугацаанд долоон хүн нас харамсалтайгаар барсан гэх мэдээллийг утааны сонсголын үеэр ЭМЯ-ны төрийн нарын бичгийн дарга Д.Очирбат онцолсон юм.
Улаанбаатарт сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг 200 мянга орчим айл өрх бий. Эдгээр айл өрхийг угаартах эрсдэлээс сэргийлж 2020 онд угаарын хий мэдрэгч суурилуулсан. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин энэ сарын эхээр зохион байгуулсан утааны сонсгол дээр мэдээлэл өгөхдөө "Бид 2020 оноос 200 мянган айлд угаар мэдрэгч тараасан. Нэгдсэн хяналтын системтэй болж, угаарын дуудлагыг хянадаг болсон. Энэ системдээ 2023 онд 7800, 2024 онд 8666 угаар мэдрэгчийг нэмэлтээр холбосон.
Нийт 79.010 өрх ухаалаг системд холбогдсон.
Системийн өөрийнх нь ачааллаас хамаарч угаар мэдрэгчгүй, эрсдэлтэй айлууд байсаар байна. Бид 2025 онд 51 мянган ухаалаг угаар мэдрэгчийг авч, нэмэлтээр суурилуулна. Мөн газад холбогдож байгаа 52.389 айлд газны мэдрэгчийг байршуулна. Ингэснээр 182.399 өрхөд ухаалаг угаар мэдрэгч байршуулж, нэгдсэн хяналтаар хянаад явна. Ухаалаг төхөөрөмжийн нэгж бүр нь 150 мянган төгрөг. Мөн сүүлд гэр хорооллын айлуудад судалгаа хийхэд 50 гаруй мянган айлын зуухны битүүмж алдагдаж, угаартах эрсдэлтэй байна. Нийт 72884 айлд дулаалга зайлшгүй шаардлагатай гэж гарсан" гэдэг хариултыг өгч байв.
Зочин 2025-02-10 202.126.89.56
шахмал түлш эхнээсээ л хортой байсан, харин сүүлийн үёд зарим нэг этгээд сүүлийн 2 жилд хортой болчихлоо гэж эзнээ гэмгүй хүн мэтээр авч гарахыг оролдох боллоо.
Нэргүй 2025-02-10 178.174.229.45
TEMTSEJ CHADAHGUI BOL EGEED UHEED BJ BAI . SAIJRUULSAN HOR HIISEN EZEN TSEREGTEIGEE MONGOL ULSIIN TOLGOID TARGALAAD SUUJ BNA OYUERDENE ZAILAHGUI BGAA BIZ DEE
Нэргүй 2025-02-10 103.212.119.197
Хэлэлцүүлгийн үеэр нэг хүн 2019 онд ЕС шахмал түлшийг ашиглаж болохгүй гэж олон удаа хэлсэн, 9911 дугаарт залгаж байсан гэж ярьсан. Шахмал түлш бол аймшиг
Нэргүй 2025-02-10 59.153.113.152
утааны эсрэг буруу ажилласан утааг төрөөр бамбай хийж өөрсөддөө ашигтай бизнэс болгосон хүчээр дарамталж шахсан ажил нь балаг нүгэл их байжээ
Нэргүй 2025-02-10 103.168.34.104
Түлшээр баяжиж, шат ахиж, төрөөс шагнал авсан хүмүүс бгаа даа
Нэргүй 2025-02-10 66.181.182.34
Ердийн нүүрс түлэхийг тас хорьж, шахмал түлшийг шахса н нь хэний санаачлага билээ дээ !!!
Тэр хүн одоо ядаж ганц үг ганхийгээч ээ !!!
Энэ бол энэ ЗГ-аас аль өмнийн ажил шүү, тэхээр энд ЗГ-ыг огцруулнаа гэж хийрхэх нь тун буруу !!!
Еөк Хүхэрсүхтэй л хариуцлага тооцмоор байгаа юм !!!
Нэргүй 2025-02-10 66.181.183.59
Ингэж хүн үхэж байхад огцрохгүй гээд бөөн юм болж байна. Арай юу.
зочин 2025-02-10 66.181.184.14
Шахмал түлшийг түлж чадахгүй үгээгүй архичин юмнууд тэгж үхээд байгаа байхгүй юу
Нэргүй 2025-02-10 59.153.112.129
ANUSDI80955877
Нэргүй 2025-02-10 202.9.40.130
Үхсн ацны эв нэгдэл хулгайч х***а манж зулбасгууд 35 жил хулгай шааж хорлж хорлж эв нгдэл гэж гэм шаач шаачад эв нэгдл хүсээ шаацн эндүрциын. л******д ийм юм шаача эв нгдэл гэж шааж амьд гаргчх санаатай. Гажиг л******д.
Нэргүй 2025-02-10 188.162.254.93
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!! тэрбум 272 сая хунтэй улс байгалийн гамшигаас 30 хун алга боллоо гээд сандраад байдаг, тэрбум 272 саяаас !!!!!!!!!!!!!
Нэргүй 2025-02-10 202.9.40.130
Үхсн ацны дээдх байдгийн адгиын түрүүний бөөсүүд толгойд гарцн хөлөарө толгой толгойг-р хөл хийцн-с ийм бузр бдалд орцн х***а манж зулбасгууд нам төр хулгайлцн ийм адгийх бдлд орж бгама.
УГААРТУУЛАГЧ ХҮХЭРСҮХ 2025-02-10 38.89.70.84
Шахмал түлшийг хүчээр тулгаж ард иргэдийг хордуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан угаартуулагч хүрэлсүх тайлбараа өгөө Монголчуудад
Зочин 2025-02-10 202.126.90.249
Сайжруулсан түлшинд л учир байх шиг, урьд нь ч угаартаж л байсан, гэхдээ арай ч ингэж олноороо хиараад байдаггүй л байсан, угаартаж үхсэн хүний тоог дардаг, үнэн зөв тоо байдаггүй нь ч үнэн байх
Нэргүй 2025-02-10 66.181.161.93
цаашдаач монголчууд энгийн үхлээр хиарах болно уралдаач хүүхдээс 100дахин их хохирол амсана
Нэргүй 2025-02-10 103.57.95.79
Ер нь сайн дардаг байсан юм биш үү!
Нэргүй 2025-02-10 122.201.31.39
Залбирах юм. 365 хоногт 365-аар л хязгаарлагдаасай. Гэнэт прогресоор өсөөд явчихвал яана!